Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0507/3 |
Дугаар | 128/ШШ2024/0581 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************** ********* ********* /РД:*************/
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч *************** ********* ********* тус шүүхэд хандан “2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч *************** ********* ********* нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай УБ-01/025 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг[2] 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан.
2.2. Тухайн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг “чанарын болон төлбөр”-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг байна.
2.3. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан “2023 оны үүргээ биелүүлээгүй 3,603,753,113 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй мөнгөн дүнгийн 0,05%-аар алданги тооцоход 1,801,876.55 төгрөг болсныг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасны дагуу нэхэмжилж байна.
2.4. Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-д “…хэрвээ аль нэг тал маргааныг хэлэлцээр хийж шийдвэрлэхээр бол бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэхээр...” зохицуулсан.
2.5. Нэхэмжлэгч 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 201 дугаар[3], 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаар[4], 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 248 дугаар[5], 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 324 дугаар[6] албан бичгээр дээрх өр төлбөрийг барагдуулах хүсэлтийг хариуцагчид удаа дараа гаргасан.
2.6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3792 дугаар албан бичгээр[7] нэг удаа хариу өгсөн, түүнээс хойш хариу өгөөгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа №23-161 тоот актыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөг, авлагыг харилцан баталгаажуулжээ.[8]
2.7. Төлбөрийн хяналттай холбоотой 2022 оны маргааныг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15-01-02/2024-01 дугаартай улсын байцаагчийн акт[9], шалгалтын тэмдэглэлээр[10] ирүүлсний дагуу 2 тал хүлээн зөвшөөрч, үлдэгдэл өр төлбөр төлөхөөр тохиролцсон байна.
2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “...Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрх үүргийнхээ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч тал нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн үр дүнг тогтоож, тооцооны үр дүнг үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийг урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлнэ…” гэж заасныг зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 4 дүгээр зүйлийн 4.1-д “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь тогтоогдвол хариуцлагыг хүлээнэ...” гэж заасан. 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…энэхүү гэрээний 2.1.2, 2.2.2-т заасан төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй, үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид алданги төлнө…” гэж заасны дагуу 2023 оны үүргээ биелүүлээгүй 3,603,753,113 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй мөнгөн дүнгийн 0,05%-аар алданги тооцоход бол 1,801,876.55 төгрөг болсныг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасны дагуу нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны үүргээ биелүүлээгүй 3,603,753,113 төгрөг үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0,05%-аар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ нэхэмжилсэн үнийн дүн нь 2023 оны мөнгөн дүн бөгөөд 2024 оны мөнгөн дүн ороогүй болно ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Энэ өр, авлага үүссэн асуудал нь өмнө хэлсэнчлэн ковид-19 цар тахалт халдварт өвчний үеэс эхлээд ийм асуудлууд үүсэж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг бүгдийг нь ковид-19 цар тахалт халдварт өвчний үед зарцуулсны улмаас санхүүжилт олгоход он оны өглөг хуримтлагдаж эхэлсэн. Энэ өглөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төлнө. Гэхдээ төлөхдөө төсвийн байгууллага учраас эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг дээр бид төсвийн хуваарь гаргаж ажиллах ёстой. Тэрнээс биш шууд төлчихнө гэдэг асуудлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж өгөх ямар нэгэн боломж одоогоор байхгүй байна. Хуульд зааснаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гээд холбогдох бусад байгууллагууд нь хамтарч шийдвэрлэдэг ийм асуудлууд байдаг. Тэгэхээр дан ганц Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын асуудал гэж бас ойлгож болохгүй. Энэ алдангийн тухай Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв яриад байна. Энэ асуудал нь манай байгууллага гэрээний үүргээ зөрчсөний улмаас биш харин хүндэтгэн үзэх нөхцөл байдал болон манай байгууллагын үйл ажиллагаатай дан ганц холбоотой асуудал биш. Энэ нь ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас үүссэн өр авлага учраас энэ алдангийг тооцоолохгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл ганцхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа биш. Дэлхий даяар гарсан ковид-19 цар тахалт халдвар өвчинтэй холбоотой болзошгүй хүчин зүйл гэж үзэхээр ийм нөхцөл байдал байна. ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О********* шүүхэд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 309 тоотоор нэхэмжлэл гаргасан. Шүүх 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 128/ШЗ2024/4428 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох захирамж гаргасан. Энэ хугацаанд *************** ********* ********* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар албан тоотоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад, бүрдүүлбэрийг хангасан. Энийг дурдаж байгаа гол шалтгаан нь болохоор өмнөх гаргасан нэхэмжлэл дээр бид үндэслэлээ их тодорхой дурдсан байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь *************** ********* ********* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах тухай” УБ01025 дугаар гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-д, “…хэрвээ аль нэг тал маргааныг хэлэлцээр хийж шийдвэрлэхээр бол бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэхээр...” зохицуулсан байна. 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 201 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 248 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 324 дугаар албан бичгээр дээрх өр төлбөрийг барагдуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3792 дугаар албан бичгээр нэг удаа хариу өгсөн, түүнээс хойш хариу өгөөгүй, тооцооны үлдэгдлийн баталгааг номер №23-161 тоот актыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөг, авлагыг харилцан баталгаажуулсан байдаг. Төлбөрийн хяналттай холбоотой 2022 оны маргааныг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15-01-02/2024-01 дугаартай улсын байцаагчийн акт, шалгалтын тэмдэглэлээр ирүүлсний дагуу 2 тал хүлээн зөвшөөрч, үлдэгдэл өр төлбөр төлөхөөр тохиролцсон байдаг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрх үүргийнхээ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч тал нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн үр дүнг тогтоож, тооцооны үр дүнг үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийг урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлнэ…” гэж заасныг зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 4 дүгээр зүйлийн 4.1-д “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь тогтоогдвол хариуцлагыг хүлээнэ...” гэж заасан. 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…энэхүү гэрээний 2.1.2, 2.2.2-т заасан төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй, үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид алданги төлнө…” гэж заасны дагуу 2023 оны үүргээ биелүүлээгүй 3,603,753,113 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй мөнгөн дүнгийн 0,05%-аар алданги тооцоход бол 1,801,876.55 төгрөг болсныг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасны дагуу нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны үүргээ биелүүлээгүй 3,603,753,113 төгрөг үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0,05%-аар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ нэхэмжилсэн үнийн дүн нь 2023 оны мөнгөн дүн бөгөөд 2024 оны мөнгөн дүн ороогүй гэдгийг тайлбарлаж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “…эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд нь хяналт тавина…” гэсэн байна. Мөн хуулийн 4 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр” гээд тодорхой дурдсан байна. Үүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар УБ01025 “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулсан байна. Энэ гэрээний заалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар биелүүлж ажиллах үүрэгтэй. Манай эмнэлэг шинээр байгуулагдсан байгуулагдаад 4 жил гаруй болж байна. Япон улсын хөрөнгө оруулалтаар Монголд бараг байхгүй ************* ********* ********* байгуулж өгсөн. Хэдийгээр “дүүрэг” гэдэг нэр томьёо байхгүй ч гэсэн *************** ********* ********* нийтэд нь хамрагдаад явж байна. Тийм учраас шинээр байгуулагдсан учраас суурь хөрөнгө байхгүй. Бусад 3 дугаар эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ,1 дүгээр эмнэлэг гэх мэт эмнэлгүүд шиг суурь бааз байхгүй. Яг тэр барьж өгсөн барилга байгууламж дээрээ С*************** ********* ********* үйл ажиллагаа явуулаг. Эрүүл мэндийн төвөөс 1, 2 дугаар амбулаторийг нь шилжүүлж аваад үйл ажиллагаа явуулж байна. Боловсон хүчин нь шинэ, үйл ажиллагаа нь шинэ маш сайхан эмнэлэг байгуулагдсан. Энэ эмнэлэг үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээнд гадны эм хангамжийн байгууллагаас эм авна. Мөн хэвтэн эмчлүүлэгчдийнхээ хоол хүнсийг авах, ажилчдынхаа цалин хөлсийг тавих асуудал зөвхөн даатгалаар санхүүжиж байгаа орлогоос зарцуулагддаг. Ажилчдынхаа ажилчдын цалин хөлс тавигдаж байж ажилчид сэтгэл хангалуун ажиллах бүрэн боломжтой. Энэ эмнэлэг харьцангуй эмч, сувилагч, ажилтныхаа цалин хөлсийг нь маш их анхаарч, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж явдаг эмнэлэг гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй, тайлбарлах нь зөв байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүх өөрийн хүрээнд шийдвэрлэхийг хүсэж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ************** дүүргийн Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ өр, авлага үүссэн асуудал нь өмнө хэлсэнчлэн ковид-19 цар тахалт халдварт өвчний үеэс эхлээд ийм асуудлууд үүсэж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг бүгдийг нь ковид-19 цар тахалт халдварт өвчний үед зарцуулсны улмаас санхүүжилт олгоход он оны өглөг хуримтлагдаж эхэлсэн. Энэ өглөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төлнө. Гэхдээ төлөхдөө төсвийн байгууллага учраас эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг дээр бид төсвийн хуваарь гаргаж ажиллах ёстой. Тэрнээс биш шууд төлчихнө гэдэг асуудлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж өгөх ямар нэгэн боломж одоогоор байхгүй байна. Хуульд зааснаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гээд холбогдох бусад байгууллагууд нь хамтарч шийдвэрлэдэг ийм асуудлууд байдаг. Тэгэхээр дан ганц Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын асуудал гэж бас ойлгож болохгүй. Энэ алдангийн тухай **************** дүүргийн Эрүүл мэндийн төв яриад байна. Энэ асуудал нь манай байгууллага гэрээний үүргээ зөрчсөний улмаас биш харин хүндэтгэн үзэх нөхцөл байдал болон манай байгууллагын үйл ажиллагаатай дан ганц холбоотой асуудал биш. Энэ нь ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас үүссэн өр авлага учраас энэ алдангийг тооцоолохгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл ганцхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа биш. Дэлхий даяар гарсан ковид-19 цар тахалт халдвар өвчинтэй холбоотой болзошгүй хүчин зүйл гэж үзэхээр ийм нөхцөл байдал байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материалаас харахад *************** ********* ********* 05 дугаар сарын 29-ний өдөр бүх газар руу нэг чиглэл ижил утгатай бичиг явуулчихсан байна. Хуульд заасны дагуу бол дээд шатны байгууллагад хандаад асуудлыг шийдвэрлэсний дараа шүүхэд хандах ёстой байсан. 06 дугаар сарын 03-ны өдөр хариу өгсөн юм байна. Үүний дараа 30 хоногийн дараа шүүхэд хандах эсэхээ шийдвэрлэх ёстой. Хариу албан бичигт “…Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шийдэх асуудал…” гээд биччихсэн байна. Энэ ажиллагааг хийсний дараа шүүхэд хандах ёстой байсан гэтэл процесс ажиллагааг зөрчсөн харагдаад байна.
Шүүх хуралдаан эхлэхэд хэлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний дан ганц асуудал биш. Энэ асуудал нь ковид-19 цар тахал халдварт өвчний үеэс эхэлсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан дарамт гэж хэлэх юм уу даа. Бусад эрүүл мэндийн байгууллагууд ковид-19 цар тахал халдварт өвчнийг яаж амжилттай давах вэ дээр маш их төсөв эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болохоор одоо ийм их төсвийн дарамттай, өглөгийн олон асуудалтай байна. Тэгэхээр гэрээний дагуу бид алданги төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас даатгалын гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж болохгүй гэж бодож байна. Шүүхэд хандах дараалал гэж байдаг. Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухай хуульд заасны дагуу шат дараалалтай явах ёстой гэж бодож байна. Энэ шат дарааллын хувьд Захиргааны ерөнхий хуульд зааснаар эхлээд тухайн байгууллагад нь гомдол гаргана, дараа нь харьяалагдах дээд шатны байгууллагад нь гомдол гаргана, дараа нь шүүхэд гомдол гаргана. Төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах тухай хуулиар гомдол гаргах хугацааг зохицуулдаг. Энэ хугацаанууд бүгд шүүхийн маргаан дээр зөрчигдсөн гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах” шаардлагын тухайд:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг ... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаж байгаа энэ тохиолдолд шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
1.2. Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь талуудын хооронд байгуулсан УБ-01/025 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2023 онд хамаарах төлбөрийн үүргээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар биелүүлэх үүрэгтэй эсэх асуудал байна.
1.3. Дээрх асуудлын хүрээнд нэхэмжлэгч талаас “талуудын хооронд байгуулсан УБ-01/025 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн үр дүнг тогтоож, тооцооны үр дүнг үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийг урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлнэ…” гэж заасныг зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 4 дүгээр зүйлийн 4.1-д “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь тогтоогдвол хариуцлагыг хүлээнэ...” гэж заасан. 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…энэхүү гэрээний 2.1.2, 2.2.2-т заасан төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй, үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид алданги төлнө…” гэж заасныг хариуцагч биелүүлэхгүй байгаа гэж, хариуцагчаас “... Энэ өр, авлага үүссэн асуудал нь өмнө хэлсэнчлэн ковид-19 цар тахалт халдварт өвчний үеэс эхлээд ийм асуудлууд үүсэж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг бүгдийг нь ковид-19 цар тахалт халдварт өвчний үед зарцуулсны улмаас санхүүжилт олгоход он оны өглөг хуримтлагдаж эхэлсэн. Алдангийн хувьд давагдашгүй хүчин зүйл байсан тул даатгалын гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж болохгүй тул алдангийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан.
1.4. Шүүхээс дараах үндэслэлээр эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан тухайлсан эрх зүйн дүгнэлт өгч байна. Үүнд:
1.5. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтад “даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;” гэж заажээ.
1.6. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.” гэж, 10.2 дахь хэсэгт “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.” гэж тус тус зохицуулжээ.
1.7. Дээрх хуулийн зохицуулалтууд болон гэрээний тохиролцооны агуулга зэргээс дүгнэхэд, талуудын хооронд байгуулсан УБ-01/025 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж зааснаар захиргааны гэрээ болно.
1.8. Захиргааны эрх зүйн онолд, захиргааны гэрээний хувьд нийтлэг зохицуулалт дутагдалтай бол тухайлсан зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх боломжтой байдаг.
1.9. Энэ зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэж хуульчлан бэхжүүлсэн.
1.10. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж тус тус зохицуулжээ.
1.11. Тодруулбал, талуудын хооронд гэрээний дагуу үүргийн харилцаа үүссэн тохиолдолд гэрээний талууд өөр хоорондоо гэрээгээр тохиролцсон үүргүүдийг гүйцэтгэх ёстой бөгөөд ингэхдээ үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай юм.
1.12. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлан үзэхэд, талуудын хооронд байгуулсан УБ-01/025 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “… эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн үр дүнг тогтоож, тооцооны үр дүнг үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийг урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлэх …” үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээжээ.
1.13. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “…эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь тогтоогдвол хариуцлагыг хүлээнэ...” гэж заасан. 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…энэхүү гэрээний 2.1.2, 2.2.2-т заасан төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй, үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид алданги төлөх” үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байна.
1.14. Гэвч хариуцагч нь гэрээнд хамаарах 2023 оны үүргээ биелүүлээгүй буюу 3,603,753,113 төгрөгийг гүйцэтгээгүй, үүнээс гүйцэтгээгүй мөнгөн дүнгийн 0,05%-аар алданги тооцоход 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдов.
1.15. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 201 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 248 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 324 дугаар албан бичиг явуулахад хариуцагчаас энэ асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан болох нь мөн тогтоогдлоо.
1.16. Иймд хариуцагч нь нэгэнт үүрэг хүлээсэн гэрээний нэг тал тул нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
1.17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “алдангийн тухайд ковид-19-ын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчний нөлөө бүхий байдал байсан тул төлөх ёсгүй” гэх агуулгаар маргаж байх боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.18. Талууд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тооцоолол болон алдангийн тооцоолол дээр маргаагүй болохыг тухайлан тэмдэглэж байна.
1.19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан ““2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд:
2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахаас өмнө дээд шатны захиргааны байгууллага буюу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй” гэх агуулгатай тайлбарыг хэлсэн.
2.2. Шүүхээс энэ эрх зүйн асуудлыг нягтлан үзэхэд, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/4288 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах” үндэслэлээр бүрдүүлбэр хангуулах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогтоож шийдвэрлэжээ.
2.3. Улмаар нэхэмжлэгч нь энэхүү хугацааны дотор буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 369 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандан хүсэлт гаргасан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр хариу өгчээ.
2.4. Шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/4844 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд захиргааны хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
2.5. Иймд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй гэж үзэхгүй.
2.6. Мөн шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Бодлого төлөвлөлтийн газраас томилуулах хүсэлттэй байна” гэх хүсэлтийг гаргасан.
2.7. Шүүх дараах байдлаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно. Үүнд:
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.” гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:” гэж заасан.
2.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа хуулийн этгээдийг шүүхэд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсвэл түүнээс итгэмжлэл олгосон төлөөлөгч этгээд төлөөлөн оролцох бөгөөд төлөөлүүлэгчээс /байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд төлөөлөгчид энэ талаар хүсэлт гаргах эрх олгогдоогүй болно.
2.10. Түүнчлэн, энэхүү маргаанд талууд үнийн дүнгийн тооцоолол дээр маргаагүй /харин гэрээний дагуу шаардах эрхтэй эсэхийг тогтоохтой холбоотой маргаан/ тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хариуцагч байгууллагын Бодлого төлөвлөлтийн газраас нягтлан бодогчийг оролцуулах шаардлагагүй юм.
2.11. Иймд дээрх үндэслэлүүдээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *************** ********* ********* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2023 оны үүрэгт 3,603,753,113.00 төгрөгийн, үүнээс гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги 1,801,876.55 төгрөг, нийт 3,605,554,989.55 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний үүргээ биелүүлж, дээрх санхүүжилтийг шилжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ