Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2024/00664

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар **************/ШШ2024/00664

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны *******1 тоотод оршин суух, Зүүн цээжин овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,698,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Г.*******-******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,698,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г.*******- нь ******* банкны ******* салбараас 202******* оны 6 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/516*******81*******0 тоот зээлийн гэрээг байгуулан 12,*******0,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу нийт 2,844,125.44 төгрөг буцаан төлсөн. 202******* оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл *******,022,*******41.9******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,585,462.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,009.*******4 төгрөг, бусад 6,000 төгрөг нийт 11,698,814.*******8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.*******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******- миний бие Хилийн цэргийн 0129-р ангид ажиллаж байх хугацаандаа ******* дүүргийн ******* банкны салбартай цалингийн онлайн зээлийн гэрээ байгуулсан. 202******* оны 7 дугаар сараас ажлаас чөлөөлөгдөж Дотоод хэргийн их сургуульд суралцаж эхэлсний улмаас уг зээлийг төлөх боломжгүй болсон. Би ******* банкнаас нэхэмжилсэн 11,698,814.*******4 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 11,698,814.*******4 төгрөгийн зээлийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, Зүүн цээжин овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,698,814.*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,1*******1 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******1,065 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******1,065 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА