Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 189/ШШ2024/00050

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******,*******,*******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр *******од оршин суух, ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,215,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103438169 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,210,493 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,215,493 төгрөгийг хариуцагч Т.гаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжилсэн нийт 2,215,493 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 1******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөг, 2025 оны ******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, цахим зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хуулбар зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,215,493 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага болох 2,215,493 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 1******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөг, 2025 оны ******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,398 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,199 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Т.гаас 25,199 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,215,493 /хоёр сая хоёр зуун арван таван мянга, дөрвөн зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 1******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөг, 2025 оны ******* сарын 25-ны өдөр 857,746 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,398 /тавин мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,199 /хорин таван мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Т.гаас 25,199 /хорин таван мянга, нэг зуун ерэн ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Т. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ