| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00791/И |
| Дугаар | 103/ШШ2024/00672 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00672
| 202 оны сарын 15 өдөр | Дугаар 10/ШШ202/00672 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* банкны салбарын иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 202 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банкны салбар нь П.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч П.******* нь тус банкны төв тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №20170029 тоот дугаартай кредит картын гэрээ байгуулан ,000,000 төгрөгийн кредит картыг бэлэн зарлагын жилийн 0 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн 2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар тутмын санхүүгийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд бизнесийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүгийн төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 202 оны 5 дугаар сарын 0-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 97 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна.
Зээлдэгч П.******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 202 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,015,685. төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,16.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,2.68 төгрөг буюу нийт 1,502,27.21 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. П.******* нь хаан банкнаас зээл авах үед оршин сууж байсан дүүргийн дүгээр хороо, Жаргалант гудамжны тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* нь Мөнх-Алтайн Алтан зам ХХК-ийн салбарын менежерээр ажиллаж байхдаа манайхаас Кредит карт захиалж авсан. Кредит карт захиалах үедээ т амьдарч байсан, бүртгэлтэй хаягаар очиход хаягандаа байдаггүй, Монгол шуудангаар зээлийн мэдэгдэл явуулахад хаягтаа байхгүй гээд мэдэгдэл буцдаг. ******* нь *******12 гэсэн дугаартай, энэ утсаар залгахаар утсаа авдаг боловч хаягаа хэлдэггүй. Сүүлийн үед Улаанбаатар хот руу явсан байх, т таарахгүй байгаа гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №20170029 тоот кредит картын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн 1 болон дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.******* банкнаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан П.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны салбар П.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №20170029 тоот кредит картын гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* банкны салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* нь зээл авах үедээ амьдарч байсан албан ёсны хаяг болох дүүрэг, дүгээр хороо Жаргалант дүгээр гудамжны тоот хаягт бүртгэлтэй боловч амьдрахгүй байгаа болохыг дүүргийн хорооны Засаг дарга 202.10.22-ны өдрийн тодорхойлолтоор тодорхойлсон байна.
.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох П.*******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны салбар кредит картын гэрээний биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
.******* овогт ******* ******* нь /РД:НЭ*******/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамжны тоот хаягт оршин сууж байсан, *******12 дугаарын гар утастай, [email protected] цахим хаягтай байсан зэрэг мэдээллийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураам жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8, 1 дугаар зүйлийн 1.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:НЭ*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох П.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******т анхааруулсугай.
.******* овогт ******* ******* нь /РД:НЭ*******/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамжны тоот хаягт оршин сууж байсан, *******12 дугаарын гар утастай, [email protected] цахим хаягтай байсан зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА