Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 149/ШШ2023/00372

 

 

 

 

 

03 оны 09 сарын 5 өдөр

Дугаар 149/ШШ03/0037

Сэлэнгэ аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дуурэг, дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж банк /РД:, утас:, 990476/-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг ******* сум, дугаар баг дугаар хэсэг - тоот оршин суух хаягтай ******* овогтой ******* /РД:*******, Утас:*******, *******/,Сэлэнгэ аймаг ******* сум, дугаар баг дугаар хэсэг - тоот оршин суух хаягтай ******* овогтой /РД:*******, Утас:*******/ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 670461.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 03 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.*******, Д. нар нь 01 оны 1 дугаар сарын 01-ны өдөр Банктай зээлийн 130033311 дугаар гэрээ байгуулж 100000000 ( Нэг зуун сая ) төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө зориулалтаар, 36 сарын хугацаатай, 365 хоногт 1.6 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 03 оны 03 дугаар 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Б.*******, Д. нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь ажлаа хийхээ больсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 130033311 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.Зээлдэгч Б.*******, Д. нар нь зээлийн 130033311 дугаар гэрээний 6..1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.Зээлдэгч Б.*******, Д. нарын зээлийн үлдэгдэл 03.07.0-ний өдрийн байдлаар: Зээлийн 130033311 дугаар гэрээний үндсэн төлбөр 60,739,35.5 төгрөг, хүү 61303.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13731 нийт 670461.10 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна: 1.Зээлийн нийт төлбөр болох 670461.10 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49311 төгрөг, нийт 67539303.10 төгрөгийг Б.*******, Д. нараас гаргуулах, .Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. 3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах... гэжээ.

Хариуцагч Б.*******, Д. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... 100000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 670461.10 төгрөгийг маргах зүйлгүй бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банкны 670461,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Д. нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэлийн дээрх мөнгөн дүнг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Зээлийн барьцаанд:

1.Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 47 дугаар байр, тоот /Улсын бүртгэлийн ГД-00060196, Ү-0403309 дугаартай/,346. мкв орон сууц

.Эргэлтийн хөрөнгө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг,4 дүгээр хороо,Цахлай хороолол хотхон 6/17 гудамж Автомашин

3.Зочны өрөөний тавилга-5, гэр ахуйн цахилгаан бараа, эд хогшил зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэхийг тусгах нь үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч банкнаас гаргасан Зээлийн төлбөр болох 670461.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Д. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн дээрх мөнгөн дүнг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Зээлийн барьцаанд:

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 47 дугаар байр, тоот /Улсын бүртгэлийн ГД-00060196, Ү-0403309 дугаартай/,346. мкв орон сууц,

-Эргэлтийн хөрөнгө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг,4 дүгээр хороо,Цахлай хороолол хотхон 6/17 гудамж Автомашин-1,

-Зочны өрөөний тавилга, гэр ахуйн цахилгаан бараа, эд хогшил зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49311 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Д. нараас 46950 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 46950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.