| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/09299/И |
| Дугаар | 184/ШШ2024/06014 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/06014
2024 11 29 184/ШШ2024/06014
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 3,606,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11-р сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** нь *** ХХК-тай 2023 оны 07-р сарын 26-ны өдөр 5/1393 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,399,900 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 3,606,520 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 3,606,520.34 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-ны өдөр 1,006,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,606,520 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 3,606,520.34 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-ны өдөр 1,006,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,606,520.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 3,606,520.34 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 20-ны өдөр 1,006,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,655 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 36,327.5 төгрөгийг хариуцагчаас, 36,327.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ