| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00728/И |
| Дугаар | 103/ШШ2024/00649 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00649
| 2024 оны ******* сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2024/00649 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 976,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 976,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Б.Тулга нь "******* ББСБ" ХХК-иас мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр 1400000475917 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж мессеж зээл авч зээлээ төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Тулга нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр сарын 2,4%-ийн хүүтэй 580,000 төгрөгийг зээлээр аваад хугацаанд нь төлж барагдуулаагүй. Б.Тулга нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Иймд Б.******* үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 333,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,427 төгрөг нийт 976,493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 976,493 төгрөгийг ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч Б.Тулга нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 976,493 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 976,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,986 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,993 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,993 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
30.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА