Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2024/0013/З |
Дугаар | 158/ШШ2024/0012 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 158/ШШ2024/0012
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал би тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус аймаг дахь Төрийн ын газрын дарга, тэргүүлэх ор Б.*******, ын менежер Ж.*******, ХХК-ийн захирал, ор Г.******* нарт холбогдуулан ирүүлсэн Булган аймаг дахь Төрийн ын газрын тэргүүлэх ор Б.*******, Аудитын менежер Ж.*******, ХХК-ийн захирал ор Г.******* нарын 2024.02.22-ны өдрийн . *******, *******. *******, *******. *******, *******. ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 39 дүгээр захирамжаар 158/2024/0013/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус Нэгдсэн эмнэлэг нь 2023 оны санхүүгийн тайлангийн аар 27,071,206 төгрөгийн төлбөрийн акт тогтоогдсоныг Үндэсний ын газарт гомдол гаргаснаар нийт 19,679,259 төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгосон.
Үүнд 9,428,859 төгрөгийг албан шаардлага, 10,250,400 төгрөгийг орон нутгийн төсвөөс буцааж олгохоор шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу Нэгдсэн эмнэлэгээс тус аймаг дахь Төрийн ын газрын дарга, тэргүүлэх ор Б.*******, ын менежер Ж.*******, ХХК-ийн захирал, ор Г.******* нарт холбогдуулан ирүүлсэн Булган аймаг дахь Төрийн ын газрын тэргүүлэх ор Б.*******, Аудитын менежер Ж.*******, ХХК-ийн захирал ор Г.******* нарын 2024.02.22-ны өдрийн . *******, *******. *******, *******. *******, *******. ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан Нэгдсэн эмнэлэгээс тус аймаг дахь Төрийн ын газрын дарга, тэргүүлэх ор Б.*******, ын менежер Ж.*******, ХХК-ийн захирал, ор Г.******* нарт холбогдуулан ирүүлсэн Булган аймаг дахь Төрийн ын газрын тэргүүлэх ор Б.*******, Аудитын менежер Ж.*******, ХХК-ийн захирал ор Г.******* нарын 2024.02.22-ны өдрийн . *******, *******. *******, *******. *******, *******. ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхийнэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус аймаг дахь Төрийн ын газрын дарга, тэргүүлэх ор Б.*******, ын менежер Ж.*******, ХХК-ийн захирал, ор Г.******* нарт холбогдуулан үүсгэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0013/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ба шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
4.Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ