| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00331/И |
| Дугаар | 149/ШШ2024/00389 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2024/00389
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч *******.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: 1988 онд төрсөн, *******6 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг ******* *******-******* тоотод оршин суух, /ИО880*******0717, Утас:/ Цоогон овогт *******аяржаргалын д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, Хариуцагч *******., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь *******.тай 2006 онд танилцсан. Улмаар хамт амьдарч байгаад бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр хүү Чинхүслэн-Эрдэнэ нар мэндэлсэн. Амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдар байсан боловч сүүлийн үед *******. нь архи уух нь ихсэж гэр бүл дотор үл ойлголцол их гарах болсон. Улмаар нь гэр бүлийн хүчирхийллээр Цагдаагийн байгууллагад хүртэл хандаж арга хэмжээ авхуулж байсан. Цаашид хүүхдүүдийнхээ амар тайван байдал, сурч боловсрох нөхцөлийг бодож *******.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч *******. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Д.Лхагвасүрэнтэй 2006 онд танилцсан. Улмаар хамт амьдарч байгаад бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр хүү Чинхүслэн-Эрдэнэ нар мэндэлсэн. *******и Зүүнхараад бариа засал хийдэг учраас хүмүүс баярласнаа илэрхийлж архи авч өгөөд бага багаар уусаар байгаад уух нь ихэссэн. Нэг уухаараа 7 хоног уучихдаг. Ер нь бид хоёр маргалдаж байгаагүй боловч машин тэрэгнээс болоод маргалдаж эхэлсэн. Ажлын настайчууд надад сайн учраас архи авч өгөхөөр нь уугаад гэр орондоо хэрүүл маргаан хийгээд тиймэрхүү юм болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, Хариуцагч *******.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, Хариуцагч *******. нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2009 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр хүү Чинхүслэн-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 8-10 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 11-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2024 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн хүү Чинхүслэн-Эрдэнэ нарыг эх Д.******* асрамжид үлдээж эцэг *******.аас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* Лхагвасүрэн, Цоогон овогт *******аяржаргалын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн хүү Чинхүслэн-Эрдэнэ нарыг эх Д.******* асрамжид үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн хүү Чинхүслэн-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Жалважамц, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Чаминсондор, 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн хүү Чинхүслэн-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******.аар сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.