| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00157/И |
| Дугаар | 149/ШШ2024/00403 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2024/00403
2024 оны 10 сарын 14-ны өдөр 149/ШШ2024/00403 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвийн хүсэлттэй
*******н овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Тэлмэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Тэлмэн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Л.Лхагвасүрэн нар нь Зүүнхараа салбарын харьяа Ширхэнцэг тооцооны төвөөс: 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 17/24 тоот зээлийн гэрээгээр 10,500,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн /жилийн 24/ хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №18/87 тоот зээлийн гэрээгээр нэмэлт зээл 9,000,000 төгрөгийг авсан нийт зээлийн хэмжээ 13,512,157.65 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн /жилийн 24/ хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №68/820 тоот зээлийн гэрээгээр нэмэлт зээл 14,000,000 төгрөгийг авсан нийт зээлийн хэмжээ 26,483,421.97 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №73/102 тоот зээлийн гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Үндсэн зээл болон зээлийн хугацааг 06 сараар хойшлуулсан. Зээлийн үлдэгдэл 22,243,528.25 төгрөг. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №255/422 тоот зээлийн гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Үндсэн зээл болон зээлийн хугацааг 6 сараар хойшлуулсан. Зээлийн үлдэгдэл 21,916,914.82 төгрөг. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №99/217 тоот зээлийн гэрээгээр нэмэлт зээл 3,500,000 төгрөгийг авсан нийт зээлийн хэмжээ 13,360,243.47 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн /жилийн 18/ хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд: Ирээдүйн цалингийн орлого 27,719,100 төгрөг, барьцаагаар хангуулах албадан борлуулах үнэ- 16,631,460 төгрөг. Гэрийн ахуйн цахилгаан бараа 1,500,000 төгрөг, барьцаагаар хангуулах албадан борлуулах үнэ-600,000 төгрөг. Зээлийн гэрээний заалтаас: 2.2.1 дахь заалт: Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол төлөгдөөгүйд зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Л.*******ийн гэрт нь удаа дараа очсон боловч одоо байгаа хаяг дээрээ амьдрахаа больсон бөгөөд холбогддог байсан утасны дугаарууд нь холбогдох боломжгүй байна. Иймд Л.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Утасны дугаар нь 91098108 байсан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төв нь *******н овогт ******* *******эээс зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан боловч хариуцагч Л.Лхагвасүрэн нь оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийн оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Иргэн Л.Лхагвасүрэн нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн байх тул иргэн Л.Лхагвасүрэнгийн оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах тухай ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвөөс гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Лхагвасүрэнгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хүсэлт гаргагчийн зүгээс Л.Лхагвасүрэнгийн оршин суугаа газрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хөгжил 5-504 тоот хаягаас өөрөөр мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Мөн хаана ажиллаж, амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвийн эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Улсын тэмдэгтийн хураамжид 217,221 төгрөг төлсөн байх тул 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 147,021 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэг, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч /*******/ *******н овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү /илүү төлсөн/ 147,021 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа салбарын Ширхэнцэг тооцооны төвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.