Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/02

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг õÿëáàðøóóëñàí æóðìààð õÿíàí øèéäâýðë¿¿ëýõýýð èð¿¿ëñýí М.Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн 1704001320057 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар ñàðûí 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч     Г.Наранцэцэг

 Шүүгдэгч                                                 М.Пүрэв-Очир нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээ Г.Наранцэцэгийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хорооны Галуут гудамжны 3 тоот хашаанд оршин суух Агь овгийн Мэндсайханы Пүрэв-Очир /РД:УЮ99121210/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.Пүрэв-Очир нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Аяс” баарны гадна О.Бадамдоржийг дутуу татсан тамхи өглөө гэж дургүйцэж түүний нуруу болон гуя тус газарт нь 1-2 удаа өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Пүрэв-Очирын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчим 3 найзын хамт “Аяс” караоке баарны орчим Билгүүнийг хүргэж өгөхөөр явж байтал нэг ах баарны гадаа тамхи татаад зогсож байхаар нь тамхи гуйхад дутуу татсан тамхиа өгсөн. Тэгэхээр нь би хавирч унагаагаад нуруу болон гуяанд нь 2 удаа өшиглөсөн. Билгүүн цаана утсаар яриад зогсож байсан. Би пиво уусан байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд  500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Бадамдоржийн мэдүүлсэн: “...Би 6 найзын хамт “Аяс” караокед орж дуулцгаасан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би караокеноос гараад тамхи татаж байтал гадна нь 20 гаран насны 6 залуучууд ирээд тамхи асуухаар нь тамхиа өгтөл газар унагаагаад нуруу болон гуя руу өшиглөж, цохьсон. Миний нуруугаар өвдөөд байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд 500.000  төгрөг авсан. Би гэрээрээ эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 16/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Билгүүний мэдүүлсэн: “...Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байх үед караоке орж дуулъя гэж ярилцаад “Аяс” караоке руу явцгаасан. Караокены гадаа очиход үл таних 30 гаран насны залуу тамхи татаад зогсож байхаар нь “ах ганц тамхилаач” гэхэд татаж дууссан тамхиа өгсөн тэгэхээр нь би “та доромжлоод байгаа юм уу?” гэж хэлэхэд өөдөөс “гөлөг минь” гэж хэлээд намайг заамдаад авсан. Нямхүү салгасан, тэгэхэд нөгөө ах нилээн согтуу байсан тул газар ойчоод өгсөн. Тухайн үед Пүрэв-Очир нөгөө ахын нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нямхүүгийн мэдүүлсэн: “...Аяс караоке баарны гадна үл таних ах тамхи татаад зогсож байхад нь Билгүүн, Пүрэв-Очир нар очоод юм яриад зогсож байснаа нэг харахад Пүрэв-Очир тэр ахын нуруу хэсэгт өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Амгалангийн мэдүүлсэн: “...Ингээд эргээд харахад нөгөө ах газар унасан байхаар нь Пүрэв-Очир очоод нуруу, хөл рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Тэр ах нилээн согтуу байсан. Пүрэв-Очир баруун хөлөөрөө өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09шэ/293 дугаартай дүгнэлтэд: “О.Бадамджорийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл, ар нуруу, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 23/,

 

Шүүгдэгч М.Пүрэв-Очир нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 27/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/293 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч М.Пүрэв-Очир нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяс” баарны гадна О.Бадамдоржийг “дутуу татсан тамхи өглөө” гэж дургүйцэж түүний нуруу болон гуяанд 1-2 удаа өшиглөж, түүний биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл, ар нуруу, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “дутуу татсан тамхины ишээ өгөхөөр нь хавирч унагаагаад  гуя болон  нуруунд нь 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч О.Бадамдоржийн “тамхи өгтөл намайг газар унагааж байгаад өшиглөж, цохьсон” талаарх мэдүүлэг /хх-н 13, 16/, гэрч Г.Билгүүн, Н.Нямхүү, насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Амгалан нарын “Пүрэв-Очир нөгөө ахын нуруу, хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 17, 41, 68/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09шэ/293 дугаартай актын ”О.Бадамдоржийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл, ар нуруу, баруун гуяанд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ “хохирогчийг дутуу татсан тамхиа өглөө” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнд хүч хэрэглэж зодсон үйлдэлдээ шууд санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

  

Прокуророос М.Пүрэв-Очирт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гомдол саналгүй гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Пүрэв-Очир нь гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 10 сар 14 хоногтой байсан нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-н 27, 33/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан хүнд “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай зохицуулалтыг хэрэглэх”-ээр заасан байх бөгөөд шүүгдэгч М.Пүрэв-Очирт энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд М.Пүрэв-Очирыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнд 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 29/

Энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч О.Бадамдоржийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 88/

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Агь овгийн Мэндсайханы Пүрэв-Очирыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч Агь овгийн Мэндсайханы Пүрэв-Очирыг 120 /нэг зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял øèéòãýñ¿ãýé. 
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Пүрэв-Очир нь хохирогч О.Бадамдоржид 500 000 төгрөгийн хор уршгийн төлбөрийг төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Пүрэв-Очирт óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. М.Пүрэв-Очирт õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА