Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2024/00374

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн******* сумын ******* ******* ******* ******* ******* *******, /*******, Утас:*******,/ овогт нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1991 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг №07 тоотод ******* *******, /МБ91052710, Утас:99203104/ Боржигон овогт Сүхбаатарын Ууганбаатарт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сарантуяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь С.Ууганбаатартай 2008 оноос 2010 он хүртэл үерхэж байгаад 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Даваабаатар, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Даваадулам, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Даваа-Очир, 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хүү Давааням нар мэндэлсэн. 2010-2022 он хүртэл тус тусын ажлаа хийж гэр бүлийн хамтын амьдрал хэвийн байсан. Нөхөр С.Ууганбаатар нь 2022-2023 он хүртэл жилийн хугацаанд архи уух болгондоо гар хүрч зоддог, доромжилдог, янз бүрийн хүнтэй хардаж сэрдэж зоддог, хүүхдийн хажууд хүртэл элдэв бусын үг хэллэг хэлдэг, гэр бүлийн хүчирхийллээр цагдаа дуудаж өгч байсан. Тэрнээс хойш үл ойлголцол их болж, үзэл бодол таарахаа байснаас болж маргаан их гарах болсон. Энэ нь хүүхдүүдийн цаашдын хүмүүжил болон эрүүл бойжиход хүндрэлтэй. Ажиллахад хүртэл саадтай байсан тул тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар ярилцаж байсан боловч энэ нь боломжгүй байсан болно. Одоо бол хүүхдүүдтэйгээ ярьдаггүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Даваа-Очир, Даваадулам, Давааням нарыг миний асрамжид үлдээж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадуламд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа, Хариуцагч С.Ууганбаатарт холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Сарантуяа, Хариуцагч С.Ууганбаатар нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Даваабаатар, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Даваадулам, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Даваа-Очир, 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хүү Давааням нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 5-8 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 3-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2023 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Даваабаатарыг эцэг С.Ууганбаатарын, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадулам, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Даваа-Очир, 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр төрсөн хүү Давааням нарыг эх Д.асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадуламд эцэг С.Ууганбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүхээс хариуцагч С.Ууганбаатарт 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, түүнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгсөн боловч хариуцагч нь шүүхэд өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж ирүүлээгүй байна.

 

Шүүхээс шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар хариуцагч С.Ууганбаатарт албан ёсоор мэдэгдэж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр ирээгүй байна.

 

Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь ******* зааснаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан овогт Сарантуяа, Боржигон овогт Сүхбаатарын Ууганбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Даваабаатарыг эцэг С.Ууганбаатарын, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадулам, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Даваа-Очир, 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр төрсөн хүү Давааням нарыг эх Д.асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх ******* заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадуламыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь ******* заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Даваадуламыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг С.Ууганбаатараар сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаатараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сарантуяад буцаан олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч С.Ууганбаатараас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож Улсын тэмдэгтийн хураамж 53024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх ******* зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх ******* зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах ******* зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАН