Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2024/00390

 

2024 оны 10 сарын 06 өдөр 14/ШШ2024/0020 Мандал сум

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 185 онд төрсөн, 3 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын дүүргийн 2 дугаар хороо 32-р гудамжны № тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Цээл овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 188 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр баг ******* №5 тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Боржигон овогт ******* *******т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бадамханд, Хариуцагч Б.******* /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бадамханд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Б.*******тай 2015 оноос эхлэн үерхсэн бөгөөд улмаар бидний дундаас 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Нандин-Эрдэнэ мэндэлсэн. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан юм. Амьдралын эхний үед сайн сайхан амьдарч байсан боловч сүүлдээ үзэл бодол таарахгүй болсон. Ингээд бид 2023 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Одоо охин маань миний асрамжид байна. Цаашид Б.*******тай хамт амьдрахгүй учир хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоё гэж бодсон юм. Иймд 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Нандин-Эрдэнэд хуулийн дагуу эцэг Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Д.Бадамхандтай 2015 оноос эхлэн үерхсэн бөгөөд улмаар бидний дундаас 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Нандин-Эрдэнэ мэндэлсэн. Амьдралын эхний үед сайн сайхан амьдарч байсан боловч сүүлдээ үзэл бодол таарахгүй болсон. Ингээд бид 2023 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бадамханд нь хариуцагч Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Бадамханд, хариуцагч Б.******* нар нь 2015 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин Нандин-Эрдэнэ төрснийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж төрсний гэрчилгээг *******ын Нандин-Эрдэнэ буюу төрсөн эцгээр нь овоглож төрсний гэрчилгээг нь авсан байна.

 

Хариуцагч Б.******* нь Нандин-Эрдэнийг өөрийн төрсөн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж байна гэж Шинжээч томилуулсан байх ба Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №470 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр ... Б.******* нь Х.Нандин-Эрдэнийн биологийн эцэг байх боломжтой. Биологийн эцэг байх магадлал . % байна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож, хариуцагч Б.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг төлөх хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 5266 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулах, зохигч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Боржигон овогт *******ын Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоон төрсөн эцэг Боржигон овогт ******* *******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Зохигч эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамхандад буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас Улсын тэмдэгтийн хураамж 5266 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.