| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01094/И |
| Дугаар | 151/ШШ2024/00929 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00929
| 2024 11 20 | 151/ШШ2024/00929 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.У-т холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 2,592,739.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.У нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай компанитай ... тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ" байгуулан Samsung A54 маркийн гар утас болон ... дугаарын хамт багцлан урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 166,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч П.У нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,875,624 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1,875,624 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 717,115.95 төгрөг нийт 2,592,739.95 төгрөгийг П.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.А нь "Ж" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,592,739.95 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь П.У-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,592,739.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр П.У нь “Ж" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,592,739.95 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 2,592,739.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.У нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,296,369.975 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,217 төгрөгийг, хариуцагч П.У-аас 28,217 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН