Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 149/ШШ2024/00409

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увидас-Эрдэнэ ХХК-д холбогдох 1,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын ******* газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увидас-Эрдэнэ ХХК хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №149/ШЗ2024/01061 дугаартай захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.