Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05982

 

 

 

 

 

 

 

  2024                11            28                                              184/ШШ2024/05982

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ****** холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,547,911.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ3455124939 тоот Зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 19,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 2020 оны 05 сарын 01-ний өдөр ЗГ3455124939-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. ЗГ3455124939, ЗГ3455124939-А тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд БГ3455124939 тоот барьцааны гэрээгээр бараа материал болон тэдгээрийг борлуулсны орлого: 56,862,000 төгрөг байна. Иргэн ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 09 сарын 05- ны өдрийн байдлаар дараах зөрчилтэй байна. Үүнд үндсэн зээлд 13,26,415.02 төгрөг, үндсэн хүүнд 8,893,903.9 төгрөг, торгуулийн хүүнд 1,299,592.86 төгрөг нийт 23,547,911.78 төгрөг байна. Иймд ******* ******* нь *******гээс ЗГ3455124939, ЗГ3455124939-А тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 23,547,911.78 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 46а байрны 18 тоот хаягт оршин сууж байсан. ******* *******ны зүгээс хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хорооны засаг дарга нь тус хороонд бүртгэлгүй, оршин суудаггүй гэж тодорхойлсон. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн албан тоотоор оршин суугаа хаягийг ******* дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 60-23 тоот гэж тогтоосон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Иргэн ******* ******* *******тай байгуулсан ЗГ3455124939, ЗГ3455124939-А тоот Зээлийн гэрээний төлбөр болох 23,547,911.78 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгож, ЗГ3455124939, ЗГ3455124939-А тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3455124939 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... хариуцагч нь  ЗГ3455124939, ЗГ3455124939-А тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 23,547,911.78 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18,247,911.78 төгрөгөөр тус тус ******* ******* дахь 914510003 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон болно. Энэхүү хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг БГ3455124939 тоот барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулах төлүүлэхээр талууд харилцан тохиролцов… гэжээ.

 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “******* *******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,547,911.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 23,547,911.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18,247,911.78 төгрөгөөр тус тус төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд БГ3455124939 тоот барьцааны гэрээнд заагдсан эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 172,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,547,911.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18,247,911.78 төгрөгөөр тус тус төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд БГ3455124939 тоот барьцааны гэрээнд заагдсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 345,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ******