| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00739/И |
| Дугаар | 103/ШШ2024/00650 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00650
| 2024 оны ************** сарын 06 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00650 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Б.Доржийн гудамж 44 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,938,*******55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,938,*******55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Манайх ******* ******* ХХК-тай 2023 оны 03-р сарын 02-ны өдөр №БНД-2 "Бэлтгэн нийлүүлэгч, агентийн гэрээг бичгээр байгуулж гэрээний дагуу Нийслэлийн хүн амын 2023 оны хаврын махны хэрэгцээг хангах, үнийг тогтвортой барих зорилгоор мал, махан бүтээгдэхүүнийг тогтсон үнээр нийлүүлсэн. Гэвч борлуулагч тал болох ******* ******* ХХК-ийн ******* маркет дэлгүүр нь худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл төлбөр болох *******,959,**************0 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна.
Бэлтгэн нийлүүлэгч, агентийн гэрээний 5-р зүйлийн 5.*******-д Борлуулагч тал-Агент нь нийлүүлэгч талаас хүлээн авсан нөөцийн махны төлбөрийг нийлүүлэгч талаас ирүүлсэн бараа хүлээн авсан падаан болон Пос терминал төхөөрөмжөөр илгээгдсэн үнийн дүнгээр тооцоог төлөх ба эхний авсан махны төлбөрийн тооцоог дараагийн мах хүлээн авахад төлж барагдуулсан байна. (Нийлүүлэгч талын Хаан банк 5**************502683******* дансанд аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаараа бичиж шилжүүлсэн байна) 6.3-т Борлуулагч тал-Агент нь энэхүү гэрээний 5.*******-д заасан хугацаанаас 3 хоног болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй нийт төлбөрийн 0,5 хувиар тооцож, өөрт учирсан хохирлын хамт нэхэмжилнэ. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 3 хоногийн өмнө мэдэгдсэн байна гэсэн гэрээний заалтыг зөрчиж борлуулагч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй байна. Иймд бэлтгэн нийлүүлэгч, агентийн гэрээний нөөцийн махны үлдэгдэл төлбөр болох *******,959,**************0 төгрөг, алданги 9*******9,585 төгрөг нийт 2,938,*******55 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Траст ******* ХХК нь Тэргэл ******* ХХК-иас нийт 2,938,*******55 төгрөг гаpгyyлax нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 9*******9,585 төгрөгөөс татгалзаж худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох *******,859,**************0 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал 2023 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр *******00,000 төгрөг Хаан банкны 502*******2******* тоот данс руу хийсэн байсан тул бид гэрээний үндсэн төлбөрөөс хассан болно гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд дахин ирүүлсэн хүсэлтдээ: Траст ******* ХХК нь Тэргэл ******* ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу нийт 2,938,*******55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн алданги болох 9*******9,585 төгрөгөөс татгалзсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох *******,859,**************0 төгрөгийг хариуцагч нь тус компанийн Хаан банкны 502*******2******* тоот дансаар 2024 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хариуцагч биелүүлснийг баталж шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал 2023 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр *******00,000 төгрөгийг Хаан банкны 502*******2******* тоот данс руу орлогоор хийсэн байсан тул бид гэрээний үндсэн төлбөрөөс хассан болно гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 9*******9,585 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох *******,959,**************0 төгрөгийг хариуцагч 2024 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр *******00,000 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр *******,859,**************0 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, *******58.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,938,*******55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч алданги 9*******9,585 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл *******,959,**************0 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******6,955 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******6,955 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА