| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00308/И |
| Дугаар | 149/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2024/00402
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14/ШШ2024/00402 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: 186 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг *******-ийн № тоотод оршин суух, /*******, Утас:*******2/ Боржигон овогт ******* *******т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганчимэг, Хариуцагч Ц.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Ц.*******тэй 200 онд танилцсан. Улмаар хамт амьдарч байгаад бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Сарангоо, 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр хүү Хүслэн нар мэндэлсэн. Т.Сарангоо охиныг ой гарантай нялх байхад 2012 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх хаяж явсан. Би шүүхээр явж охиндоо тэтгэлэг тогтоолгосон боловч уучлалт гуйн ирж, амлалт өгөн хүүхдийн тэтгэлэг зогсоосон. Буцаж хамтран амьдраад 2020 онд Т.Хүслэн хүүгээ төрүүлсэн. Энэ хугацаанд амар тайван амьдарч байсан боловч 2023 оны 04 дүгээр сараас эхлэн гэртээ хонохоо больж, гадуур харилцаа дахин үүсгэж гэрээсээ яваад жил гаран сураг тасарсан. Энэ хугацаанд хоёр хүүхдээ эргэж тойрч ирээгүй ба нэг ч удаа мөнгө төгрөг өгөөгүй. Бид гуравт миний цалин хүрэлцэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгож үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр анх танилцаад 18 жил болж байна. Анхны охин Сарангоо 16 настай, удаах нь Хүслэн 4 настай хүү байгаа. Энэ харилцаа бол хэн хэнээсээ болсон. Зөвхөн энэ хүний буруу гэхгүй. Гэхдээ сүүлийн үед энэ хүний ааш зан хэцүү болж, байнга маргаан болж гартаа тааралдсан юу байсан ч шиддэг. Хутга гэх мэт, бие урах зэргээр энэ явдал нь даамжирсаар өдийг хүрлээ. Яв зайл гэхэд нь би энэ үг чинь хэзээ нэгэн цагт биелнэ шүү гэж хэлдэг байсан. Би том охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганчимэг, Хариуцагч Ц.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Ганчимэг, Хариуцагч Ц.******* нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Сарангоо, 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр хүү Хүслэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 4-5 дугаар тал/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 6-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2024 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Сарангоо, 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Хүслэн нарыг төрсөн эх Г.******* асрамжид үлдээж эцэг Ц.*******ээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна. Хариуцагч Ц.*******ээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг төлөх хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 53024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулах, зохигч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт ******* Ганчимэг, Боржигон овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Сарангоо, 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Хүслэн нарыг эх Г.******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Хүслэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Сарангоо, 2020 оны 0 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Хүслэн нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.*******ээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Г.Ганчимэгээс гаргасан үл хөдлөх хөрөнгийг хүү Хүслэнгийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул зохигч гэрээг хуульд зааснаар байгуулах боломжтойг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 11.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.