| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01028/И |
| Дугаар | 151/ШШ2024/00908 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00908
| 2024 11 13 | 151/ШШ2024/00908 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.О-ын нэхэмжлэлтэй,
Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ... суманд 1969 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж ... дугаар ангийн ... салбарт хувиарлагдаж цэргийн алба хаасан бөгөөд 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Цэргийн алба хаасан лавлагаанд миний овгийг Ч гэж буруу бичсэн тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Иймд Ч.О намайг 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ... дугаар ангийн ... салбарт цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь цэргийн алба хаасныг тогтоолгох тухай тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ч.О нь 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ... ангид цэргийн алба хаасан болох нь:
- Ч.О-ын иргэний үнэмлэхний хуулбар,
- ... сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт,
- ... архивын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай төрөл садангийн лавлагаа,
- Гэрч Д.Б, О.Б нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг,
- .... архивын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай албан бичиг,
- ... архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/5722 дугаартай ... сумын 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, ... дугаартай ... сумын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, хавсралт,
- ... Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.О-ын ХААТР-1, ХААТР-21 маягт,
- ... архивын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай албан бичиг,
- ... архивын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ч.О-ыг 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ... дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН