Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 36

 

 

                                       

             2022          12           13                                               2022/ДШМ/36

 

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга С.Аззаяа нарын оролцуулан,

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2236002030205 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Мон Улсын иргэн, Болдоогон ургийн овогт гийн Мөнхбаяр 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл долоо, эцэг, эх, дүү нарын хамт ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, урьд ял шийтгэлгүй, ПА00310213

 

            2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн үед ******* ******* Жаргалант ******* Алагтолгой багийн нутагт байрлах “ ” гар утасны худалдааны төвийн хаалгыг эвдэж, хууль бусаар дотогшоо нэвтэрч иргэн ын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тус төвийн 2 дугаар давхрын 9 тоот лангуунаас 20 ширхэг гар утсыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. ******* ******* Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

3.1 Шүүгдэгч Болдоогон ургийн овогт гийн Мөнхбаярыг Эруугийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч уйлдсэн хуулийн гэм буруутайд тооцож,

3.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

3.4 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шуугдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

3.5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

3.6 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн плаш дискийг хэргийн хамт хадгалж,

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, тууний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Үйлдсэн хэрэг болон гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Энэ гэмт хэргийг үйлдэгдэхээс урд миний бие Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын унадаг дугуйг эзэнд нь хэлэлгүйгээр хүнд худалдсан хэргээр шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдан, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон.

5.2 Миний бие дээрх хоёр хэргийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан боловч анхан шатны шүүх хуралдаан зарлагдаж хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Тухайн хэрэг нэгтгэх эсэх асуудлыг яллагдагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж явуулсан. Урьдчилсан хэлэлцүүлэгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн, улмаар анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчид ял оногдуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            7. Давж заалдах шатны шүүх   гомдлыг үндэслэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч  ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө ******* ******* Жаргалант ******* Алаг толгой багийн нутагт байрлах гар утасны худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч хохирогч ын эзэмшлийн 09 тоот лангуунаас 20  ширхэг гар утас хулгайлж 7.700.000 төгрөгийн  хохирол учруулсан  болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний лангууны хаалганы доод хэсгийг салгасан лангууны доторх гар утасны шилэн тавиурт байсан хайрцагтай 8 ширхэг гар утас,хайрцаггүй 12 ширхэг гар утас хулгайд алдсан, ******* 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дансаар 7.700.000 төгрөг шилжүүлсэн, хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг, (хх-9-10х, 58х)

Шүүгдэгч ******* нь  хохирогч т хохиролд 7.700.000 төгрөгийг төлсөн тухай баримт, (хх-48х)  

Криминалистикийн шинжилгээний “...Адитгалын шинжилгээнд тэнцэж буй гарын 4 ширхэг мөрийн”1”,”2” дугаарласан хаалганы хүрээний дотор хэсгээс ирүүлж бэхжүүлсэн гарын хоёр ширхэг мөр нь нэгдсэн санд MN 00012008421 дугаартай кодолж бүртгэгдсэн овогтой Мөнхбаяр  //-ын зүүн гарын дунд болон долоовор хурууны өндөгний дарстай тохирно” гэх 52 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-17-19х)  

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Дээр дурдагдсан гар утаснуудын нийт бодит үнэ цэнийг 7.700.000₮ /долоон сая долоон зуун мянга/-р үнэлэгдлээ” Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. гэх тайлан, (хх-27-29х)

Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

10.Анхан шатны шүүх шүүгдэгч  *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан “... тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  түүнд хуульд    заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

11.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж  анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “******* ******* прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  *******т холбогдох эрүүгийн хэргийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа мөн  түүнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирж байгаа хэргийг нэгтгэж  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас  *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг ирүүлсэн байна. Шүүгдэгч ******* өөрийн  холбогдсон дээрх хоёр хэргийг нэтгэж шийдвэрлүүлэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

12.Анхан шатны шүүх   өмгөөлөгчийн  урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай  хүсэлтийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр хийсэн бөгөөд яллагдагч *******ын ******* ******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг болон Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллагдагчаар татсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх  үндэслэлгүй, энэ хоёр гэмт хэрэг нь тус тусдаа гүйлдэгдсэн  гэмт хэрэг  бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаа болон шүүхийн шатанд байгаа хэргийг нэгтгэх хууль зүйн боломжгүй, хэргийг прокурорт гэм буруугийн шатнаас буцаахгүй гэсэн илт тодорхой хуулийн заалт байгаа гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

13. Мөн яллагдагч *******ын холбогдсон эрүүгийн дээрх хоёр үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн  шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагчийн үйлдэлтэй холбогдуулан нэмэлт ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн түүний  өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон прокурор нь *******ын хувьд мөрдөн байцаалтын шатанд өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа  прокурорын шатанд хүсэлт гаргаад эрх зүйн байдлаа дээрдүүлэн   шийдвэрлүүлэх боломжтой байсан,шүүх хуралдаан  дээр гаргаж өгсөн яллагдагчаар татах тогтоолыг хүчин төгөлдөр, хуульзүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна.Иймд Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах боломжтой гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

14.Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдуулан ******* ******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ нэгтгэх эсэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх боломжтой байжээ.

15.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдсэн дээрх хоёр хэргийг прокурор  Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах боломжтой  гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүх шийтгүүлэхийн  өмнө  өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь  ял оногдуулж,өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох”-оор зохицуулсан зохицуулалт юм.*******ын гар утас хулгайлсан үйлдэлд мөрдөн  шалгах ажиллагаа явуулж байх явцад буюу хэрэг прокурорт шилжээгүй байхад Улаанбаатар хотоос факсаар түүний Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрт дугуй хулгайлсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг  ирүүлсэн мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр хэргийг нэгтгэх талаар санал гаргаж байсныг прокурор анхаарч үзээгүй нь туйлын харамсалтай байна.  Одоо *******ыг хорих 461 дүгээр анги руу хүргэх буцааж авч ирэх гээд зардал чирэгдэл их гарах бөгөөд түүнд  холбогдох дээрх хоёр хэргийг тус тусад нь шийдвэрлэх нь шүүгдэгчийг хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэлийн бүртгэлийн санд орж эрх зүйн байдлыг дордуулж байгаа,харин тухайн хоёр хэргийг нэгтгэж нэг тогтоолоор  түүнд ял шийтгэл оногдуулах  нь нэг удаа  ял шийтгүүлж эрх зүйн байдал нь дээрдэх хууль зүйн боломжтой.” гэх тайлбар  үндэслэлтэй байна.

 16. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь хэсгийг...”  хүчингүй болсонд тооцжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч   *******т холбогдох хэргийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

17. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын цагдан хоригдсон  58 / тавин найман/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын цагдан хоригдсон  58 / тавин найман/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж  тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ӨМИРБЕК

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА