Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 35

 

 

                                         

           2022          12           13                                              2022/ДШМ/35

 

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Ууганзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхцэцэг/цахимаар/, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Б.Гантуяа нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2236001000073 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяа илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Бадар ургийн овогт Дашдоржийн Батсайхан 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай ******* Шарга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******од оршин суудаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, ДП84100813

            2. Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын19-ний өдрийг хүртэл ахуйн хий цэнэглэх дарааллыг зөрчин 16,099,58 кг хий завшиж, хохирогч -д 41,858,908 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. ******* ******* Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 ахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы уйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх сэгт зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчилж,

4.2 Шүүгдэгч Бадар ургийн овогт Дашдоржийн Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайханыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас 16'579'120 (арван зургаан сая таван зуун далан есөн мянга нэг зуун хорь) төгрөгийг гаргуулж -д олгож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7'200'000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.

4.8 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл 74-91 УНТ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 8 ширхэг Си ди дискийг, баллон цэнэглэлтийн бүртгэлийн 2 ширхэг дэвтрийг, ээлж хүлээлцсэн бүртгэлийн 4 ширхэг дэвтрийг тус тус хэргийн хамт хадгалж,

4.9 Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах мдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй олохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг 2017.07.07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ахуйн хийн баллон цэнэглэх дараалал зөрчиж, эхлээд баллон цэнэглэх жингээ ажиллуулахгүйгээр шууд нацосс ажиллуулан баллон цэнэглэж байгаад дундаас нь баллан цэнэглэх жинг ажиллуулан жинд хэмжигдээгүй ахуйн хийний мөнгийг завшиж 14164600 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүгдэгч *******ыг ахуйн хийг цэнэглэх дараалал зөрчсөн талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан 8 ширхэг CD бичлэг түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ууганбаяр, Д.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, хууль ёсны төлөөлөгч Г.Батцогт нарын  мэдүүлгээр тогтоож байгаа гэх  бөгөөд эдгээр  нотлох баримтууд цаг хугацааны хувьд 2017 оны 07 сарын  01-ний өдрөөс эхэлж Батсайханыг баллан  цэнэглэх  дараалал зөрчсөн гэдгийг нотолж чаддаггүй.

5.2.Дээрх гэрчүүд ******* дараалал зөрчсөн гэх үйл баримтыг хэзээ хэрхэн мэдсэн талаараа тайлбарлахдаа 2020 оны 03 сард шалгалтаар ирсэн хүмүүс камерын бичлэг үзэж байгаад хяналтын инженер илрүүлсэн гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг яг адилхан заадаг. Тухайн гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж болох CD-нд бичигдсэн үйл баримт нь 2019 оны 09 сараас хойш 2020 оны 03 сар хүртэлх хугацааных байгаа бөгөөд зөвхөн *******ы баллон цэнэглэж байгаа зарим өдрийн үйлдлийг таслаад, таслаад бичсэн байгаа нь харагддаг.

Шүүх хуралдаанд тухайн CD-нд шинжлэн судлахад зарим бичлэг нь уншигдахгүй, зарим бичлэг дээр Батсайхан дараалал зөрчөөгүй, зарим шөнийн бичлэгт яг яаж дараалал зөрчсөн эсэх нь ч мэдэгдэхгүй байсан бөгөөд тухайн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэлтэй зөрүүтэй байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр үзлэгийн тэмдэглэлийг үнэн зөв гэж үнэлсэнд гомдолтой байна.

Тухайн эд мөрийн баримтаар авагдсан CD-г хэн хаанаас ямар аргаар хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан гэдгийг шүүх хуралдааны үед асууж тодруулахад хохирогч -ийн зүгээс мөрдөгчид гаргаж өгсөн байдаг бөгөөд 2019.09 сараас 2020 оны 03 сар хүртэлх хугацааны бүх бичлэг байгаагүй бөгөөд зөвхөн *******ы үйлдлийг тасалж авсан байгаа нь хэргийг эргэлзээгүй хөтөлбөргүй тогтоож чадаагүй гэж үзэх нэг үндэслэл болно.

Учир нь мөрдөгч прокурор нь цагаатгах болон яллах талын бүхий л нотлох баримтыг  хэрэгт цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй. Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж нэг ч нотлох  баримт байх ёсгүй бөгөөд энэ 3 жилийн хугацаанд ганцхан  Батсайханы дээрх үйлдлээс  шалтгаалан -д хийн дутагдал гарсан гэж үзэх боломжгүй.

Гэтэл CD дээрх цаг хугацаанд -д ахуйн хийг 3 түгээгчээс гадна гэрчээр Ууганбаяр ажлын бүх өдрүүдэд хариуцан цэнэглэдэг байсан бөгөөд энэхүү бүх хүмүүсийн баллон цэнэглэх дараалал зөрчсөн эсхүл зөрчөөгүй гэх баримт хэрэгт авагдаагүй байхад ганцхан ******* дараалал зөрчсөн, бусад нь огт зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

 Мөн шүүх шинжилгээний байгууллагын хийсэн 3 дахь удаагийн шинжээчийн  дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд тухайн дүгнэлт дээр 2017.07.01-2020.03 сарыг  дуусталх хугацаанд ахуйн хий дутагдсан гэж дүгнэсэн боловч шүүх хуралдаан дээр шинжээчээс энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч асуухад энэ дутагдсан 19200.54 кг хийг ахуйн  болон авто газын алинаас нь дутагдсан гэдгийг ялгаж тогтоох боломжгүй,  25 дугаар салбараас нийт  дутагдсан  газны дүн юм гэж мэдүүлсэн нь яллах дүгнэлтийн агуулгаас зөрж байгааг шүүх анхаарч үзээгүй.

 Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар -иас хэдэн кг ахуйн хий, хэдэн кг авто хий дутагдсан гэдгээ ч ялгаж тогтоож чадаагүйгээс гадна шүүгдэгчийн дансаар орж ирж байгаа орлого бүрийг аль нь ахуйн хий, аль нь авто хийн, аль нь хувь хүний өөрийнх нь орлого байсан вэ гэдгийг, мөн хэзээний ямар орлогоос хэдэн төгрөг завшсан болохыг өдөр сараар нь нотлох баримтаар тогтоосон талаараа шүүх дүгнээгүй.

5.2 Хохирлын хэмжээг шүүх 14.164600 төгрөгийг бэлнээр болон дансандаа үлдээх аргаар авсан гэж үзсэн шүүхийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар.

Шүүгдэгч *******ы 5030176697 дугаарын ХААН банкны 2017.07.01-2020.02.23-ны өдрийн хооронд дансны хуулгыг, тус хуулгад мөрдөгчийн хийсэн үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн яаж үнэлж хохирлын хэмжээг тогтоосон талаараа нэг ч дурдаагүй байх бөгөөд яг ямар орлого зарлагыг хэрхэн тооцож энэ үнийн дүнг гаргаж ирсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Дээрх хугацаанд тухайн шүүгдэгчийн хувийн дансаар авто болон ахуйн хийний мөнгө орж ирэхээс гадна өөрийн хэрэглээний бүхий л орлого, зарлага хамт байх бөгөөд яаж тэдгээр орлого зарлагыг ахуйн хийнээс завшсан гэдгийг нь ялгаж гаргасан бэ гэдэг талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр шууд 14.164.600 төгрөгийг завшсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 Хэрэгт тухайн хугацаанд түгээгч хийж байсан Энхдэлгэр, Батхишиг, Ууганбаяр нарын хаан банкны дансны хуулга авагдсан байх бөгөөд тухайн дансны хуулга нь шүүгдэгчийн дансны хуулгатай харьцуулан үзэлгүйгээс гадна яагаад нотлох баримтаар  үнэлээгүй талаараа шүүх дүгнээгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримтаар тухайн хүмүүсийн дансны хуулгыг шүүгдэгчийн дансны хуулгатай харьцуулан шинжлэн судалсан байх бөгөөд   дансанд орсон бүх орлогыг заавал бүгдийг нь үлдэгдэлгүйгээр -ийн данс руу шилжүүлэх ёстой гэж үзвэл бусад түгээгч нар ч мөн адил дансаар орж ирсэн бүх орлогоо тушааж байсан эсэхийг харьцуулалгүйгээр тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл бусад түгээгч нарын дансны хуулгыг хэрхэн үнэлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх мэтгэлцэж тайлбарласан үндэслэлийг хэрхэн үгүйсгэсэн талаараа нэг ч шийдвэртээ тусгаагүй, дүгнээгүйд гомдолтой байна.

Мөн хэргийн талаарх бусад үндэслэлийн талаар шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгийг тулгаж үзсэний дараа давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулан нэмэлт тайлбараа дэлгэрэнгүй гаргах тул шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцох хүсэлтэй байна.

Иймд эрүүгийн 2036001000073 дугаартай, *******д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын19-ний өдөр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн гэж байгаа боловч түүнээс өмнө харуулаар ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ******* аймагт ажиллах хугацаанд хий алдагдаж байгаа нөхцөлийг илрүүлсэн. Тухайн үед газар дээр нь ажиллаад 5224 кг болланыг завшсан байна гэдгийг илрүүлсэн. Автын хий, ахуйн хий нь нэг савнаас өөр хэмжигдэхүүнээс гардаг.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ******* нь камер унтраадаг, өөр тийш харуулдаг асуудал удаа дараа гаргаж байсан учир энэ асуудлаар сахилгын шийтгэл оногдуулж байсан.

 *******ы өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 49,223,328 төгрөг нь компанид учирсан бодит хохирол бөгөөд уг мөнгийг *******аас гаргуулж, компанийг хохиролгүй болгуулж өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

7.1  Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм бурууг нотлохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн.

Хавтаст хэрэгт аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй тогтоогдсон.

Шалгах ажиллагааны явцад хяналтын камер нэг бүрийг шүүж үзэхэд шүүгдэгч ******* нь хяналтын камерыг унтраадаг, зүгийг нь өөрчилдөг, камерт баллон цэнэглэх дараалал зөрчсөн үйлдлийг тогтоож цагдаад мэдэгдсэн. Дээрх хяналтын камер хэрэгт хөтлөшгүй нотлох баримт гэж үзэхээр байгаа. Хяналтын камерын бичлэгээр шүүгдэгчид ял халдаасан асуудал шийтгэх тогтоолд дурдаагүй бусад бүхий л нотлох баримтыг судлаж дүгнэлт өгсөн байдаг.

7.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж шүүхээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин шинжээч томилсон байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, эргэлзээгүйгээр бодит байдлыг тогтоож өгсөн. Мөн дүгнэлт гаргасан шинжээч Б.Тулга, Л.Алтанцэцэг нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дүгнэлттэй холбоотой мэдүүлэг авсан байдаг.

7.3 Мэдүүлгээр дүгнэлтээсээ зөрүүтэй эсхүл буруу танилцуулсан зүйл байхгүй. Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа "" -ний санхүүгийн бүх тайлбар баримт, АХЦС25 дугаар салбарт хөтлөгддөг ээлж хүлээлцсэн дэвтэр, баллон цэнэглэлтийн журнал болон бусад баримтыг үндэслэл болгосон гэдгийг дүгнэлтийн эхэнд бичигдсэн байдаг.

Шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар хохирлыг тогтоосон гэж үзэж байгаа. Тухайлбал ******* аймаг дахь -ний АХЦС25 дугаар салбарын 3 түгээгч, 1 эрхлэгийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Түгээгч нь 24 цагаар ээлж солигддог, эрхлэгч өглөө 8 цагт ирээд орой 17 цагт ажлаас буудаг. Эрхлэгчийг ажлаас буусны дараа түгээгч үргэлжлүүлэн ахуйн болон авто газ зарж борлуулдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт ахуй болон авто хий нь нэг энэ нь нэг нь литер, нэг нь килограммаар л зарагддаг ойлголт гэдгийг тодорхой тайлбарласан байдаг. Түгээгч нар ээлжинд гарсан үед орлогоо бэлнээр болон өөрийн дансаар авдаг болох нь дансны хуулгаар тогтоогдсон ба ээлж хүлээлцэх үед эрхлэгч миллийн заалтыг харж орлогыг тооцож байгууллагын посс машин болон бэлнээр тооцоогоо хийдэг байсан байна. Хэрэгт гэрч Б.Баярбаатар мэдүүлэхдээ АХЦС25 дугаар салбар түгээгүүр баллон цэнэглэх жин хэмжих хэрэгсэл, даралтад сав, хаалт арматур, хий аваарын калап тус бүрт үзлэг хийсэн. Үзлэгээр калапанд чулуу орсон ба тухайн газар чулуу орох ямар ч боломжгүй энэ нь тоолуурын заалтыг бага гүйлгэх шалтгаан болсон гэж үзсэн.

7.4 Шүүгдэгч 2017 онд -нд түгээгчээр ажилд орж эхэлсэн ба тухайн цаг хугацаанаас хойш хохиролыг шүүх тооцож бодит хохирлыг гаргасан байна. Хохирлын асуудал дээр маргаан байхгүй. Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирлыг нэхэмжилж мэтгэлцсэн. Гэвч шүүхээс хохирлыг дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байдаг. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батзаяа нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  Г.Батзаяа нарын  давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

9. ******* ******* Прокурорын газраас шүүгдэгч *******ыг -ийн ******* аймаг дахь АХЦС-25 дугаар салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ахуйн хийг цэнэглэх дарааллыг зөрчин 16’099.58 кг хий завшиж, хохирогч -д 41’858’908 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

11. Шүүгдэгч ******* нь -ийн ******* аймаг дахь АХЦС-25 дугаар салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ахуйн хийг цэнэглэх дарааллыг зөрчиж, эхлээд баллон цэнэглэх жингээ ажиллуулахгүйгээр шууд нацосс ажиллуулан баллон цэнэглэж байгаад дундаас нь баллон цэнэглэх жинг ажиллуулж, баллон цэнэглэх жинд хэмжигдээгүй ахуйн хийний мөнгийг завшиж, хохирогч -д 14.164.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батцогтын “...******* нь ахуйн хий цэнэглэх дараалал зөрчиж буй нь камерын бичлэгт үлдсэн байсныг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Яаж зөрчсөн гэхээр эхлээд баллон цэнэглэх жин дээр баллоноо тавьж милээ ажиллуулахгүйгээр шууд нацосс  ажиллуулж хэрэглэгчийн хийг шахаж байгаад дундаас нь милийн заалтыг ажиллуулж, милийн заалтаа ажиллуулаагүй шахсан ахуйн хийний мөнгийг хувьдаа завшсан байсан нь шалгалтаар илэрсэн” гэх мэдүүлэг (1 хх-ийн 118х),

- Гэрч Б.Ууганбаярын “...******* ахуйн хий цэнэглэх дараалал зөрчиж,жин хэмжүүр дээр баллон тавиад эхлээд хий шахах нацоссны товч дараад хий шахаж байх явцад жин хэмжүүрийн товч дарж ажиллуулдаг. Жин хэмжүүр ажиллаагүй хугацааны хий шахсан мөнгийг авч хувьдаа завшсан байгаа. Энэ үйлдэл нь камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа” гэх мэдүүлэг (1 хх-ийн 119-120х),

- Гэрч Б.Ууганбаярын дахин өгсөн “.......******* нь ахуйн хий цэнэглэхдээ камерыг албаар өөр тийшээ харуулж байсан нь камерт бичигдсэн байгаа” гэх мэдүүлэг (1хх-ийн 123х),

- Гэрч Д.Мөнхбаатарын “...Б.Бямбацогт даргаас өгсөн үүргийн дагуу АХЦС 25-ын ахуйн баллон цэнэглэх байрны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны бичлэгийг шүүж ажилласан. Хяналтын камер шүүхэд түгээгч ******* нь баллон цэнэглэх дараалал санаатайгаар зөрчсөн болох нь камерын бичлэгт илэрсэн,түгээгч ******* ганцаараа л баллон цэнэглэх дараалал зөрчиж байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 130х),

- 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон CD дискүүдэд үзлэг хийсэн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түгээгч ******* нь баллон цэнэглэх дараалал зөрчиж, эхлээд баллон цэнэглэх жингээ ажиллуулахгүйгээр шууд нацосс ажиллуулан баллон цэнэглэж байгаад дундаас нь баллон цэнэглэх жинг ажиллуулах команд өгч тухайн өдөр цэнэглэсэн бүх баллоныг дараалал зөрчиж цэнэглэж буй бичлэг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түгээгч ******* баллон цэнэглэх дараалал зөрчиж, эхлээд баллон цэнэглэх жинг ажиллуулахгүйгээр шууд нацосс ажиллуулан баллон цэнэглэж байгаад дундаас нь баллон цэнэглэх жинг ажиллуулах команд өгч тухайн өдөр цэнэглэсэн бүх баллоны дараалал зөрчиж цэнэглэж буй бичлэг” гэх тэмдэглэлээр (1 хх-ийн 24-25х)

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 041 ******* шинжээчийн дүгнэлт (5хх-ийн 241-246х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

12.Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар *******ыг ахуйн хийнээс хэзээ хэрхэн завшсан, болохыг бусад түгээгч нарын  адил дансаар орсон орлого тушаасан байдалтай  харьцуулахгүйгээр нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

5.Шүүгдэгч ******* нь -ийн ******* аймаг дахь АХЦС-25 салбарт түгээгчээр ажиллаж байх хугацаандаа ахуйн хий цэнэглэх дараалал зөрчиж буюу эхлээд нацосс шууд ажиллуулж байгаад дундаас нь баллон цэнэглэх жинг ажиллуулах товч дарж милээ /заалт/ гүйлгэдэг, ажиллуулаагүй хийсэн газныхаа мөнгийг дансандаа болон бэлнээр авч үлдэх аргаар завшсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

13. Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй   041 дугаартай дүгнэлтэд “...2017 оны 07 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны ******* аймаг дахь АХЦС-25 салбарт 19’200.54 кг ахуйн хий дутсан байна. Дутсан ахуйн хийг өдөр тус бүрээр гаргах боломжгүй юм.” Гэж тусгагджээ.

7.Тусгай мэдлэг бүхий хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулсан шинжээчийн  дүгнэлт нь нотлох баримтын эх сурвалж бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой юм.

14. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хэргийг үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоож, эдгээр асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг  2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан борлуулсан ахуйн хийн орлогоос 14.164.600 төгрөгийг  -д буцаан тушааж тооцоо хийхгүйгээр өөртөө завшсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна 

15.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн  Д. Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

16.Шүүгдэгч ******* -ийн ******* аймаг дахь АХЦС-25 салбарт түгээгчээр ажиллаж байх хугацаандаа хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй  үйлдсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг  үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

17.Гэвч  2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь хэсгийг...”  хүчингүй болсонд тооцсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 18 Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ы шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  56 / тавин зургаан/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ы шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  56 / тавин зургаан/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ӨМИРБЕК

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА