Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/04753

 

 

 

 

 

 

 

 

2024 11 14 182/ШШ2024/04753

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт байрлах, К ББСБ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Х овогт Б.Т /РД:000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,970,482.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Т нь К ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,429,910 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн биелүүлэхгүй ББСБ-ыг хохироож байна.

Иймд Б.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 5,970,482.99 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс нэмэгдүүлсэн хүү болох 464,130.25 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,506,352.74 төгрөг дээр график гаргаад эвлэрэх боломжтой... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үлдэгдэл 5,506,352.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 464,130.25 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 5,506,352.74 төгрөгийг хариуцагч нь 9 сарын хугацаанд буюу 2024.12.10-ны өдөр 506,352.74 төгрөг, 2025.01.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 625,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,970,482.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 464,130.25 төгрөгийг татгалзаж, үлдэх 5,506,352.74 төгрөгийг хариуцагч нь 9 сарын хугацаанд буюу 2024.12.10-ны өдөр 506,352.74 төгрөг, 2025.01.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 625,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчээс 2024.10.17-ны өдөр О.М, Б.У, С.Б нарт 3 жилийн хугацаатай, хариуцагчаас 2024.10.26-ны өдөр М.Гд 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/3057, 0251 дугаартай итгэмжлэлүүд олгосны дагуу зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.16-ны өдөр төлсөн 110,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 5,506,352.74 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 103,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,970,482.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 464,130.25 төгрөгийг татгалзаж, үлдэх 5,506,352.74 төгрөгийг хариуцагч нь 9 сарын хугацаанд буюу 2024.12.10-ны өдөр 506,352.74 төгрөг, 2025.01.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 625,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 625,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Т-аас 5,506,352.74 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 103,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.16-ны өдөр төлсөн 110,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА