| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2022/0305/Э |
| Дугаар | 2023/ДШМ/03 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/03
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2022/00/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
арийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2210000002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: /,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн ******* өмгөөлөгч олж өгч нөхрийн чинь хэргийг шүүхээр нааштайгаар шийдвэрлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,6,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориулаад бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хорих ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 11 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч ******* оногдуулсан 11 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 11,6,000 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын -д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 1. дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө. орлого, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 22 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
... 11.6.000 төгрөгийн хохиролтой байсан. Гэм буруугийн хурлаар миний бие хохирол төлөх хоногийн хугацаа авах хүсэлт тавьсан боловч уг хугацаанд намайг цагдан хорьсон учир гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж уулзан хохирол төлөх талаар ярилцах боломжгүйгээр 2022.10.24-ний өдрийн шүүх хуралд хохирлоо төлж чадалгүй орсон бөгөөд 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хуралд оролцохдоо би хохирол төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоогоор би 1-н 7 хоног буюу сартай жирэмсэн бөгөөд бага насны , , настай хүүхэдтэй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* холбогдуулан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгчийн биеэр эдлэх ялыг 1 сар 2 хоногоор тооцож оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч . 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн ******* өмгөөлөгч олж өгч нөхрийн чинь хэргийг шүүхээр нааштайгаар шийдвэрлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,6,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай нөхөр нэг хэрэгт холбогдсон болохоор өмгөөлөгч хөлслөх шаардлагатай болсон. Тэгээд манай хүргэн ах Улаанбаатар хотоос сайн өмгөөлөгч олоод өгье гэж хэлсэн. Бид нарт туслахын тулд хүргэн ах маань намайг *******тай холбоо тогтоож өгсөн. Улмаар энэ хүнтэй холбогдоод өмгөөлөгч олж өгөхөөр тохиролцож, би найзаасаа хүүтэй мөнгө зээлээд өгсөн. Миний хувьд энэ хүний худал, хуурмаг үйлдлээс болж, үнэхээр их зовсон. Дансандаа ямар ч мөнгөгүй байсан тохиолдол байгаа. Өөрийн биеэр уулзах гээд Улаанбаатар руу 2 удаа очиж зардлын мөнгө зарцуулсан байдаг. адтай адилхан олон хүүхэдтэй ээж хүн болохоор өрөвдөж байгаа ч намайг үнэхээр хүнд нөхцөл байдалд оруулсныг бодохоор маш их гомдож байна. Би энэ хүнээс нийтдээ 1,000,000 төгрөг нэхэмжилсэн. адаас 11,6,000 төгрөг авсан ч энэ мөнгийг өгөхийн тулд би хүнд мөнгөний хүү төлсөн. Мөн Улаанбаатар руу 2 удаа явсан зардал зэргийг нийтэд нь тооцож нэхэмжилсэн юм. Тухайн үед “Ковид-1” халдварт өвчин тархаж байсан үнэхээр хэцүү үе байсан. адад энэ хүнийг заавал хорьж, цагдах хүсэл алга. Хамгийн гол нь өөрийнхөө хохирол төлбөрийг барагдуулахыг хүсэж байна. Мөн цаашид энэ хүнийг өөр хүнийг залилж, хуурч, хохироохгүй байхыг үгүйсгэхгүй ч гэсэн битгий ийм үйлдэл гаргаасай. Ажил хөдөлмөр эрхэлж, шударгаар амьдраасай гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /1-р хх 22/
болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* “...аранцацрал гэж өмгөөлөгчийг таньдаг. Энэ өмгөөлөгчийн нөхөр нь прокурорын газар дарга хийж байсан. Миний эгч Дээд шүүхэд ажиллаж байгаад одоо Баянгол дүүргийн шүүхэд шүүгчээр ажилладаг. Иймд чиний нөхрийн асуудлыг зохицуулаад өгч чадна. Өөр хүнтэй холбогдоод хэрэггүй.” гэж зохиомол байдлыг бий болгож бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж төөрөгдөлд оруулж 11 000 төгрөгийг залилж авсан байна.
Шүүгдэгчийн бусдаас авсан мөнгө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 4.1-д заасан “үлэмж хэмжээний хохирол”-д тооцогдож байна.
Иймд шүүгдэгч *******гийн бусдыг хуурч мэхлэн эд хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 11 6 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхэдтэй арван гурван долоо хоног буюу сартай жирэмсэн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ******* урьд 17 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт шийтгүүлж байсан хэдий ч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал, анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулах талаар санал санаачилга гаргаагүй байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнээс гадна анхан шатны шүүх, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1.1., . дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭЭХИШИГ
РӨХИЙ ШҮҮГЧ Б.МАЛАЙБААТАР