| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01080/И |
| Дугаар | 151/ШЗ2024/03411 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 151/ШЗ2024/03411
| 2024 11 20 | 151/ШЗ2024/03411 |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Л-т холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 2,125,483.06 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Л нь "Д" ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 843 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй. Иймд хариуцагч Э.Л-оос барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 2,125,483.06 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Э.Л-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,125,483.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Л нь нэхэмжлэлд дурдсан ... оршин суудаггүй, амьдардаггүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Л-д холбогдох гэрээний үүрэгт нийт 2,125,483.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт цаашид ажиллагаа хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Л-д холбогдох гэрээний үүрэгт нийт 2,125,483.06 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 48,957 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гарах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН