| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 1936003220015 |
| Дугаар | 37 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., 24.2.4., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 37
2022 12 13 2022/ДШМ/37
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун/цахимаар/, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Ж.Энхжаргал, нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 1936003220015 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар /Цамбагарав/ багийн 09 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар 29- ний өдрийн 337а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 172 дүгээр зүйлийн 2-т зааснаар 16.500.000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 3 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 175 дүгээр зүйлийн 2-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд багтаан 3 жил 6 сар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны эрүүгийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 508 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар 29-ний өдрийн 337а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2, 3, 11 дэх заалтуудад өөрчлөлтүүдийг оруулж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлд зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, Тэмээнрэнцэн ******* , /ПЭ67021414/
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр /Алагтолгой/ багийн 01 дүгээр гудамжны 30 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Захирагч ******* , /ПЮ75122714/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-4-т зааснаар 1 жил, 2 сар, 13 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар дугаар шийтгүүлж байсан,******* ******* ******* *******./ *******
3. Монгол Улсын иргэн 1972 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 48 айлын орон сууцны 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* ******* , //
4. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик тракторын ашиглалтын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, хадам аав, хадам ээж, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 09 дүгээр гудамжны 31 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, *******
5. , нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Шүүгдэгч , нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт ХААН банкинд байрших иргэн *******ы эзэмшлийн 5866111777 тоот дансны виза карт болон уг виза картыг ашиглахад хэрэглэх нууц дугаар буюу пин кодыг иргэн *******ыг зодож хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг "Дөргөн агваш" хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уншуулан 152.000 төгрөгийн бараа, 200.000 төгрөгийг бэлнээр тус тус авч дээрэмдэх гэмт хэргийг Шүүгдэгч , ******* *******, ******* , Чинзориг нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны едер Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр "Халтар уул" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж байгаль экологид 148,764 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
6. Ховд аймгийн Прокурорын газраас: Д., Д.*******, Ц.Чинзориг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н., ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
7. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:
7.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч захирагч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* , овогт Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
7.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
7.3 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/хор/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая журамлан дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
7.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.*******, Д., Ц.Чинзориг нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
7.5 Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр Торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 01 сар 03 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 360 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоож,
7.6. Шүүгдэгч Н. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
7.7 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
7.8 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.*******, Д., Ц.Чинзориг нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
7.9 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн шүүгдэгч Жаргалант сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,
7.10 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,
7.11 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх, шүүгдэгч Д.*******, Д., Ц.Чинзориг нарын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
7.12 Шүүгдэгч *******, Н., Д.*******, Д., Ц.Чинзориг нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай. 13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******, Д.*******, Д., Ц.Чинзориг нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан нийт 446.291 /дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн нэгэн/ төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгчид, шүүгдэгч *******, Н. нараас 352.000 Гурван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч 6. Баярсайханд тус тус олгож, хохирогч *******ы нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 6000.000 /зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
7.13. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан уутанд хийсэн чулуу, төмөр жоотуу /1 ширхэг/, жоотууны иш гэх мод /1 ширхэг/, Eden гэсэн бичвэртэй, шингэн агууламжтай шил /1 ширхэг/, кока кола гэсэн бичвэртэй шингэн агууламжтай ундааны савыг /1 ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хар өнгийн хайрцагтай Remington-700 загварын бууг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,
7.14. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/16 дугаартай *******ын эзэмшлийн 87-94 ХOY улсын дугаартай "Приус-20 маркийн 8.700.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/15 дугаартай Н.ын эзэмшлийн 27-20 ХОҮ улсын дугаартай Бонго пронтер маркийн 4.300.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
7.15 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Н., Д., Ц.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
7.16 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
8. Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: ******* нь намайг зодож танхайрсан нь үнэн ба дээрэм хийхэд оролцоогүй юм. Харин зодооныг эхлүүлсэн бөгөөд буу буудсан, карт авч явж дээрэм хийсэн олон удаа цохиж танхайрсан гол эзэн Н. нь бага ялтай салж байна.
Н. нь өөрөө карт машин дотроос авч явж картнаас мөнгө болон архи авсан. Миний хувьд *******д гомдол байхгүй тул дээрмийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9.Хохирогч *******ы өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
9.1 Шүүх *******, Н. нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний байдлыг харгалзан үзээгүй, нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн бодит байдалд тохироогүй шүүгдэгч нарт оногдуулсан ял хэтэрхий хөнгөдсөн гэж үзэж байна.
9.2 Шүүгдэгч Н.од холбогдох Эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгосон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
9.3 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хянан үзэж, тус шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
10. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
10.1 Анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч *******, Н. нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй.
10.2 Хохирогч *******ы мэдүүлэг, гэрч Б.Даваадорж нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын хувьд дээрх үйлдэлд Н.той нэг санаа зорилгод үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон оролцоо, үйлдэл хамтран оролцсон үйлдэл байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч *******, Н. нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг хоёуланг нь хангасан гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, хоёр тусдаа ойлголтыг тус тусад нь авч үзэлгүйгээр хэргийн үйл баримттай холбон бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
10.3 Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан шүүгдэгч Тэмээнрэнцэн овогт Цэрэндоржийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хүчингүй болгож, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
11. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
11.1 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 812 дугаар дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлт гарсан.
11.2 Хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т заасан үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Хавтаст хэрэгт яллагдагч *******, Н. нарын мэдүүлэг бодит үнэнд нийцсэн, эхнээсээ тууштай зөрүүгүй мэдүүлгүүд өгсөн.Хохирогч *******ы мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т зааснаар хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
11.3 Хэргийн газрын үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1, 5 –т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нь хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна.Дээрх хэргийн газрын үзлэгээс харахад хохирогчийн дээрэмдүүлсэн, зодуулсан гэх газруудыг фото зургаар бэхжүүлсэн боловч ул мөр илрээгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан бууныхаа эх сурвалжийг нягтлан шалгаагүй, хохирогчийн худал мэдүүлгийг үндэслэж хавтаст хэргийн материал бүрдүүлсэнд гомдолтой байна.
11.4 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон, урьд нь бие биенээ таньдаг байсан. Шүүгдэгч Н., ******* нар хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин шүүгдэгч Н.ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1-д гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэх хуулийг зөрчиж зөрж гүйцэтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
12.1 ******* нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч *******тай хамт байсан бөгөөд хохирогчийг зодож хүч хэрэглэсэн түүнчлэн дарамталсан, айлгаж виза картыг авч явсан ялтан Н.той утсаар ярьж хохирогчоос виза картын пин кодыг асуусан, зөв хэл гэж хохирогчид тулган шаардсан зэрэг үйлдэл гаргасан болох нь 01 дүгээр ХХ-ийн 79 дүгээр хуудасны ар талд тусгагдсан хохирогч *******ы хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн 01 дүгээр ХХ-ийн 83 дугаар хуудасны ар тал болон 84 дүгээр хуудсанд тус тус тусгагдсан *******ы гэрчээр өгсөн мэдүүлэг, 01 дүгээр ХХ-ийн 93 дугаар хуудсанд тусгагдсан гэрч Б.Даваадорж нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдлээрээ ялтан Н.той нэгдэн дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна.
12.2 Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх журмыг зөрчөөгүй бөгөөд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой нотлох баримтууд болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс ялтан *******д хэд хэдэн төрлийн хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бөгөөд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй зөв хэрэглэсэн байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хорих ялгүй гэмт хэрэгт оногдуулсан ялыг хорих ялтай гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэж болохгүй гэх хуулийн заалт байхгүй тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүхээс ялтан Н.од холбогдох зарим хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхүй болгосон, мөн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хууль зөрчөөгүй байна.
12.3 Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 13 дугаар заалтад байгаль экологид учирсан нийт хохирлыг 446.291 төгрөг гэж тогтоосон буруу тул үндсэн хохирол болох 148.764 төгрөгийг 2 дахин нэмж тогтоон шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 13 дугаар заалтад тусгах шаардлагатай гэж дүгнэж байна. Энэ хавтаст хэрэгт цугларсан яллагдагч нарын гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаарх журмыг зөрчөөгүй, хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байгаа, түүнчлэн шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийг болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ алдаа гаргаагүй, хууль зөрчөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 13 Дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
13. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
14. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
15. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч *******, Н. нар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн *******ы эзэмшлийн ХААН банкны байрших 5866111777 тоот дансны виза карт болон виза картыг ашиглахад хэрэглэх нууц дугаар буюу пин кодыг иргэн *******ыг зодож, хүч хэрэглэн авч уг виза картыг ашиглан Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “ Дөргөн агваш” нэртэй хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уг картыг уншуулан 152.000 төгрөгийн бараа, 200.000 төгрөг бэлнээр авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:
-Хохирогч *******ы “... намайг мөргөснийхөө дараа хутга авч ирж хутгална гэж хэлээд машин руугаа ороод бал авч ирээд нүдийг нь сохолно гэж хэлээд зүүн шанаа баруун хацар луу шааж шалбалсан, намайг заамдаж барьж аваад амаа ангай гэж хэлээд шүлс, цэрээ хийх гээд амаа ангайхгүй болохоор модоор хөлийг нь хугалчихъя гээд шилбэ, гуя, нуруу цохиж зодсон, ******* хувцсаа тайл гээд тайлахгүй болохоор модоор хөл гуя, нуруу, гар луу цохиж зодсон. Банкны картыг Н. өөрөө миний машин дотроос олж аваад Дөргөн сум явж машинд чинь түлш хийж чамайг Завхан авч явна гээд картны дугаарыг асуухаар би буруу 4009 гэж хэлсэн, Н. ******* /Дамиран/ руу яриад наад нөхөр чинь кодоо буруу хэлсэн байна гэхэд кодоо зөв 4079 гэж хэлж өгсөн, миний эзэмшлийн ХААН банкны 5866111777 тоот данснаас 152.000 төгрөг 200.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар утсанд мэдээлэл нь ирсэн ” гэх мэдүүлэг //1хх-ийн 76-77,86х/
-Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 812 дугаартай “...*******ы биед учирсан гэмтлүүд нь...тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. *******ы биед учирсан гэмтлүүд нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам“-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 159-160х/
-Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай “...*******ы биед зүүн гарын тохойн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ы биед учирсан гэмтлүүд нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам“-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 165-166х/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 5-7,14х/
-Хэргийн газрын үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-16х,4 дүгээр хх-ийн 18-21х/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-23,26,41-44,72-73х/
-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэлүүд, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-27-33х/
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-34-40х/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-46х,2 дугаар хх-2х/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-71х/
-гэрч Б.Даваадорж, Ш.Батсүх, Н.Эрдэнэцэцэг, И.Цолмон, Т.Дэлгэрсайхан нарын мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч *******, Д.*******, Д., Ц.Чинзориг нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай Алтангадас багийн нутаг дэвсгэр “Халтар уул” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 446291 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Х.Түмэндэлгэрийн “...шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 446.291 төгрөгийг төлүүлж,эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажиллагааг явуулж өгнө үү. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн тусгай хамгаалалттай газар нутагт батдаг.” гэх мэдүүлэг /4хх-38-39х/,
-Шинжээч “Байгал орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК”-ний 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1/60 дугаартай “...Улсын тусгай хамгаалалттай газрын буюу Говийн Их Дархан цаазат газрын байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 446.291 төгрөг болж байна.” гэх дүгнэлт /4хх-73-82х/,
-Гэрч С.Жарданбекийн “2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Алтай сумын Алтангадас багийн нутаг Халтар уулын чиглэлд хилээ шалгаад үүрэг гүйцэтгээд явж байхад
Халтар ууланд “Сайжийн цагаан толгой” гэдэг газарт Toyota istana маркийн 85-09 ХОҮ улсын дугаартай автомашин, Toyota cororlla маркийн 90-14 ХОҮ улсын дугаартай 2 тээврийн хэрэгсэлтэй 5 хүн ирсэн байсан...” гэх мэдүүлэг /4хх-41-42х/,
-Гэрч З.Энхдөлгөөний “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр заставын дарга С.Жарданбек, харуулын дарга Нагашбайгийн хамт Халтар уулын чиглэлд хилийн манаад явахад манай заставын хамгаалалтын хэсэг Алтай сумын Алтангадас багийн нутаг Халтар уул гэдэг газар алт хайж ашигт малтмал эрж хайсан 2 зөрчил илэрсэн талаар застав руу холбоогоор ярьж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /4хх-44-45х/,
-Гэрч Т.Тилеуханы “... Дамиран надтай сумын төвийн гудамжид таарч уулзаад хөлсөнд явах уу говь рүү 100 км явна гээд 200.000 төгрөгөөр тохироод явсан.Хилийн цэргийнхэн ирэхэд Дашаа, Дамиран, ******* Чинзориг нар бүгдээрээ нүх рүү дээсээр дамжиж орж гаргаад чулуугаа гаргаж ирж үзүүлж байсан,чулууг бүгдийг нь нүх рүү нь асгуулсан.Алтны талаар юу ч хэлээгүй сүүлд нь алтанд явж байгаа талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-59-60х/, шүүгдэгч Д.*******, *******, Д., Ц.Чинзориг нарын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /4хх-106,121-122,134-135,156,235-236х/
зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
16. Хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар:
16.1.Шүүгдэгч ******* Н. нар нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, хүч хэрэглэн виза картыг авч түүний эзэмшлийн ХААН банкны байрших 5866111777 тоот данснаас Ховд аймгийн Дөргөн сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг “ Дөргөн агваш” нэртэй хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид уг картыг уншуулан 152.000 төгрөгийн бараа,200.000 төгрөг бэлнээр авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн,
шүүгдэгч *******, Д.*******, Д., Ц.Чинзориг нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай Алтангадас багийн нутаг дэвсгэр “Халтар уул” гэх Говийн Их Дархан цаазат газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 446291 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
16.2.Анхан шатны шүүх шүүгдэгч *******, Н. нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч *******, Д.*******, Д., Ц.Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.*******, Д., Ц.Чинзориг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
17. Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******д оногдуулсан торгох, хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх боломжтой байхад түүнд оногдуулсан торгох ялыг хорих ялд нь нэмж нэтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолд торгох, хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулав.
18. Шүүгдэгч Н.ын үйлдсэн гэмт хэрэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хоёр удаа хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
19. Тухайлбал анхан шатны шүүх шүүгдэгч Н.ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилготой нийцээгүй байна.
19. Гэвч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь хэсгийг...” хүчингүй болсонд тооцжээ.
20. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Өршөөлийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна.
21. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах журмаар “******* нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, өмгөөлөгч Д.Хуягбаатар “******* нь дээрэмдэх үйлдэлд ямар байдлаар нэгдсэн эсэх нь тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх байдлыг дордуулсан, ялыг тус тусад эдлүүлэх байсан” гэх агуулга бүхий гомдлуудыг, шүүгдэгч *******,Н. нарт оногдуулсан ял хөнгөдсөн гомдлуудыг хохирогч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,М.Эрдэнэ-Оюун нар тус тус гаргажээ.
22. Шүүгдэгч Н. нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумаас цааш 4км орчим газраас хохирогч *******ы ХААН банкны виза картыг авч Дөргөн сум руу явж “Дөргөн агваш” нэртэй хүнсний дэлгүүрийн карт уншигч төхөөрөмжид картыг уншуулан 152.000 төгрөгийн бараа /архи, кола, тамхи/, 200.000 төгрөг бэлнээр авч ирсэн үйлдэлд шүүгдэгч ******* нь “архинд яваад ир, гайгүй юм аваарай, код чинь буруу байна, ямар архи авахаа өөрөө мэдээд ав, 200,000 төгрөг бэлнээр аваад ир” гэх зэрэг үг үйлдлээр бүлэглэн оролцсон үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
23. Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын “шүүгдэгч ******* нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, дээрэмдэх гэм хэрэг үйлдээгүй” гэх гомдлууд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, гомдлоос “шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой байсан” гэх гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
24. Харин *******, Н. нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэх хохирогч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д газарт учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохиролд тооцохоор, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 5-д газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн аж ахуйн нэгж,байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учирсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилжээ.
26. Дээрх хуульд зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэмт хэргийн хохирол,төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч болон орон нутгийн өөр бусад дансанд төлүүлэхгүйгээр тусгажээ.
27. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 13 дахь заалтаар шүүгдэгч *******, Д.*******, Д., Ц.Чинзориг нараас нөхөн төлбөрт 446.291 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
28. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 79 /далан есөн/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 7 дахь заалтад “шүүгдэгч *******д оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэсэн нэмэлт оруулж,
Тогтоох хэсгийн 13 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол 466.291 төгрөгийг хохирогч иргэний нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 5-д, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 466.291 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэж тус тус өөрчилж,
Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн заалтууд нэмж оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гомдлоос *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ буруу нэгтгэсэн гэх гомдлыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 79 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА