Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 000056

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч А.Т

Шүүгдэгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн Г.Э

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө нөхөр А.Т маргалдан түүний эгэм тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой эгчийндээ он гаргаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө юунаас болоод нөхөртэйгээ маргалдсанаа санахгүй байна. Нөхрийн ярианаас ёолкны мод  унагасанаас болоод маргалдсан гэсэн.Тэгээд би нөхрөө хутгалсан байсан. Цагдаа ирээд нөхрийг маань эмнэлэг рүү авч яваад, би эрүүлжүүлэх рүү явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

-Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны12 дугаар сарын 31-ний орой он гарахаас өмнө би гэртээ тасралтын байдалтай унтаж байсан. Эхнэр охиныгоо аваад эгчийндээ он гаргана гээд явсан. Гэртээ ирэхэд нь би сэрсэн байсан.Тэгээд хоол хийж идэх гэж байгаад маргалдсан. Маргалдаад төмс арилгах гээд хутга барьсан байхаар нь би эхнэрээ хутгаа хая гээд түлхсэн. Эхнэр миний эгэмний доод тал руу нэг удаа хатгасан. Согтуу байсан болохоор гайгүй байх гээд бид хоёр тэврэлдээд хэвтэж байхад цагдаа орж ирсэн. Урд талын айл цагдаа дуудсан байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 02 цаг өнгөрч байхад манай өөдөөс харсан айлын эхнэр, нөхөр 2 маргалдаад янз бүрийн үг хэлээд байсан. Тэгээд удалгүй нөхөр Тэлмэн нь Э чи намайг яаж байгаа юм бэ гэж хэлээд тэрнээс хойш ямар ч чимээ гараагүй. Тэгэхээр нь би айгаад за баларсан хүн амины хэрэг боллоо гэж бодоод эгч нар руу нь залгахад очиж амжихгүй та цагдаа дуудаад өгчих гэсэн. Гэрт нь ороход хажуу талд байдаг Э гэдэг эгч нь ирсэн байсан. Т орон дээрээ хэвтсэн толгой эргээд байна, тамхи байна уу гээд байсан. Тэгээд харахад хутгалсан харагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх 18ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаартай: А.Т биед цээжинд зүүн дээд талд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Зүсэгдэж хатгагдсан шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хатгах, хатгагдах, шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн маажих, самардах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Зүсэгдэж хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14 ху/,

-Г.Э-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24 ху/

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө А.Т-тэй маргалдан түүний эгэм тус газар нь хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч А.Т... Маргалдаад төмс арилгах гээд хутга барьсан байхаар нь би эхнэрээ хутгаа хая гээд түлхсэн. Эхнэр миний эгэмний доод тал руу нэг удаа хатгасан гэсэн мэдүүлэг, гэрч Д.У /хх 18 ху/, мэдүүлэг, хохирогчийн биед цээжинд зүүн дээд талд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны шалбархай үүссэнийг тогтоосон 74 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Э  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч А.Т нь шүүх хуралдаанд  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.