Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 158/ШШ2024/0008

 

 

                                                                                          

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.******* нарын нэр бүхий 18 иргэн 

            Хариуцагч: аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******,

            Гуравдагч этгээд: “ ” ХХК-ийн хоорондын “ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 126/2023/0053/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г., Г., хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч М.******* нарын нэр бүхий 18 иргэнээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Тус хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, бидний хувьцааг бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
    2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******оос “ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 
    3. Нэхэмжлэлийн үндэслэл:

      3.1. “ Гурил Тэжээл” ХХКомпанийн 1999 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэж, 1654 хүнд эзэмшүүлсэн байтал эдгээр хувьцаа эзэмшигчдийн хувьцааг бүртгэхгүйгээр компанийн 49 хувийг шууд ХХКомпанийн дээр бүртгэсэн нь хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрхэд халдсан,

      3.2. Дээрх хувьцаа эзэмшигчдийн эрхийг баталгаажуулсан баримт улсын бүртгэлийн хэлтэст байсаар байтал Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан заалтуудыг зөрчсөн,

      3.3. Хяналтын улсын байцаагч Б.******* нь илтэд өмчлөгч нарын эрхийг зөрчсөн дүгнэлт гаргасан” гэж тодорхойлсон.  

    1. Хариуцагч хяналтын улсын байцаагч Б.*******аас дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

      4.1. Монгол улсын төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 711 дугаартай тогтоол “4800” гаруй хувьцаа эзэмшигч гэж, хуулийн этгээдийн бүх гишүүдийн хурлын 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолд “1654” хувьцаа эзэмшигч гэсэн боловч эдгээр хувьцаа эзэмшигч нар нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй,

      4.2. тус хувьцаа эзэмшигч нар нь хэдэн хувийн хувьцаа эзэмшиж байгаа талаарх тодорхой мэдээ, мэдээлэл байхгүй байна.

      4.3. “ Гурил Тэжээл” ХХКомпанийн бүх гишүүдийн хурал, тооллогын комисс, түүнд нийцүүлэн гаргасан тогтоолд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулан ирүүлснээр хувьцаа эзэмшигч гишүүдийн нэр дээр хувьцааг бүртгэнэ” гэжээ.

5. Гуравдагч этгээд “ Гурил Тэжээл” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Б.оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Танай шүүхээс иргэн *******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн хэлтэст хариуцуулах нэхэмжлэлд манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулах болсонд хүндэтгэлтэй хандан, энэ шүүхийн маргаанд компанийг төлөөлөх эрхийг ТУЗөвлөлийн дарга Д.д олгож байна...” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.: “ ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх Д. нь 2022 оны 01 дүгээр сарын 25-нд хууль зөрчсөн, хуурамч нотлох баримт бүрдүүлэн өөрийгөө компанийн захирлаар томилон тэдний эзэмшдэг хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж, тонон дээрэмдсэн тул хувьцаа эзэмшигч нар цагдаа, прокурорын байгууллагад хандан хөрөнгөө хамгаалахаар хөөцөлдөх явцдаа тэдний эзэмшлийн хувьцааг компанийн нэр дээр бүртгэснийг олж мэдсэн. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэтэл тухайн асуудлыг шийдвэрлэж, хууль ёсны эрхийг сэргээж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан ба тус хэлтсийн улсын байцаагч хуулиар зохицуулаагүй үйлдлийг хийсэн нь тэднийг шүүхэд хандахад хүргэсэн байна. Төрийн байгууллагын албан тушаалтан хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, заасан эрх хэмжээний хүрээнд ажиллах ёстой гэж ойлгож байна. Гэтэл тухайн үед аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.******* нь 4623 хүний анх эзэмшилдээ авсан, 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар 1653 хүний эзэмшилдээ авсан компанийн 49 хувийн хувьцааг хэн нэгэн хүсэлт гаргаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр сайн дураараа компанийн нэр дээр “ ХХКомпанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс” гэсэн нэрийн дор бүртгэж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7480 дугаартай дүгнэлт гаргасныг хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу тайлбартаа өөрийн хийсэн үйлдлийг ямар шаардлага, ямар хууль, тогтоомжинд заасны дагуу хэрэгжүүлсэн гэдгээ тайлбарлаж чадаагүй байгааг тухайн байгууллагаас ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдсан илт хууль бус захиргааны акт гаргасан болохыг шууд харуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн бүртгэлийн үйлчилгээний байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрийн санаачилгаар эрх олгогдоогүй асуудлаар ХХКомпанийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд оногдох өмчөө эзэмших, ашиглах, хамгаалах, захиран зарцуулах эрхэнд шууд халдаж, үндэслэлгүй дүгнэлт гарган тэдний өмчийг эзэнгүйдүүлэн үрэн таран хийлгэж бусдад буюу тухайлбал Д. гэгчид хууль бусаар завших боломжийг олгох ёсгүй гэж ойлгож байна. ХХК-ийн 49 хувийг үндэслэлгүйгээр компанийн нэр дээр бүртгэснээс шалтгаалан Д. нь 2023 оны 03 дугаар сарын 27-нд дахин ээлжит хуурамч, хууль бус баримтууд бүрдүүлэн компанийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан ганцаараа эзэмшихийг санаархаж байгааг хэлэх шаардлагатай гэж бодож байна. Энэ бол захиргааны илт хууль бус актын үр дагавар юм. ХХК-ийн хувьцаа 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмших эрх нь компанийн сүүлчийн албан ёсны бүх гишүүдийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар баталгаажиж нотлох баримтууд нь эх хувиараа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа тул тухайн баримтын дагуу хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэдний нэр дээр бүртгэж, тэдний өмчлөх эрхийг нь баталгаажуулах арга хэмжээ авахыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шүүхээс даалгах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 
  2. Хариуцагч Б.******* тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Хурал болгон дээр дахин дахин яримааргүй байна. Итгэмжлэл аваад орж байгаа хүний хувьд хууль дүрмээ багахан ч бол уу хармаар байна. Би хяналтын улсын байцаагчаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Миний чиг үүрэг юу вэ гэхээр Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарсан алдаа зөрчлийн арилгах, иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн өмчлөгч болон өмчлөгсдийн хүсэлтийн дагуу нотлох баримтад үндэслэж хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хууль тогтоомжид заасны дагуу хариуцлагатай гаргаж мэдээллийн санд болон иргэн аж ахуйн нэгжид биелэлтийг хангуулах зорилгоор ажилладаг чиг үүрэгтэй. Миний гаргасан олон дүгнэлтээс нэг нь буцаж байгаагүй. “ ” ХХК-тай холбоотой 6827, 7480 дугаартай дүгнэлтүүд маргаан дагуулж байгаа. 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох гэсэн. “ ” ХХК-д бүртгэсэн буруу гэж байгаа бол 6827 дугаартай дүгнэлт бас хүчингүй болно. Би дүгнэлтээ гаргахдаа “ ” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн өмчийн хорооны 396, 711 дугаартай тогтоолыг бүртгэж өгнө үү гэсэн 01 дугаартай албан бичгийн дагуу 7480, 6827 гэсэн дүгнэлтүүд гарсан. 6827 дугаартай гарсан дүгнэлт нь эх нотлох баримтыг үндэслэн мэдээллийн санд засвар оруулахаар гарсан. Мэдээллийн санд 1998 оны нотлох баримтууд ганц нь ч ороогүй байсан. Одоо ч ороогүй материалыг нэг бүрчлэн оруулж байгаа. 6827 дугаартай дүгнэлт гарснаараа Төрийн өмчийн хорооны 1998 оны тогтоол 51 хувийг 4 хүн эзэмших өмчлүүлэх гэрчилгээг баримтжуулж мэдээллийн санд оруулсан. 7480 дугаартай дүгнэлтийг оруулах шалтгаан нь Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь аливаа нэг бүртгэл заавал 100 хувь бүтэн байж ордог. Үлдсэн 49 хувь компанийн өмч байсан. 4800 хувьцаа эзэмшигч өөрийн эрхээ бүртгүүлэх нь компанийн хуулиар явна. Үлдсэн хувьцаа эзэмшигчдийн хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр “ ” ХХК-д бүртгэсэн. Магадгүй энэ дүгнэлт хүчингүй болж болно. Үе үеийн анхан шатны шүүгч нар эх нотлох баримтаа үндэслээд зөв хийсэн юм байна гээд ялж ирсэн. Миний гаргасан 7480 дугаартай дүгнэлт хүчингүй болох юм бол 6827 дугаартай дүгнэлт бүхэлдээ хүчингүй болно. Улсын бүртгэлийн үндсэн мэдээллийн санд эх нотлох баримт үндэслэж оруулсан дүгнэлт юм. Шүүгчийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. “ ” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд ирц нь 78.5 хувьтай. Хурлын дарга *******, хурлын нарийн бичгийн даргаар С.******* нар 100 хувь дэмжигдээд хурал болсон. Хуралд *******, *******, *******, *******, ТУЗ-ын дарга нар орсон байдаг. Хуралдаанаар тухайн компани чухам юу баталж гаргасан бэ гэхээр 01 тогтоол гаргасан. Энэ тогтоол тус компанийн гишүүдийн бүтцэд өөрчлөлтийн тухай бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн. Тогтоох нь Тус компани анх байгуулагдсан 1995 оноос хойш хугацаанд бүртгүүлж ногдол ашгаа аваагүй 681 хүн буюу 55161 ширхэг ногдол хувийг компаний дүрмийн 3.9-д заасны дагуу компанийн ногдол хувь болгосугай. Ногдол хувийг захиран зарцуулах тодорхой шалтгаанаар эргүүлж олгох асуудлыг боловсруулж ТУЗ-ын хуралд оруулаад шийдвэрлүүлэхийг *******ад даалгасугай. Хурлын дарга *******, ******* нарын гарын үсэгтэй. 2 дахь хурлын тогтоол нь компаний дүрмийг хавсралтаар тогтоосугай. Үүнийг аймгийн нотариатаар батлуулж бүртгэх байгууллагад бүртгүүлэхийг ТУЗ-ын дарга д даалгасугай гэсэн тогтоол гарсан. Тухайн “ ” ХХК-ийн ногдол хувь эзэмшигчдийн нэгдсэн жагсаалт гэж гарч ирсэн. 1-9 хүртэл овог, нэр, регистрийг тавиад 10-т гэх мэт гэж бичингүүтээ 1654 гэсэн хувьцаа эзэмшигч байна гэж гаргаж ирсэн. Дангаар хувь хүмүүс хувьцаа эзэмшээгүй юм байна. Энэ хурлын тогтоолоор дүрэмд өөрчлөлт оруулаад “ ” ХХК-д 01 тогтоолоор 25161 ширхэг ногдол хувьцаа байгаа юм байна гэж үзсэн. Үүний дагуу “ ” ХХК дээр бүртгэхэд буруугүй юм байна. ******* бүхий 18 иргэн 1654 иргэн бүгд бүртгүүлж болно. Компани хариуцлагатай хувьцаат компани бол ажлаа хийх үүргийг үлдээсэн юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байх явцдаа энэ нотлох баримтуудыг үндэслэж тухайн компаний хурал, хурлын тэмдэглэл, дүрэм, тогтоолууд эх хувиараа байгааг нягтлан шалгаад “ ” ХХК-д бүртгэсэн байгаа” гэв.
  3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. тайлбартаа: “Анх 4800 иргэн нь аймгийн 8 сумын иргэд буюу 1 хүнд 81 ширхэг хувьцаа байгаа. Энэ нь нийт хувьцааны 1/10000 гэсэн үг. 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар *******, ******* нар орж ирж 1654 хүний хувьцаа тухайн иргэдэд үлдэж бусад 3200 хүмүүс дундын санд хувьцаагаа өгсөн байсан. Хувьчлагдах үед компани маш их хөрөнгөтэй байсан. Өмч хувьчлалын үед 51 хувийг үнэлсэн үнэлгээний 97 сая төгрөгийг бид хувиараа төлсөн. Бусад жижиг хувьцаа эзэмшигч хүмүүсийн эрхийг хохироохгүйн тул 4800 мал, 24 айлын тохилог орон сууц, 18 айлын галлагаатай орон сууц, 50 гаруй техник хэрэгсэл, хадуур, комбани, трактор, 40 гаруй нэгж склад, сав, контор, агуулах гээд байсан зүйлсийг хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр хувьцааных нь оронд өгсөн. Энэ талаарх бүх баримт төрийн өмчийн хорооны архивт байсан. Тэр үед комисс гаргаад ******* хувьцаа эзэмшигчдийн тасалбарыг хурааж байсан. Тэр үед ******* захирлын ажлыг хийж байсан. 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3000 хүний хувьцааг хурааж авсан. Дараа нь 2002 онд дахиад зарлал тавиад хувьцааг цуглуулсан. Жижиг хувьцаа эзэмшигч нарын хувьцааг 4 хүний өмчөөр худалдаж аваад 94.08 хувь нь цугларсан байсан. Бүх жижиг хувьцаа эзэмшигч дотроос цөөн мэдээгүй буюу огт хандаагүй 681 хүний 55000 ширхэг хувьцаанаас бусад нь үйлдвэрийн дундын санд цугларсан байсан. Тухайн үед компанийн дүрмийг өөрчлөөд ганц үүсгэн байгуулагчтай компани болгосон байсан. Би 97 сая төгрөгийн 85 сая төгрөгийг төлөөд 190000 ширхэг хувьцаа авсан байхад г хувьцаа эзэмшигч биш болгосон байсан. Зохиомол мэдээлэл ашиглаад үйлдвэр зогссоныг ашиглаж байтал гэнэт улаан буудайн сангийн аж ахуйн 1200 тонн буудайг ******* хотод тушаагаад мөнгийг хувааж авсан үйлдэл тогтоогдоод сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь 2023 ны 05 дугаар сарны 23-ны өдөр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ингэснээр анхны нэхэмжлэлээсээ татгалзаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж би ойлгож байна. Ингэхээр 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцож өгнө үү гэсэн шаардлага үлдсэн. Яг энэ шаардлагын асуудлаар ******* мөн 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 10 дугаар сард ******* гэдэг шүүгч шийдвэр гаргаад 7480 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд ******* дахиад *******оор өргөдөл өгүүлээд өгсөн өргөдөл дээр нь өөрийн нэрээр 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Ингээд ******* гэж шүүгч 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0392 дугаартай захирамж гаргаад 1 дүгээр заалтаар *******ийн өгсөн гомдол өөрөө захиргааны актад багтахгүй, 2 дугаар заалтаар *******ын 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох тухай *******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлаар давж заалдсан. Давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж 0790 дугаартай тогтоол гаргаад *******ийн дурдсан 1 дүгээр хэсгийг өмгөөлөгчийн талд шийдээд, бусад хэсэг нь хэвээр үлдээд тогтоол эцсийн шийдвэр гэсэн. 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Тэгээд энэ хүмүүс эрүүгийн цагдаад өргөдөл өгсөн. Аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөн тасгийн хошууч Ганзориг гомдлыг хянаад *******аас бусад нь компанийн хувьцаа эзэмшигч биш байна гэсэн. Цагдаагийн үзлэг 2 удаа орсон. Үзлэгээр хоосон байшинд юу ч байхгүй байсан. Тэнд санхүүгийн баримт юу ч байхгүй хөрөнгийг нь *******, ******* нар хувааж аваад, яаж авсан гэдэг нотлох баримтаа устгасан. Прокурорын тогтоол гараад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хууль хэрэгжүүлж байгаа цагдаа шалгаад прокурор хянаад, 2 шатны шүүх тогтоол гаргасан. Энэ бүх зүйл дээр тоглолт хийж байгаагийн хувьд 49 хувийн хувьцаа эзэмшигч нар саналын эрхгүй байгаа. Саналаа гаргах юм бол бүртгэхийг татгалзахгүй. Ганцхан цэнхэр тасалбар хангалттай биш. Компанийн тухай хууль, компанийн дүрэм байгаа. 1997, 1999 оны компанийн дүрмүүдийн 3.7-д цэнхэр тасалбараар бүрдүүлж байгаа хүмүүс хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхдээ өөрсдөд нь гэрчилгээ олгоно гэсэн. Дүрмийн 3.1-д ногдол хувь ба гишүүний саналын эрхийг тогтоох ба компани эрхийн гэрчилгээ олгоно гэсэн зохицуулалт байгаа. Гэрчилгээг авсан хүмүүс 2 байдлаар ашигласан. Зарим нь гэрчилгээгээ компанид буцааж өгсөн. Зарим нь гэрчилгээгээ хураалгаад мал авсан. Энэ тохиолдолд санхүүд хураагдаад тайланд ороод хасагдсан. Тэр үед иргэдийн цэнхэр гэрчилгээг цуглуулах үүргийг ******* хүлээж байсан. Дараа нь баримтуудыг авах гээд очиход ******* хувьчлалын баримтаа хулгайд алдсан гээд өгөөгүй. 4800 хүний баримтыг зөөчхөөд дахин хулгай хийх гэж байгаад харамсаж байна. Энэ хүмүүс 2 дахь оролдлогоо хийж байна. Дүрмээр ганц хүний өмч болгож г хувьцаа эзэмшигчдийн жагсаалтаас хассан дээр 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийдвэр гарсан. Энэ компани ганц эзэмшигчтэй биш 7 эзэмшигчтэй компани байна гэсэн. Энэ талаарх баримт хувийн хэрэг архивд байгаа. 20 дугаартай шийдвэрт 51 хувийг авсан 4 хүн хүчин төгөлдөр гээд дүгнэлтүүдийг гаргасан ба шүүхээс бүртгэх ёстой шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийн дагуу ******* ажлаа хийсэн. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэл гаргаад байгаа ******* нарт миний хувь байна гэдгээ нотлох баримт байх ёстой. Энэ хүмүүс компаниас авах юмаа хангалттай авсан. *******ын заавраар зохиомол хэрэг хийгээд та нарыг хүнд байдалд оруулаад байна. Байхгүй болгосон баримтыг сөхөж гаргаж ирээд байна. ******* одоо компаниас өөрийнхөө хувьчилж авсан байшинд амьдарч байгаа. Мөн компанийн газраас газар тасалж аваад амьдарч байгаа. Эрүүгийн хэргийн хувьд хамтарсан гэдгийг цагдаа нар тогтоосон. Дүгнэлтийн хувьд 3 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул илт хууль бус гэж үзэх боломжгүй. 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн нэг гэх нотлох баримтаа аваад ирэх юм бол бүртгэхэд татгалзах зүйлгүй” гэв.
  4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анх 3000 гаран хувьцаа эзэмшигчийн бүртгэл улсын бүртгэлд байгааг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ дотор *******, болон 17 хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлын материал хавтаст хэрэгт дотор байгаа. ******* хэлсэн байдаг. 800 хүн хувьцаагаа эд хөрөнгө материалаар сольсон гэж хэлдэг. Үйлдвэрийн хөрөнгөөр хувьцаануудаа хүмүүс арилжаад дундын санд бүртгүүлж байгааг хамгийн сайн мэдэх хүн бол *******, ******* гэдэг 2 хүн. 1654 хүн үлдсэн гэдгийг 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр хурлын тэмдэглэл дээр байгаа. 1999 оны хурал нь хязгаарлагдмал хариуцлагатай компанитай холбоотой. 1654 хүн гэдэг дотор хэн хэн байдаг гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол *******, ******* нар юм. *******ийн 1654 хүн дотор байгаа гэдгээ нотолж оруулж ирээчээ гэдэг хүсэлт тавьж байна. 1654 хүнд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч мөн юм аа гэсэн түр гэрчилгээг олгосон байгаа” гэв.
  5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г. дүгнэлтдээ: “.Хувьцаа эзэмшигч нарын хувьцааг компани руу шилжүүлэн бүртгэх хууль зүйн үндэслэл бол байхгүй. Аль ч хуулиар энэ эрх олгогдоогүй захиргааны байгууллагад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг нь шилжүүлж болдог бол би ******* улсын бүртгэгч рүү хандаж байгаад Апу гээд хувьцаануудыг авмаар байна. Монгол Улсад ийм боломж байхгүй. Тэгэхээр энэ яагаад байхгүй вэ гэх дээр зэрэг энэ компанийн тухай хуулиар боломжгүй байна. Хариуцагч манай байгууллагад гомдол ирсэн юм. Тэгээд гомдлын дагуу шалгасан чинь ТУЗ-ын тогтоол байсан юм. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл бусдын хувьцааг шилжүүлэх эрх олгогдоогүй, хувьцаагаа бусдад шилжүүлэх эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчийн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал өөр бусад хэнд ч байдаггүй. Өөр нэг тохиолдол байгаа. Нас барчихвал өв залгамжлалаар шилжиж явдаг, түүнээс бусад ямар ч тохиолдлоор шилжих боломжгүй. Магадгүй 3 дахь тохиолдолд гэрээслэлээр шилжих боломжтой. Өөрийнх нь хүсэл зоригоос өөр бусад байдлаар тэр хүн нас бараагүй тохиолдолд шилжих ямар ч боломжгүй. Тэгэхлээр 1654 хүний нэр дээр байгаа хувьцааг дүгнэлтэд байгаа компанийн хувьцааны 49 хувийг компанийн нэр дээр бүртгэх, энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ? улсын бүртгэгч ийм дүгнэлт гаргачихаад би хууль ёсны дүгнэлт гаргасан гэж байгаа. Компанийн хувьцааг компанийн нэр дээр бүртгэнэ гэж ийм ойлголт Монгол Улсад бол байхгүй. Бид нар нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Илт хууль бус гэдгийг сонгож байгаа үндсэн 3 шалтгаан байгаа юм. 1 дүгээрт бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг сэргээх зорилготой. 2 дугаарт цаашид захиргааны байгууллагыг дур зоргоор авирлуулахгүй гэж байгаа юм. 3 дугаарт ер нь бол хэрэглэх ёстой хууль хэрэглэх ёстой. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл байхгүй. Та нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж байна гэж хэлээд байсан. Танд давахын тогтоол байгаа шүү гээд байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзчихсан. Өнөөдрийн асуултаас болоод надад ямар дүгнэлт хийгдэж байна гэх дээр зэрэг шүүгч болбол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн тийм үндэслэл гаргаж магадгүй гэсэн ийм өнцөг харагдсан шүү. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дотор чинь 1-2 дотор хаасан өгүүлбэр байгаа гэдгийг тайлбарласан. Ер нь болбол давж заалдах шатны шүүх 2 удаа тогтоол гаргахдаа энэ хүмүүсийн эрх хөндөгдсөн байна. Тогтоолоор нэгэнт эрх нь хөндөгдсөн гэж давж заалдах шатны шүүх тогтоогоод байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэл хэрэглэгдэх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
  6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г. дүгнэлтдээ: “7480 дүгнэлтийн гарсан үр дагавар нь юу байна гэхээр өнөөдөр гэдэг хүн хувьцааны ногдох хэсэг нь миний хувь юм гээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрөө хуурамчаар хийгээд, гүйцэтгэх захирлаар нь тавиад ТУЗ-ын дарга нь болоод бүртгэлүүдийг хийлгэчихсэн байгаа. Үндсэн бүртгэл хийлгэчихсэн байгаа шүү гэдгийг давхар хэлэх ёстой. Энэ хууль бус үйлдлээс болоод дараа дараагийн хууль бус үйлдлүүд хийгдээд байгаа учраас энийг заавал хүчингүй болгоод хүмүүсийн эрхийг сэргээх ёстой. Ийм байр суурьтай байна..” гэв.
  7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж. дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч 7480 дугаартай эрхийн актыг хүчингүй болгуулах гэж байгаад илт хууль бусад тооцуулах гэж өөрчилсөн юм байна. Маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй нотлогдохгүй байна. Би бүх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Маргаан бүхий акт маань хэний эрх ашгийг яаж хөндсөн нь тодорхой бус. Тийм учраас энэ маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэдэг маань яадаг юм бэ гэхээр эрх зүйн үр дагаврыг шууд үүсгэсэн байх тийм онцлогтой байдаг. Тэгэхлээр зэрэг нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашгийг хэрхэн хөндсөн юм бэ гэдгийг нотлох ёстой. Хавтаст хэргийн цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэт тодорхой нотлогдож чадахгүй байна. Яагаад гэвэл энэ хөндөгдсөн гэдэг нь, шууд үр дагаварт үүсгэсэн нь хангалттай бус нотолгоонуудтай байна. ******* бүхий 18 хүний нэрс нь албан ёсны хүмүүсийн шүүхэд хандсан, гарын үсэг итгэмжилсэн нь тодорхой бус байна. Итгэмжлэл олгосон баримт бичиг нь зөрчилтэй байна. 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ. “ ” ХХК хувьцаа эзэмшигчдээ зарлаад хуралдсан байна. Тэгээд зарим нь бол тасалбараа аваад тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн аваад явчихсан гэдгээ яриад байна. Гэтэл компани чинь хуулиар бол гэрчилгээ аваад тэрийгээ биржид бүртгүүлээд нотариат, бүртгүүлээд явчихсан хууль зүйн үндэслэлүүдийг бичсэн байдаг. Тэр бол хангагдаагүй байна. Нэхэмжлэгч талын тайлбараа нотолж чадахгүй байгаа нь шүүх хурал дээр харагдаж байна. Улсын бүртгэлийн байгууллага “ ” ХХК-ийн дотоод асуудалд оролцсон талаар нотлогдохгүй байна. Нотлогдох эх сурвалжаа шууд заах ёстой. Хөдөлшгүй нотлох баримтаар хуулийн байгууллага тогтоож байж хүний хууль ёсны эрх ашгийг одоо бүрэн гүйцэд хангана. Яаж ******* хохирчхоод байгаа юм бэ? Энэ хүн чинь компанийн хуулийн дагуу энэ хурал хийж байхад өөрөө оролцчихсон байгаа. Бүх гишүүдийн хурал дээр өөрөө нярав болчихсон явж байгаа. Нярав мөртөө яагаад тэр үед хувьцаагаа бүртгүүлье гэж болоогүй юм бэ. 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус гэх үндэслэл бол харагдахгүй. Яагаад гэвэл энэ захиргааны акт нь өгөгдсөн баримт бичгээр нь бүртгэсэн байна. Өнөөдрийн шүүх хурал 49 хувь хувьцааг компанийн эзэмшигчийн ямар ч гомдол гаргаагүй албан ёсоор улсын бүртгэлд хүргэгдсэн хууль ёсны байна гэж би үзэх гээд байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн санал тавьж байна” гэв .

ҮНДЭСЛЭХ нь:

  1.  Нэхэмжлэгч М.******* нарын нэр бүхий 18 иргэнээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Тус хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, бидний хувьцааг бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******оос “ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 
  3. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан шүүх хариуцагчийг сольж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ыг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
  4. Анх иргэн М.******* нэр бүхий 17 иргэнийг итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр тал/ -ээр төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 18 иргэнээс өөрсдийг бүрэн төлөөлөх эрхийг олгон, иргэн Л.т итгэмжлэл /хэргийн 2 дугаар хавтасны 59 дүгээр тал/ олгожээ. Уг итгэмжлэлд Х.Энхбат, Х.Энхбаатар гэх иргэд төлөөлүүлэгчээр орж ирсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн нэхэмжлэл шүүхэд ирээгүй, анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд энэ хүмүүсийн талаар дурдаагүй зэрэг зөрүүтэй байдал тогтоогдож, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад “Х.Энхбат, Х.Энхбаатар нарын хүмүүсээс итгэмжлэл аваагүй, нэмээд бичигдсэн байна” гэх тайлбарыг хэлсэн тул эдгээр хүмүүстэй холбогдох маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй юм.
  5. Мөн нэхэмжлэгч Лувсандоржийн ******* нь маргаан бүхий актын талаар өмнө шүүхэд маргаан үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад “уг маргааны үйл баримтын талаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэх үндэслэлээр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШЗ2023/0392 дугаартай захирамжаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Л.*******ад холбогдох хэсэгт шүүх дүгнэлт хийхгүй тул цаашид М.******* нарын нэр бүхий 17 иргэний нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.
  6. Шүүх нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  7. Маргаан бүхий акт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлт”-ээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаартай дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
  8. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий 7480 дугаартай дүгнэлт нь хувьцаа эзэмшигч, өмчлөгч нарын өмчлөх эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад захиргааны акт гаргасан нь илт хууль бус” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь тус компанийн 49 хувийг эзэмшдэг гэх хувьцаа эзэмшигч нарын эрхийг хамгаалж гарсан бөгөөд эдгээр хувьцаа эзэмшигч нар нь материалаа бүрдүүлээд ирвэл бүртгэх бүрэн боломжтой, эрхийг нь хаагаагүй” гэж, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгч нар нь өөрсдийн компанийн хувьцааг эзэмших эрхтэйг нотолсон баримтаа аваад ирвэл, компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж болно....“ гэж тус тус маргасан байна.
  9. Маргааны үйл баримтын талаар :
    1. 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол /хэргийн 2 дугаар хавтасны 187 дугаар тал/ -д аймгийн Гурил ийн комбинатыг төрийн өмч давамгайлсан бүрэн бус хариуцлагатай компани /ББХК/ болгон хувьчлахаар үйлдвэрийн захиргаанаас боловсруулсан төслийг баталж, 51 хувийг төрд үлдээн үлдэх 49 хувийн ногдол хувийг нийтэд арилжих эрхийг “” брокерын пүүст олгожээ.
    2.  Өмч хувьчлалын комиссын тогтоолын дагуу компанийн гаргах бүх ногдол хувийг 764025 ширхэг байхаар тооцож, үүний 389653 ширхэг нь төрийн эзэмшилд, үлдэх 374372 ширхэг ногдол хувийг иргэдэд эзэмшүүлсэн байна. Тодруулбал: төрийн эзэмшлээс гадна үлдэх 49 хувийн ногдол хувь эзэмшигчидийн нэгдсэн судалгааг “” брокерийн пүүсээс гаргаснаар ББХКомпанийн ногдол хувь эзэмшигч нийт 4623 иргэн бүртгэгдсэн гэх баримтыг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч энэ тухай маргаагүй. /хэргийн 2 дугаар хавтасны 217 дугаар хуудасны ар тал/ 
    3. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нэхэмжлэгч нарын “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” /хэргийн 1 дүгээр хавтасны 38-87 дугаар талууд/ гэх баримтуудаас харахад уг эрхийн бичгийн “он, сар, өдөр” хэсэгт 1994 оны 7 дугаар сарын 26, 1994 оны 8 дугаар сарын 01, 15 гэсэн огноонууд бичигдсэн байгаагаас үзвэл Өмч хувьчлалын комиссын 24 дугаартай тогтоолын дагуу брокерын пүүсээс “ ” ББХКомпанийн хувьцааг иргэдэд арилжсан үйл баримт тогтоогдож байна.
    4. “ ” ББХКомпани 1995 оны 4 дүгээр сард компанийн 49 хувийн ногдол хувийг эзэмшигч бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар товлосон болох нь Монгол улсын хүнс, хөдөө, аж ахуйн яамны 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/538 дугаартай “Санал өгөх тухай” албан бичиг /хэргийн 2 дугаар хавтасны 215 дугаар тал/, аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн даргын 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7/462 дугаартай албан бичиг /хэргийн 2 дугаар хавтасны 215 дугаар хуудасны ар тал/-үүдээр нотлогдож байна.
    5. Ийнхүү 1995 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “ ” ББХКомпанийн бүх гишүүдийн хурал хийгдэж, компанийн дүрэм /хэргийн 2 дугаар хавтасны 218-223 дугаар тал/ -ийг баталжээ. Уг дүрмийн “ХОЁР. ДҮРМИЙН САН” хэсгийн 2.1-д “ББХК-ний дүрмийн сангийн хэмжээ нь 86 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 76402,5 мян/төг-ийн хувьцаанаас бүрдэх ба төрийн өмчид 51 хувь буюу 38965,2 мян/төг хувьцааг үлдээж, 49 хувь буюу 37446,3 мян/төг-ийн хувьцаа нь гишүүдийнх байна” гэжээ. Үүнээс харахад 49 хувийн ногдол хувь буюу хувьцаа нь 4623 иргэний эзэмшилд байжээ.
    6. Хожим 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 396 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн хорооны тогтоол /хэргийн 1 дүгээр хавтасны 222 дугаар тал/ -оор төрийн өмчийн 51 хувийг худалдахаар шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу тус компанийн 49 хувийн эзэмшигчид бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, “төрийн мэдлийн 51 хувийг гишүүд өөрсдөө худалдан авах нь зүйтэй/хэргийн 1 дүгээр хавтасны 229 дүгээр тал/ гэж шийдвэрлэн, гэрээ /хэргийн 1 дүгээр хавтасны 227 дугаар тал/ байгуулжээ. Гэрээнд “Мөнхөө овогтой ******* 38500 ширхэг ногдол хувь /5.03 хувь/, Бямбажав овогтой ******* 38500 ширхэг ногдол хувь /5.03 хувь/, Лувсандорж овогтой ******* 121753 ширхэг ногдол хувь /15.96 хувь/, Доржханд овогтой 190900 ширхэг ногдол хувь /24.98 хувь/” гэж тусгасан.  
    7. Гэрээнд тусгагдсаны дагуу компанийн 51 хувийг худалдаж, худалдан авсан иргэдийн /4 иргэн/ өмчлөх эрх хуулийн дагуу баталгаажиж, өмчлөгчийн эрхийн гэрчилгээг олгосон талаар Төрийн өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайланд дурдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 229-230 дугаар тал/
    8. “ ” бүрэн бус хариуцлагатай компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөн, нийт гишүүдийн хурлыг 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулж, компанийн дүрмийг шинэчлэн баталсан үйл баримтын талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй ба энэхүү дүрмийн заалттай холбогдуулан маргаагүй.
    9. Тухайн хуралдаанаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураан сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Д. сонгогдсон талаар аймгийн “Эрх чөлөө” сонины газарт зарлан нийтэд мэдээлэхээр хүргүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 144 дүгээр талын ар/  
    10. Мөн тус хуралдаанд ТУЗөвлөлийн нарийн бичгийн дарга С.*******аас ““ ” ХХКомпанийн гишүүдийн бүтцэд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл” /хэргийн 1 дүгээр хавтасны 144 дүгээр тал/ “Одоогийн байдлаар компанийн ногдол хувь 55161 ширхэг, гишүүдийн ногдол хувь 708864 ширхэг буюу 1654 хүн эзэмшиж байна” гэх мэдээллийг танилцуулж, “ ” ХХК-ийн ногдол хувь эзэмшигчдийн нэгдсэн жагсаалт /хэргийн 1 дүгээр хавтасны 145 дугаар тал/  гэх баримтыг хавсаргасан байх боловч уг баримтад 11 хүний бүртгэл тусгагдаж бусад 1643 хүний мэдээлэл огт тусгагдаагүй байна.
    11. Эдгээр баримтаас дүгнэхэд “ ” ХХКомпанийн 51 хувийн ногдол хувийг эзэмшигч нарын өмчлөх эрх хуулийн дагуу баталгаажсанаар тус компанийн ТУЗөвлөлийн дарга Д.гаас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт тавьж, улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6827 дугаартай дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтэд “төрийн өмчийн 51 хувийн ногдол хувийг худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэх” гэж тусгасан байна.
    12. Дээрх дүгнэлтийн дагуу “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нар тодорхой болж, харин үлдэх 49 хувийн ногдол хувийг хэн эзэмшдэг, хэний өмчлөлд байгаа талаар мэдээлэл болон материал байхгүйгээс компанийн 49 хувийн ногдол хувийг хэн эзэмших нь тодорхойгүй, хувьцааг бүртгүүлэхээр компанийн хувьцаа эзэмшигч гэх иргэдээс улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ ирүүлж, бүртгүүлээгүй байсан шалтгаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь уг “49 хувийг “ Гурил Тэжээл” ХХКомпанийн нэр дээр бүртгэх” маргаан бүхий 7480 дугаартай дүгнэлтийг гаргажээ.
  10.  Маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн 7480 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны байгууллагын шийдвэр байна.
  11. Нэхэмжлэгч талаас дээрх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тул илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа.
  12. Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь 7480 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1 дэх заалтыг үндэслэж, “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам”-ын 14-д зааснаар гаргажээ.
  13. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих” зохицуулалтыг заасан байх бөгөөд 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ” гэж, 18 дугаар зүйлийн 18.7.1-д “Улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслах зогсоох, ...бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, .... биелэлтийг хангуулах эрх, үүрэгтэй” гэж тус тус заасан.
  14. Хариуцагч хяналтын улсын байцаагч Б.******* нь дээрх хуульд заасан эрх, үүргийн дагуу маргаан бүхий дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал: “ ” ХХКомпанийн ТУЗөвлөлийн даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн улсын бүртгэл болон Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй хуулийн этгээдийн бүртгэлийн эх баримт бичигт тулгуурлан тухайн компанийн нийт хувьцааны 51 хувийг өмчлөгч нарын нэр дээр, харин үлдэж буй 49 хувийг эзэмшигч нарыг тодорхойлох боломжгүй үндэслэлээр хуулийн этгээдийн нэр дээр бүртгэх дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
  15. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “ ” ХХКомпанийн 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь хуулийн хүчин төгөлдөр байх ба уг хуралдаанаас санал нэгтэй сонгогдсон ТУЗөвлөл, ТУЗ-ийн дарга Д.гаас улсын бүртгэлийн байгууллагад хандан “ ” ХХКомпанийн хувьцаа эзэмшигч нарыг бүртгэхийг хүссэн хүсэлтийг хуурамч, хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
  16. Нэхэмжлэгч нар нь “ ” ХХКомпанийн 49 хувийн хувьцааг  эзэмших эрх бүхий этгээд байхад өмчлөгчийн эрхэнд халдсан нь илт хууль бус гэж маргаж байх боловч хариуцагчийн дүгнэлт нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн гэдэг нь баттай нотлох баримтаар тогтоогдсонгүй.
  17. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”-ээр  “ ” ББХКомпанийн 81 ширхэг хувьцааг эзэмшдэг болох нь нотлогдож байх боловч бүрэн бус хариуцлагатай компани /ББХК/-аас хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болж өөрчлөгдөх үед ХХКомпанийн хувьцааг эзэмшигч болсон гэдэг нь нотлогдохгүй байна.
  18.  Гуравдагч этгээдийн зүгээс “компанийн хувьцаа эзэмшигч болохыг хүссэн иргэдийн “Хөрөнгө оруулалтын гэрчилгээ”г хураан авч оронд нь “түр гэрчилгээ” олгож байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд нотлох баримтаар 702 дугаартай ““-Гурил ” ХХК-ийн ноогдол хувь эзэмшигчийн түр гэрчилгээ” гэх баримтыг шүүхэд ирүүлжээ. Уг баримтад “...73111612 регистрийн дугаартай Жасрай овогтой Жамьянсэнгэ нь тус компанийн 81 ширхэг ногдол хувь эзэмшдэг тул гэрчилгээ олгов. /Гэрчилгээ нэг жилийн хүчинтэй/. Хураагдсан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн Д/Д-1136, сери-09, дугаар-011670 гээд бүгд 1 ширхэг. ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ” гэх мэдээллүүд тусгагдаж, “ХӨВСГӨЛ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ББХК гэх бичвэртэй дугуй тамга дарагдсан байна.

Энэхүү гуравдагч этгээдийн зүгээс ирүүлсэн баримтад агуулагдсан мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн 4623 хүний нэр бүхий ““ ”   ББХКомпанийн ногдол хувь эзэмшигчдийн нэгдсэн судалгаа”-ны 1887 дугаарт бичигдсэн иргэний мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтасны 147 дугаар тал/ -тэй тохирч байна.

  1. Тодруулбал: хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/825 дугаартай албан бичгээр ирүүлсэн “ ” ХХКомпанийн улсын бүртгэлд хадгалагдаж буй эх нотлох баримт болох “ ” ББХКомпанийн ногдол хувь эзэмшигчдийн нэгдсэн судалгаа /хэргийн 2 дугаар хавтасны 122-163 дугаар тал/ -нд нийт 4623 хувьцаа эзэмшигчдийн нэрс багтсан байх бөгөөд уг судалгааны 1887 дугаарт ““регистрийн дугаар” хэсэгт-РЮ73111612, “овог” хэсэгт -Ж, “нэр” хэсэгт- Жамьяансэнгэ, “хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ногдол” хэсэгт -09 011670, 81*86” гэж тусгагдсан байгаагаас үзэхэд гуравдагч этгээдийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.
  2. Энэхүү “түр гэрчилгээ” гэх баримт нэхэмжлэгч нарт байхгүй гэдгийг тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байх ба ““ ” ХХК-ийн ноогдол хувь эзэмшигчийн түр гэрчилгээ”-г нэхэмжлэгч нарт олгосон гэх баримт, бүртгэл гуравдагч этгээд болон улсын бүртгэлийн байгууллагын эх баримтад байхгүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
  3. Мөн ББХКомпанийн хувьцаа эзэмшигч нарт олгосон “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” нэхэмжлэгч нарт одоог хүртэл хадгалагдаж байгаа нь уг эрхийн бичиг зах зээлд гүйлгээнд ороогүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар “ ” ХХКомпанийн хувьцааг эзэмших, өмчлөх эрхийг аваагүй, гагцхүү “ ” ББХКомпанийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.
  4. Хариуцагчаас маргаан бүхий 7480 дүгнэлтийг гаргахдаа улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж буй үндсэн эх баримт, Төрийн өмчийн хорооны тогтоол болон “ ” ХХКомпанийн дүрэм, 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл зэрэг цаасан эх баримтад тулгуурласан байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна” гэж заасантай нийцсэн байх тул маргаан бүхий 7480 дугаартай дүгнэлтийг хууль зөрчсөн, нэхэмжлэгч ******* нарын нэр бүхий 17 иргэний эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх боломжгүй юм.
  5.  “ ” ХХКомпанийн 49 хувийн ногдол хувийг эзэмших эрхтэй гэх 1654 иргэнээс тус компанийн хувьцааг эзэмшигч мөн эсэхтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд үүсгээгүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нь хувьцаа эзэмшигч нарын дунд тус хуулийн этгээдийн хувьцааг эзэмших эрхтэй эсэх талаар ямар нэг маргаан байхгүй гэж үзнэ.
  6. Шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нарыг “ ” ХХКомпанийн хувьцааг эзэмших эрх бүхий этгээд гэдгээ нотлох баримт бичгийг бүрдүүлэн ирвэл бүртгэлд өөрчлөлт оруулан, хувьцаа эзэмшигчээр бүртгэх бүрэн боломжтой” гэх тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1-д заасныг тус тус баримтлан иргэн М.******* нарын нэр бүхий 17 иргэнээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ