| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00786/И |
| Дугаар | 103/ШШ2024/00676 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00676
| 2024 оны ************** сарын *******5 өдөр | Дугаар *******03/ШШ2024/0066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн **************-*******б тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******-******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны *******0 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч:С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С. нь Ц.*******-******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сувданцэцэг овогтой миний бие ******* дүүрэг ******* дүгээр хороо Хуцаагийн **************-*******б тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2024 оны 9 дүгээр сараас эхлэн 2 хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр Ц.*******-*******тэй 20*******9 онд танилцаж хамтран амьдраад 2023.*******0.-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Энэ хугацаанд хүү Н.- 2020.*******0.24-нд, охин А. 2022.**************.*******-нд төрсөн. Эхнэр Ц.*******-******* нь 2024 оны 9 дүгээр сараас эхлэн хүүхдүүд болон нөхрөө орхин явж өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоон одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа. Сураг сонсвол Налайх дүүрэгт нөгөө хүнтэйгээ амьдардаг гэсэн. Ингээд энэ тухай шүүхэд нэхэмжлэл гарган өгөх гэхээр албан ёсны хаяг нь миний хаягтай давхар боловч өөрөө одоо хаана яваа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж байгаа газрыг нь тогтоон өгч иргэн миний шүүхэд хандах боломжийг хангаж өгнө үү.
Боржигон овогт Цэрэндашийн *******-******* нь Улаанбаатар хот Налайх дүүрэгт 2004.08.3*******-нд төрсөн. РД: УГ04283*******0*******, утас нь 95953*******35, аавынх аав /өвөө/ нь БНДүүрэг 5 дугаар хороо Нарийны - тоотод амьдардаг. Овог өөр боловч төрсөн ах гээд байдаг гэж хүн *******ын Уурхайд гагнуурчин хийдэг. Одоо хамт амьдарч байж болох залуу нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөгч гэж хүн байгаа Утас нь: 8006*******8 гэжээ.
Хүсэлт гаргагч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Бид хоёр 20*******9 оноос хойш хамт амьдарсан. Бага хүүхэд маань одоо 2 настай, том нь 4 настай болж байна. Ээж нь хүүхдүүдтэйгээ холбогдож ерөөсөө асуухгүй байгаа, би хүүхдийн төрсөн өдөр болохоор нь хүүхдүүд чинь ээжийгээ санаад байна гэж хэлэхээр би очихгүй, надад хамаагүй гээд байдаг юм. Ажил хийж хүүхдүүдээ тэжээх шаардлагатай байгаа болохоор хоёр хүүхдээ 24-н цэцэрлэгт өгсөн гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
/хх-ийн 3-6 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
*******.Учир нь: Хүсэлт гаргагч С. нь Ц.*******-*******тэй 20*******9 онд танилцан 2024 оны 9 дүгээр сар хүртэл хамтран амьдарч 2023 оны *******0 дугаар сарын -ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2020 оны *******0 дугаар сарын 24-нд хүү Н.-, 2022 оны ************** дүгээр сарын *******-нд охин А. нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 35 дугаар зүйлийн 35.******* дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
3.Эцэг эх нь үр хүүхдээ адил хэмжээгээр тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, асран хамгаалах үүрэгтэй байтал Ц.*******-******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй хүүхдүүдээ орхин явсан, түүний оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод С. нь гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
4.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2-4 насны хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Боржигон овогт Цэрэндашийн *******-******* Улаанбаатар хот Налайх дүүрэгт 2004.08.3*******-нд төрсөн. /РД:УГ04283*******0*******/ ******* дүүрэг ******* дүгээр хороо, Хуцаагийн **************-*******б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, утас нь 95953*******35, өвөө нь ******* дүүргийн 5 дугаар хороо Нарийны дугаар гудамжны тоотод оршин суудаг, төрсөн ах ******* ХК-д гагнуурчин ажилтай, одоо Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөгч гэдэг хүнтэй хамт амьдарч байж болзошгүй, утас нь 8006*******8 зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар Боржигон овогт Цэрэндашийн *******-Эрдэнийг /РД: УГ04283*******0*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.*******-******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч С.д анхааруулсугай.
4.Боржигон овогт Цэрэндашийн *******-******* Улаанбаатар хот Налайх дүүрэгт 2004.08.3*******-нд төрсөн. /РД:УГ04283*******0*******/ ******* дүүрэг ******* дүгээр хороо, Хуцаагийн **************-*******б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, утас нь 95953*******35, өвөө нь Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны дугаар гудамжны тоотод оршин суудаг, төрсөн ах ******* ХК-д гагнуурчин ажилтай, одоо Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөгч гэдэг хүнтэй хамт амьдарч байж болзошгүй, утас нь 8006*******8 зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА