Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05903

 

 

 

 

 

 

2024 оны өдөр

11сар 27 р 184/ШШ2024/05903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ****

Зээлийн гэрээний үүрэгт 143,137,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1470095232 дугаартай зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Банк тухайн мөнгийг *** Хас банкны **** тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,657,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,710 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрөө удаа дараа хоцрогдуулж, төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 57 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан ч үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу үндсэн зээл 140,000,000 төгрөг, хүү 3,126,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,210 төгрөг, нийт 143,137,213 төгрөгийг хариуцагч **** гаргуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1470095232 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 143,137,213 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ***, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1470095232 дугаартай барьцаат зээлийн /цалингийн/ гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. /хх-ийн 5-7/

Нэхэмжлэгч банк шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 140,000,000 төгрөг, хүү 3,126,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,137 төгрөг, нийт 143,137,213 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч**** нь зээлийн гэрээний үүрэгт 12, 664,973 төгрөг төлснийг 10,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 2,657,263 төгрөгийг хүүнд, 7,710 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон авчээ.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй нь зээлийн гэрээний хавсралт, дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдсон, мөн гэрээний 2.4 дэх заалтаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байна. /хх-ийн 5. 8, 9/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 8.2, 8.2.1 дэх хэсэгт зээлдэгч нь тохиролцсон хуваарийг дагуу зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Хариуцагчид нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Батхүрэлээс 143,137,213 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

115 115.1, 115.2.1, 116, 118 :

1. 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** 143,137,213 / нэг зуун дөчин долоон сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

2. 7 7.1.1 , 56 56.1 дэх чийн ул төлсөн 873,700 тө д , аас 873,700 .

4. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ