Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 149/ШШ2024/00388

 

04 оны 10 сарын 0-ны өдөр 149/ШШ04/00145 Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн 31-р хороо Монел *******-р гудамжны № тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ Бэлчир ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян- 9-р баг -53 тоотод оршин суух, /, Утас:/ Боржигон овогт Эрдэнэбатын д холбогдох

 

11,15,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батнасан /Цахим/, Хариуцагч Э. /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 03 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Э.д 005 онд үйлдвэрлэгдсэн. /Тухайн үед уг авто машин гаальтай байсан./ Бонго-3 маркийн 37-34 УНЛ улсын дугаартай авто машиныг 17,000,000 төгрөгөөр тохиролцож зарсан. Урьдчилгаа 6,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг сар бүрийн 5-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцож, төлөөгүй тохиолдолд хоног тутмын 0.5%-ийн алдангитай байхаар гэрээ байгуулсан. Одоо үндсэн үлдэгдэл 7,300,000 төгрөг, хүү алданги 3,915,000 төгрөг нийт 11,15,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би машин авсан нь үнэн. Тэгээд 11 сар сараас эхлээд боломжгүй болсон. Манай хүн бид хоёр хоёулаа ажилгүй болоод суусан. Төлбөр мөнгө барагдуулаагүй түүндээ үүрэг хариуцлагаа алдсанаа мэдэж байгаа. Бид хоёр 3 сараас хот руу явж ажил хийе гээд хоёулаа хот руу орж ирсэн. ... Өөрийнхөө бурууг угаасаа ухамсарлаж байгаа. Төлж чадаагүй. Уг нь хүүгүй авсан гэж ойлгож байгаа. Гэхдээ надад жоохон хугацаа гаргаад өгвөл төлнө л гэсэн байр суурьтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батнасан нь Э.гаас 11,15,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Батнасан, Хариуцагч Э. нар нь 03 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж KIA, Bongo-3 маркийн 37-34 УНЛ улсын дугаартай авто машиныг 17,000,000 төгрөгөөр тохиролцож, 6,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн байна.

 

Зохигч нар нь дээрх гэрээний зүйл болон үнийн дүнгийн талаар үл маргана.

 

...............................................................................................................................шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Э.гаас 11,15,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батнасанд олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,09 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Э.гаас Улсын тэмдэгтийн хураамж 194,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батнасанд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагч Э.гаас 11,15,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батнасанд олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,400 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас Улсын тэмдэгтийн хураамжид 194,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батнасанд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.