Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 000048

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа

Шүүгдэгч Б.О, Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О нарт холбогдох  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн Б.П

Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн Б.О

Шүүгдэгч Б.П нь О 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.О-той маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.П-тэй маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  4 лааз пиво ууж байгаад би П-д хандан чи ажлаа хийхдээ хүний араар ороод хойш суугаад байна гэж хэлээд П баруун хацар руу нь алгадаад автал П намайг эргүүлээд алгадаад авсан. П бөгжтэй гараараа миний нүүр нүд рүү 3-4 удаа цохиж, хөмсөг сэтэрч хамраас цус гарсан. Тэгээд өглөө бостол миний 2 нүд хавдаж юм харагдахгүй болсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Медипас эмнэлэгт нүдээ дурандуулсан чинь торлог цоорсон гэсэн. Хохиролд 3.263.500 төгрөг авсан. П-с одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохиролд 3.263.500 төгрөг төлсөн. Надад О-с нэхэмжлэх зүйл байхгүй. О эхэлж миний баруун нүд рүү цохихоор нь би яаж байгаа юм бэ? гээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн...П-тэй хамт орой ажил тараад гадуур гарч пиво уусан. Ажлын газартаа манаачийн өрөөнд байдаг байсан, тэгээд энэ байрандаа ирээд би П-г ажил хийхдээ битгий хойш суугаад ажлын араар ороод бай гэхэд П уурласан. Би П-г нэг алгадаад автал буцаагаад нэг алгадсан.Тэгээд бид хоёр зууралдаж байгаад орон дээр хэвтэж байсн чинь П гэнэт над руу дайраад миний зүүн нүд рүү гараараа цохисон. П мөнгөн бөгж зүүдэг юм. Тэгээд бөгжтэй гараараа 3-4 удаа цохисон, цус гараад цохихоо болиод унтсан. Өглөө босоод иртэл нүд тэр чигтээ хавдаад, зүүн талын нүд юм харахгүй, баруун талын нүд бүрсгэр харж байсан. Өглөө нь цуг ажилладаг Б харсан. Маргааш нь П нутаг явлаа гээд явсан. 8-9 хоногийн дараа хавдар нь буугаад зүүн нүд огт юм харахгүй байсан.Тэгээд эмнэлэгт очиж үзүүлтэл торлог нь цоорсон байна, Улаанбаатарт очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн.Би нүдээ эмчлүүлж зунжин эмнэлгээр явсан, одоо групп-д орсон гэсэн мэдүүлэг,/хх95ху /

Шүүгдэгч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  хамт ажилладаг О-той цуг байж байгаад гараад 6 шил пиво уусан. Буцаад компаний байранд 00 цагийн орчим ирсэн. Унтахаар орондоо ортол Отгонбат 10.000 төгрөг байвал өгчих гэхээр нь би байхгүй гэхэд О намайг чи тэгж байгаад хэгжүүн зантай пизда юмаа гэсэн.Тэгээд миний орны дэргэд ирж суугаад 10.000 төгрөг өгчих ганц юм ууя гэхээр нь дахиад л байхгүй гэж хэлсэн.Тэгсэн О баруун гараараа баруун талын нүд рүү цохисон.Тухайн үед баруун гартаа хас тэмдэгтэй бөгж зүүсэн байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гээд алгадсан.Тэгээд чи О намайг зодчихлоо гээд ээждээ хэлээч гэхээр нь бид хоёр барилцаад авсан. Тэгээд бие биеэ нэг хоёр цохиод орондоо ороод унтсан. Өглөө босоход О нүд хавдсан байсан гэх мэдүүлэг / хх 82х /

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  4 лаазтай пиво ууж байгаад П-д хандан чи ажлаа хийхдээ хүний араар ороод хойш суугаад байна гэж хэлсний улмаас хоорондоо маргалдан би П баруун талын хацар руу нь алгадаад автал П намайг зөрүүлээд алгадсан. Тэгээд бид муудалцахаа болиод орон дээр хэвтэж байтал П бөгжтэй гараараа миний нүүр нүд рүү 3-4 удаа цохиж хөмсөг сэтэрч хамраас нилээд их цус гарсан. Би цусаа тогтоогоод унтацгаасан. Тэгээд өглөө бостол миний 2 нүд хавдаж юм харахгүй байсан. Пүрэвдорж ажлаасаа гарлаа, сум руугаа явлаа гэж хэлээд яваад өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Медипас эмнэлэгт нүдээ дурандуулсан чинь торлог цоорсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 08-09 ху/,

-Хохирогч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.О-той 4 лааз пиво ууж байгаад О надаас 10.000 төгрөг өгчих гэхээр нь надад мөнгө байхгүй байвал өгнө гэхэд чи ямар хэгжүүн пизда вэ? дээрээс хойш дургүй хүргээд байх юм гэхээр нь яасан юм бэ? гэсэн чинь миний баруун нүд рүү цохихоор нь би яаж байгаа юм бэ? гэтэл бөгжтэй гараараа хамрын баруун тал руу цохисон. Миний дээр гараад цохихоор нь би цааш нь түлхэн гарч яваад толинд хартал хамар мурийсан байсан. О чи ээж рүүгээ залгаад О намайг цохичихлоо гэж хэлээч гэхээр нь дургүй хүрээд орон дээр унагаан 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Сумандаа очоод хамраас шингэн юм гараад байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Хамрын самалдаг цөмрөлтэй, зүүн талын савх нь хугаралтай гэсэн гэх мэдүүлэг /хх 48-49 ху/

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би маргааш өглөө нь 07 цаг 30 минутын үед ажилдаа ирээд манаачийн байр руу орсон чинь О, П хоёрын нүд ам нь хөхөрчихсөн, цус болчихсон байхаар нь та хоёр яачихваа, хүн орж ирж зодсон юм уу, архи уусан юм уу? гэхэд дуугарахгүй байхаар нь ус авч ирж өгөөд нүүр амыг нь угаалгаад ажилдаа гарсан. Тэгсэн маргааш өдөр нь П нь би  нутаг руугаа явлаа, би О таарахгүй юм шиг байна гээд яваад өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа нүүрний хавдар нь буугаад нүд нь харахгүй байна гээд эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний торлог нь цоорсон байна гэж хэлсэн гэх мэдүүэг /хх 65 ху/

           -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 824 дугаартай шинжээчийн

1. Б.О-н биед зүүн нүдний шар толбоны цоорхой үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.2.4 болон 7.34.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 35% байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

 

            -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 892 дугаартай шинжээчийн

               1. Б.П-ийн биед тухайн үед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, тархи доргилт, зүүн нүдний салстанд цус хуралт үүсч байжээ.

               2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Уг гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

               4. Цаашид бүрэн эдгэрэх боломжтой ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, тархи доргилт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний салстад цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 50-51 ху/

 

- Яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 81-83, 93-95 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68, 85 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.П нь  2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.О-тай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь зүүн нүдний шар толбоны цоорхой бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.О “...Пүрэвдорж бөгжтэй гараараа миний нүүр нүд рүү 3-4 удаа цохиж хөмсөг сэтэрч хамраас нилээд их цус гарсан. Би цусаа тогтоогоод унтацгаасан. Тэгээд өглөө бостол миний 2 нүд хавдаж юм харахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 08-09 ху/, гэрч Э.Б /хх 65 ху/, мэдүүлэг, 824 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.О нь  2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.П-тэй маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.П “....бөгжтэй гараараа хамрын баруун тал руу цохисон. Миний дээр гараад цохихоор нь би цааш нь түлхэн гарч яваад толинд хартал хамар мурийсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/, гэрч Э.Б /хх 65 ху/ мэдүүлэг, хохирогчийн Б.П-ийн биед тухайн үед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, тархи доргилт, зүүн нүдний салстанд цус хуралт үүссэнийг тогтоосон 882 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч Б.П үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүр хангаж байх тул шүүгдэгч Б.П-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Шүүгдэгч Б.П өмгөөлөгч  гэм буруугийн хувьд маргахгүй, Б.П нь 20 настай өсвөр насны шүүгдэгч юм. Хохирогчид 3.263.500 төгрөг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэж байх боловч энэ зүйл заалтад хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэжээ.

                    Харин шүүгдэгч Б.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                   2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй байна.

            Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцлоо.

            Хохирогч Б.О шүүгдэгч Б.П-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Б.П нь шүүгдэгч Б.О-с нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж  байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдах нь зүйтэй.