| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00794/И |
| Дугаар | 103/ШШ2024/00674 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00674
| 04 оны 11 сарын 1******* өдөр | Дугаар 103/ШШ04/00674 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* банкны ******* салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Намнан овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 04 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банкны ******* салбар нь Г.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Г.Нямхишиг нь тус банкны ******* салбараас 03 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/*******80*******30 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан *******,136,7**************.1******* төгрөгийн зээлийг сарын 1.************** хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүгийн төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 03 оны 1 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 331 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Г.******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 04 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,684,7*******0.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******,07*******,168.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33,690.1 төгрөг буюу нийт 3,993,608.8******* төгрөгийн үлдэгдэлтэй байна. Г.Нямхишиг нь Хаан банкнаас зээл авах үед оршин сууж байсан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Нарийны ******* дүгээр гудамжны тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.******* нь Цэвэгзайсан гээд Өмнөговийн компанид ажиллаж байхдаа цахимаар цалингийн зээл авсан байдаг. Үүнээс хойш 1 дүгээр сараас эхлээд зээлээ хоцроож эхэлсэн. Тэгээд холбогдож асуухад эрүүл мэндийн шалтгаантай учраас зээлээ төлж чадахгүй байна, удахгүй төлнө гэсэн байдаг. Тэгээд дугаар сараас хойш утсаа авахгүй, хаягаар нь очиход хүн байхгүй, Монгол шуудангаар мэдэгдэл явуулахад хүн байхгүй гээд буцдаг. Г.******* нь гэсэн дугаартай, утсаа авдаг боловч зээл төлөх боломжгүй, өгдөг газартаа өг гэж хэлдэг. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 03 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/*******80*******30 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 04 оны 10 дугаар сарын 4-ний 881 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.******* банкны ******* салбараас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны ******* салбар Г.******* нарын хооронд байгуулагдсан 03 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/*******80*******30 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, ******* банкны ******* салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь зээл авах үедээ амьдарч байсан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны тоот хаягт бүртгэлгүй, тухайн хаягт оршин суудаггүй болохыг ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 04 оны 10 дугаар сарын 4-ний 881 тоот албан бичгээр тодорхойлсон байна.
3.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Г.*******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны ******* салбар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4.Намнан овогт ******* ******* нь РД:УИ9411709 гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны тоот хаягт оршин сууж байсан, дугаарын утсан дээр одоо байгаа зэрэг мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******..1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар Намнан овогт ******* ******* /РД:УИ9411709/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******т анхааруулсугай.
4.******* ******* нь зээл авах үедээ ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны тоот хаягт оршин сууж байсан, дугаарын утастай зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
*******.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА