Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/06012

 

 

 

 

 

2024 11 29

184/ШШ2024/06012

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

хариуцагч: ** 

Зээлийн гэрээний үүрэгт 1,829,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11-р сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М*** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч*** нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 07-р сарын 18-ны өдөр 201900990 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, хэрэглээний зээлийн гэрээг бичгээр тус тус байгуулсан. 2022 оны 05-р сарын 24-ний өдөр зээлдэгч нь цахим зээлийн гэрээний дагуу цахим аппликейшн ашиглан сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 800,000 төгрөгийн хүсэлт илгээснээр хариуцагчийн эзэмших Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн эргэн төлөлт хийх хугацаа нь 2022 оны 09-р сарын 03-ны өдрөөр дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч нь зээлийг эргэн төлөөгүй бөгөөд нийт зээлийн үлдэгдэл төгрөг байна. Үүнд үндсэн зээл нь 800,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрэлт 786 хоног, зээлийн хүүг бодохдоо зээлийн үлдэгдэлд сарын 5 хувийн хүү тооцох тул 1 өдрийн зээлийн хүү 1,315.07 төгрөг, үүнийг хугацаа хэтэрсэн 786 хоног*1,315.07 төгрөгөөр бодоход нийт 981,424.23 төгрөг зээлийн хүү бодогдож байна. Зээлийн шимтгэл гэдэг нь зээлийг ашигласан төлбөр бөгөөд 48,000 төгрөг. Иймд хариуцагч Э.Баярчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,829,424 төгрөгийг гаргуулж өгнө үү..

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 1,829,424 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 609,424 төгрөгөөр төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэг*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,829,424 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 1,829,424.23 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 609,424 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Мон***олбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,829,424 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 1,829,424 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 610,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 609,424 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,110 төгрөгийг хариуцагчаас 22,110 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ