Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00651

 

 

 

 

 

202******* оны 11 сарын 06 өдөр

Дугаар *******3/ШШ202*******/00651

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,75*******,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны ******* дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,75*******,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Т.******* нь ******* банкны ******* салбараас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ/51*******2559******* тоот зээлийн гэрээг байгуулан 9,*******00,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу нийт 935,583.*******2 төгрөг буцаан төлсөн. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 202******* оны ******* дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,992,091.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,65*******,636.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр *******1,9*******9.36 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт *******,75*******,677.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* миний бие ******* банкнаас 9,*******00,000 төгрөгийн цалингийн зээлийг 2023.05.23-нд цахимаар авсан. Улмаар миний бие мөнгөө залилуулж олон зээлтэй болсон мөн ганцаараа ажил хийдэг байсан тул төлж чадалгүй явсан.

Т.******* миний бие одоо нэхэмжилж байгаа *******,75*******,677 төгрөгийг асуудалгүй төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, *******,75*******,677 төгрөгийн зээлийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,75*******,678 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,025 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 93,512 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,512 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА