| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00375/И |
| Дугаар | 140/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2024/00439
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ... сумын ..............ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .сумын ....................тоот хаягт байрлалтай ......... ХХК-д холбогдох,
21,401,269.8 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ..... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .........ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
............../ нь 2024 оны 01-р сарын 08-ны өдөр манай компанитай харилцан тохиролцож "Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зээлийн гэрээ" байгуулсан болно.
Бид 2024 оны 05-р сарын 31-ний өдөр уулзаж "Тооцооны үлдэгдлийн баталгаа" буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн болно.
Хариуцагч нь дээрх гэрээний дагуу 16,267,513.20 /Арван зургаан сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун арван гурван төгрөг хорин/ мөнгөний бараа бүтээгдэхүүнийг манай компаниас зээлээр авсан. Гэтэл тус авсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөөс 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 2,000,000 /Хоёр сая/ төгрөг төлсөн.
Иймд хариуцагч "..................с 2024 оны 01-р сарын 08-ны өдөр байгуулсан уулзан "Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зээлийн гэрээ"-ний төлбөрт 14,267,513.20 / Арван дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун арван гурван төгрөг хорин/ мөнгөний түүний алданги болох 7,133,756.67 /Долоон сая нэг зуун гучин гурван мянга долоон зуун тавин зургаан төгрөг, зургаан/ мөнгө нийт 21,401,269.87 /Хорин нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран есөн төгрөг, найман/ мөнгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч .......... ХХК-ийн .............. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
....................аас манай компани нийт 21,401,269.87 төгрөгийг нэхэмжилсэн уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..........нь хариуцагч ............... холбогдуулан 21,401,269.8 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ............... нь 21,401,269.8 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ........... ХХК нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ................. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,956 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............ХХК-иас 132,478 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 132,478 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 264,956 төгрөгийг нэхэмжлэгч ............ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ................ ХХК-ийн нэхэмжилсэн 21,401,269.8 /хорин нэгэн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун жаран есөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч ........ ХХК нь бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ....ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,956 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... ХХК-иас 132,478 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 132,478 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 264,956 төгрөгийг нэхэмжлэгч ..............ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ