Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 149/ШШ2024/00405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын******* дүүргийн ******* дүгээр хороо ******* *******-р гудамжны №******* тоотод оршин суух, /МИ:91061008, утас:*******/ Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1993 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр баг № тоотод оршин суух, /, утас:/ Зайгал овогт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхнасан /онлайнаар/, Ж.Баатархүү /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхнасан шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2010 оноос Ж.Баатархүү гэх залуутай үерхэж 20******* оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид 201 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн 32200015 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Хангай 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Бид зан харилцаа үзэл бодол таарахаа больж 2018 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдрахаа больсон. Цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хангайг миний асрамжид үлдээн тэтгэлгийг хуулийн дагуу эцэг Ж.Баатархүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Баатархүү шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь 2010 оноос эхлэн Н.Мөнхнасантай үерхэж 20******* оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Хангай төрсөн. Бид 2018 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдрахаа больсон. Одоо хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхнасан, хариуцагч Ж. холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхнасан, хариуцагч Ж.Баатархүү нар нь гэр бүл болж хамтран амьдарч, 201 оны 02 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Хангай төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 6 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид гэрлэлтийг цааш үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, тус тусдаа амьдарч байгаа,гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Н.Мөнхнасан, Ж.Баатархүү нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Хангайг төрсөн эх Н.******* асрамжид үлдээж эцэг Ж.Баатархүүгээс сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, *******2 дугаар зүйлийн *******2.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Боржигон овогт ******* Мөнхнасан, Зайгал овогт Баатархүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6-д заасныг баримтлан 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Баатархүү овогтой Хангайг төрсөн эх Н.******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн  0 дүгээр зүйлийн 0.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 201 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Хангайг *******-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Ж.Баатархүүгээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баатархүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхнасанд буцаан олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баатархүүгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 5302 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100*******00091 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн *******9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А