Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05920

 

 

 

 

 

2024 11 27

184/ШШ2024/05920

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: **

 

Хариуцагч: ***

Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 168,161,501 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ***нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Манай*** ХХК 2015 онд **** айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. ***нь 2017 оны 7-р сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан **** талбайтай орон сууцыг манай байгууллагын дотоод зээлийн шугамаар 1м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр тооцож нийт 125,534,500 төгрөгөөр тооцон 48 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч 2019 оноос хойш одоог хүртэл төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Зээлийн үлдэгдэл төлбөр 93,157,451 төгрөг, хүү 18,950,215 төгрөг, алданги 56,053,833 төгрөг, нийт 168,161,501 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбарын агуулга: *** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц захиалгын гэрээний дагуу уг орон сууцны эзэмшигчээр***тогтоон үлдэгдэл төлбөрийг төлж дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг ***нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариу тайлбарын тухайд орон сууц захиалгын гэрээний үнийн дүн 125,550,000 төгрөг ба үүнээс 60,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 64,950,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөөхөөр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 103,211,501 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн 168,161,501 төгрөгийн 23,161,501 төгрөгийн шаардлагаас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж, үлдэх 145,000,000 төгрөгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ***талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *** шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон нь тэдний тайлбар, шүүхэд бичгээр гаргасан гэрээгээр тогтоогдож байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч***К нь хариуцагч ***д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 168,161,501 төгрөг гаргуулах,*** нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ***нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн 168,161,501 төгрөгийн 23,161,501 төгрөгийн шаардлагаас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж, үлдэх 145,000,000 төгрөгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч****т хаягт байрлах 80.99м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *** шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***холбогдох орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 168,161,501 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн 168,161,501 төгрөгийн 23,161,501 төгрөгийн шаардлагаас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж, үлдэх 145,000,000 төгрөгийг хариуцагч 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрч, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч *** ХХК нь ****шилжүүлж өгөх-өөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 441,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ