Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05921

 

 

 

 

 

 

 

 

2024 оны дөр

11 сар 27 р 184/ШШ2024/05921

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оноос авто тээврийн 38-р баазад жолоочоор ажиллаж байсан. Зах зээл эхлээд 38-р бааз нэрээ өөрчилж Монгол тээх болж, дараа нь дахин Шонхор компани болж нэрээ өөрчилсөн. Монгол тээх компани болж өөрчлөгдсөн үеийн ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдсэн боловч архиваас шүүлгэхэд баримт олдохгүй байна. Иймд 1991 оны 12 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Монгол тээх компанид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Хүсэлт гаргагч *** нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын харьяа үйлдвэрлэл үйлчилгээний Монгол тээх компанид жолоочоор ажиллаж байсан нь Архивын ерөнхий газрын тодорхойлолт, гэрч ***р нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн дэвтэрт Монгол тээх компанийн захирлын *** ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тэмдэглэж, байгууллагын тамга даран баталгаажуулсан байна.

Гэрч *** нар нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн *** 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын харьяа үйлдвэрлэл үйлчилгээний Монгол тээх компанид жолоочоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын харьяа үйлдвэрлэл үйлчилгээний Монгол тээх компанид жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ