| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00323/И |
| Дугаар | 149/ШШ2024/00384 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 149/ШШ2024/00384
2024 оны 10 сарын 01-ний өдөр 2024/ШШ/00384 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг Зуун мод гэх газар оршин суух, /*******, Утас:*******/ Тайж овогт ******* ******* гаргасан
Хугацаат цэргийн алба хаасан Архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Хишигжаргал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хугацаат цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Тухайн үед намайг цэргийн албанд татагдахад эцгийн нэрийг Цэдэнсодном гэж бичих байсныг Цэрэнсодном гэж буруу бичсэн байна. Өөрөөр хэлбэл Д үсгийг Р үсгээр сольж бичсэн байна. Миний дээрх овгийн зөрүүтэй байдлыг цэргийн алба хааж байх болон цэргийн албанаас халагдаж ирээд ажил хийж байхдаа анзаарч байгаагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл энэ байдал маань зөрчил болж тэтгэврээ бүрэн тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08/191 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч Тайж овогт ******* Хишигжаргал мөн болохыг холбогдох нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Ц.******* гаргасан Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08/191 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Хишигжаргал нь Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08/191 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч мөн болох нь Цэргийн үүрэгтний үнэмлэх /ХХ-ийн 7 дугаар хуудас/, Төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Хишигжаргалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08/191 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Хишигжаргалын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Хүсэлт гаргагч /*******/ Тайж овогт ******* Хишигжаргал нь Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №08/191 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.