| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00507/И |
| Дугаар | 140/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2024/00441
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ......... тоотод үйл ажиллагаа явуулж буй .......... ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ........... сумын .......... багт оршин суух ......... холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,755,970.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
......... банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
............ нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр З.......... тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 12,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна.
Иймд иргэн ......... зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт- 11,755,970.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...миний бие нь ........ банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 11,755,970 төгрөг 86 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....... банк ХК нь хариуцагч ..........т холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 11,755,970.86 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч .......... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие нь .......... банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 11,755,970 төгрөг 86 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч ........... ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,755,970.86 төгрөгийг хариуцагч .... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .........банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,046 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... 103,523 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 103,523 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 203,046 төгрөгийг нэхэмжлэгч ....... банкинд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .........банк ХК-ийн нэхэмжлэлтэй ...........т холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,755,970.86 төгрөгийг хариуцагч .......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,046 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........103,523 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 103,523 төгрөг тус тус гаргуулж, нийт 203,046 төгрөгийг нэхэмжлэгч ........... банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ