Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 158/ШШ2024/0013

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал би нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй Булган аймгийн сумын Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “******* нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Г.*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Д.*******аас түүний өмчлөлийн Булган аймгийн сумын дугаар багийн -30 тоот хаягт байрлах 305 м.кв газрыг 016 оны 06 дугаар сарын 0-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 00.000 төгрөгөөр худалдаж авсан ба уг гэрээний дагуу Г.*******а миний өмчлөлд шилжиж 016 оны 06 дугаар сарын 0-ны өдөр нэгж талбарын дугаартайгаар дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Уг гэрчилгээний дагуу Г.*******а би газартаа хашаа, байшин барихаар буюу ашиглахаар тухайн үед Булган аймгийн сумын газрын даамлаар ажиллаж байсан залуугаар газраа заалгуулах гэсэн боловч удахгүй хороолол болно, удахгүй зааж өгнө, айлуудын газар тодорхой болоогүй байна, айлууд хашаагаа бариад эхлэхээр нь газрыг нь зааж өгнө, би хотод явна, хөдөө явна гэх зэргээр худлаа ярьсаар байгаад зааж өгөөгүй. Г.*******а би уг өмчлөлийн газраа ашиглах гэсэн боловч миний дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрын хагасыг өөр хүнд өмчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Булган аймгийн сумын Засаг дарга захирамж гаргаж, улсын бүртгэл бүртгэж, гэрчилгээ олгож миний газрын хагасыг өөр иргэнд давхар өмчлүүлсэн байна. Г.*******а миний нэгж талбарын дугаартай газар дээр давхардуулсан ******* нэгж талбарын дугаартай газрыг олгосон байна. Уг давхардуулан олгосон газрын хуулийн дагуу Булган аймгийн сумын Засаг дарга ямар нэгэн захирамж гаргаж, уг захирамжийг үндэслэж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж, гэрчилгээ олгосон нь ойлгомжтой юм. Г.*******а би уг газрыг хэн гэдэг хүнд олгосон, мөн ямар захирамж гарсан, уг газрыг бүртгэж ямар гэрчилгээ олгосон талаар лавлаж асуух, захирамж болон гэрчилгээг нотлох баримтаар хуулбарлаж авах гэсэн боловч хувь хүний нууцад хамаарч байгаа учир надад олгохгүй байна. Иймд миний өмчлөлийн нэгж талбарын дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар дээр давхардуулан олгосон ******* нэгж талбарын дугаартай газрын бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ сумын Засаг даргын 04 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар сумын -р баг д байршилтай ******* нэгж талбарын нотлох баримтыг гаргах, хариуцагчаар оролцохоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул доорх тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.*******а нь Д.******* /*******0/-с сум -р баг -р гудамж ЗО тоот хаягт байршилтай 305 м газрыг 016 оны 06 дугаар сарын 0-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан. Д.*******т д 015 оны дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжаар 305 м газрыг гэр бүлийн :-хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн. Д.*******ын өмчилсөн газрыг 00 оны 11 с.-ээр сарын 08-нд Газрын кадастрын мэдээллийн санд 1119 м хэмжээгээр оруулан баталгаажуулсан байна.

Д.*******ын анх олгосон 305 м газрыг хуваан 014 оны 0 дугаар сарын -ны өдрийн 4 дүгээр захирамжаар иргэн К.******* /*******/-Д 1000 м газрыг өмчлүүлж, 019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/117 дугаар захирамжаар буюу шинэ ******* нэгж талбарын дугаартай 1000 м газрын хэмжээг 107 м болгон өөрчлөх захирамж гаргасан. Иргэн К.*******ын өмчилсөн газрыг 019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан байна.

017 оноос өмнө аймаг кадастрт газрын кадастрын мэдээллийн санг хөтлөн явуулж байсан бөгөөд тус програм нь ажиллахгүй болж 017 онд Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлсэн. Тэгэхээр анх олгогдсон байршил нь зөв эсэхийг хянах боломжгүй. Дээрх мэдээллээс хянаж үзэхэд тухайн үед ажиллаж байсан даамал нь Газрын кадастрын мэдээллийн санд буруу оруулсан байх магадлалтай. Мөн 018 онд сумын хэсэгт эмх замбараагүй газар олголт хийж байсантай холбогдуулан аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд очиж айл бүрээр 100 м газрын хэмжээгээр зогон татсан газрын даамалд иргэддээ мэдээлэл зар өгч цуглуулаад захирамжийн он, дарааллаар газрыг хувиарлан газрын хэмжээнд өөрчлөлт орсон талаар тайлбар мэдээллийг өгөх талаар зөвлөмж үүрэг даалгаврыг өгч ажилласан.

Иймд тухайн зогон татсан газрын хэмжээгээр иргэн Г.*******ын газар хуваагдаж мэдээллийн санд орсон байна. Г.*******а нь худалдах, худалдан авах гэрээгээр 305 м газрыг шилжүүлэн авсан тул К.*******ын газрын байршлыг өөрчилж, шүүхийн шийдвэрийн дагуу анх олгосон захирамжийн хэмжээгээр мэдээллийн санд өөрчлөлтийг хийхэд татгалзах зүйлгүй болно...” гэжээ.

Гуравдагч этгээд К.*******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ******* нь Г.*******а гэх иргэний гаргасан гомдлыг хүлээн авч уншиж танилцсаны үр дүнд тухайн иргэний гаргасан гомдлыг зөвшөөрч Г.*******а гэх иргэнийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байгаагаа цахим хэлбэрээр мэдэгдэж байна” гэжээ.

 Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын 04 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: “Энэхүү гэрээгээр Г.*******ын нэхэмжлэлтэй Булган аймгийн сумын Засаг даргад холбогдох “******* нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогчид доорхи нөхцөлөөр эвлэрч байна.

   Үүнд:

   1.Гуравдагч этгээд К.******* нь өөрийн өмчлөх захирамжтай 107 м газрын байршлаа өөрчилж, өөр газарт 107 м хэмжээтэй газрыг өмчлөхөөр тохирон нэхэмжлэгч Г.*******ад давхцаад буй 107 м газрыг өмчлүүлэхийг зөвшөөрөв.   

.Нэхэмжлэгч Г.*******а нь 305 м газраа бүтнээр нь өмчлөлдөө авч, К.*******ад давхардуулан өмчлүүлсэн 107 м газрыг өөр байршилд шилжүүлэн газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зөвшөөрөв. 

3.Дээрх тохиролцооны дагуу өмчлөлийн газруудын өөрчлөлт, шинэчлэлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн хэлтэс нотлох эх баримтад тулгуурлан эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулахыг зөвшөөрөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй сумын Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан ирүүлсэн “******* нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрэлийн гэрээнд: “Гуравдагч этгээд К.******* нь өөрийн өмчлөх захирамжтай 107 м газрын байршлаа өөрчилж, өөр газарт 107 м хэмжээтэй газрыг өмчлөхөөр тохирон нэхэмжлэгч Г.*******ад давхцаад буй 107 м газрыг өмчлүүлэхийг зөвшөөрөв.   

Нэхэмжлэгч Г.*******а нь 305 м газраа бүтнээр нь өмчлөлдөө авч, К.*******ад давхардуулан өмчлүүлсэн 107 м газрыг өөр байршилд шилжүүлэн газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зөвшөөрөв. 

Дээрх тохиролцооны дагуу өмчлөлийн газруудын өөрчлөлт, шинэчлэлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн хэлтэс нотлох эх баримтад тулгуурлан эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулахыг зөвшөөрөв” гэжээ.

Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68., 68.4 заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******а, Булган аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд К.******* нарын эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/04/0005/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй Булган аймгийн сумын Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “******* нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд К.******* нар нь харилцан тохиролцож ”Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/04/0005/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 04 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 7000 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4.Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ