Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2024/00660

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00660

Улаанбаатар хот

 

               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн байранд байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ажилчдын байранд оршин суух, Монгол овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 691,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 691,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: : "******* ББСБ" нь 2019 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр 1690*******0110082 тоот зээлийн гэрээгээр Ө.******* 1,500,000 төгрөгийг сарын *******% хүүтэйгээр, 18 сарын хугацаатай зээлүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Гэвч хариуцагч тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл *******27,*******16 төгрөг, үндсэн хүү 296,8*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,*******66 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 691,514 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Өөдөс овогтой Баясгалан нь ******* дүүргийн ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн байранд амьдарч, ажилладаг байсан. 2020 онд тухайн ажлаасаа гараад явсан, хаяг тодорхойгүй, амьдардаг хаяг дээрээ байхгүй байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 08-нд өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учирнь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 691,514 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,146 төгрөгийг тал хувиар бууруулан 10,57******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА