Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2024/00464

 

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 149/ШШ2024/00464 Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, ******* настай, эрэгтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн 17 дугаар хороо ******* *******-р гудамжны №******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ ******* овогт ******* ******* гаргасан

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Батмөнх, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазад 1983 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Жолоочоор анх ажилд орсон. Түүнээс хойш тухайн байгууллагадаа тасралтгүй 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас ажилласан жилээ бүрэн гүйцэд тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазад 1983 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Р.Батмөнхийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Р.Батмөнх нь Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазад 1983 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Жолоочоор ажиллаж байсан нь Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазын даргын 1983 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №42 дугаартай Ажилд авах тухай тушаал /ХХ-ийн 3 дугаар хуудас/, Гэрч Н.Батхүү, Л.Зоригт, Б.Андрей нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагч Р.Батмөнхийг тухайн үеийн нэрээр Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазад 1983 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Жолоочоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Батмөнх нь Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Авто тээврийн 42 дугаар баазад 1983 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.Батмөнхийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТА