Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00673

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 10/ШШ2024/0067

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг*******024 оны 10 дугаар сарын*******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Т.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Т.******* нь тус банкны Архуст тооцооны төвөөс

1.*******022 оны дугаар сарын 12-ны өдөр №ЗГ/47624 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,22,957.7 төгрөгийн зээлийг сарын 1. хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар,

2.*******02 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/2010416 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан*******,690,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээлээр iphone 11 pro мах гар утас худалдан авах зориулалтаар,

.*******02 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/2210019197 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан*******,299,900 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээлээр цахилгаан бараа худалдан авах зориулалтаар,

4.*******02 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/2210019291 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,99,900 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй,*******4 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зээлээр sansung A7 гар утас худалдан авах зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого болон цахилгаан бараа барьцаалуулан зээлийг авсан юм.

Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүгийн төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж*******02 оны 6 дугаар сарын*******2-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 607 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Т.Соёлмаа нь зээлүүдийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд*******024 оны 10 дүгээр сарын*******-ны өдрийн байдлаар;

1.ЗГ/47624 тоот дугаартай цалингийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 6,912,6.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,906,65.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 171,545.79 төгрөг буюу нийт 991,017.71 төгрөг,

2.№г/2010416 тоот дугаартай хэрэглээний зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд*******,16,1.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 627,6.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,72.0 төгрөг буюу нийт*******,991,949.7 төгрөг,

.№ЗГ/2210019197 тоот дугаартай гэр бүлийн ногоон зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 1,775,44.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41,46. төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41,066.10 төгрөг буюу нийт*******,297,946.0 төгрөг.

4.№ЗГ/2210019291 тоот дугаартай гэр бүлийн ногоон зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 1,4,4.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 62,297.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,7.46 төгрөг буюу нийт 1,76,42.95 төгрөг тус бүр зээлийн үлдэгдэлтэй байна.

Т.******* нь Хаан банкнаас зээл авах үед оршин сууж байсан ******* аймаг ******* сум *******т******* дугаар баг - тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:******* нь бага ангийн багш мэргэжилтэй, Архуст сумын ЕБС-д ажиллаж байхдаа онлайнаар 5 удаагийн зээл авсан байгаа. Ер нь зээл авснаас хойш хугацаа хэтэрч эхэлсэн, тэгээд удахгүй ажлаасаа гараад хот руу явсан байдаг. Үүний дараа эдийн засагч нь хотод очиж, Жуков дээр уулзаж уулзаж байгаад мэдэгдэл өгсөн. Тэгэхэд ******* удахгүй нэг ажилд орох гэж байгаа, ажилд ороод зээлээ төлнө гэсэн боловч төлөөгүй. Ээж нь 9914197 гэсэн утастай, энэ дугаараар ээжтэй нь холбогдож байсан, тэгээд*******02 оны 7 сараас хойш ээж нь утсаа авахаа больсон. *******тай дугаар сард нэг удаа холбогдоход сая ажилд орсон, зээлээ хугацаандаа төлнө гэж хэлж байсан. ******* 055552 гэсэн дугаартай, энэ утсаар холбогдож байсан. Бас чатаар нь холбогдож байсан боловч*******02 оны 7 дугаар сараас хойш хариу өгөөгүй. Одоогоор хотод Яармагийн 60 дугаар сургуульд багшилж байж магадгүй гэсэн мэдээлэл байна гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийн №ЗГ/2210019291 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийн №ЗГ/2210019197 онлайн хэрэглээний лизингийн зээл, барьцааны гэрээ, 2022 оны дугаар сарын 12ы өдрийн №ЗГ/47624 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ,*******02 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ/2010416 дугаартай онлайн хэрэглээний лизингийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн өргөдлүүд, ******* аймгийн ******* сумын *******т багийн Засаг даргын*******024 оны 0 дугаар сарын*******4-ний 05/166 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.******* банкнаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар Т.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийн №ЗГ/2210019291, 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрийн №ЗГ/2210019197, 2022 оны дугаар сарын 12ы өдрийн №ЗГ/47624,*******02 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ/2010416 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн өргөдлүүд, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь зээл авах үедээ амьдарч байсан албан ёсны хаяг болох ******* аймаг ******* сумын *******т******* дугаар баг - тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч тухай хаягандаа оршин суудаггүй болохыг ******* аймгийн ******* сумын *******т багийн Засаг дарга*******024 оны 0 дугаар сарын*******4-ний 05/166 тоот албан тоотоор тодорхойлсон байна.

.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Т.*******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4.Монгол овогт ******* ******* нь /РД:НХ / гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ ******* аймаг ******* сум *******т******* дугаар баг - тоот хаягт оршин сууж байсан, ээж нь 9914197 гэсэн утастай, Т.******* 055552 гэсэн утастай, дугаартай, одоогоор хотод Яармагийн 60 дугаар сургуульд багшилж байж магадгүй зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11, 1 дугаар зүйлийн 1.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д зааснаар Монгол овогт ******* ******* /РД:НХ / эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Т.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******т анхааруулсугай.

4.******* ******* нь зээл авах үедээ ******* аймаг ******* сум *******т******* дугаар баг - тоот хаягт оршин суудаг байсан, ээж нь 9914197 гэсэн утастай, Т.******* 055552 гэсэн утастай, одоогоор хотод Яармагийн 60 дугаар сургуульд багшилж байж магадгүй зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА