Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 14

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир *******лж, нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн ******* *******д холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, дээрхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нарийн бичгийн *******ар Б.Цэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс уг албан ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа ажлаас чөлөөлөгдөх болтлоо зөрчил гаргаагүй гэж бодож байна. Өмнө нь ямар нэг асуудал ярьж байгаагүй. Гэнэт Б/15 тоот захирамж гарган ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч Ж.******* 2013 оны 01 дүгээр сарын 04-нөөс хойш олон удаа хууль бусаар ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхээс эрс татгалзан ажилд томилохгүй удах, томилоод маргааш нь халах, цагдаагаар үүрэг өгч шалгуулах, нэр хаяггүй ховон мэдээлэл бусдад түгээх зэргээр жирийн албан хаагч миний үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх чөлөө эдлэх, үүргээ биелүүлэхэд санаатай саад учруулан зөрчсөөр байна. Одоо өндөр албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ялгаварлан гадуурхан давамгай байдал бий болгосноор дахин ээлжит чөлөөлөлтөө хийж байна. Төрийн албаны тухай хуулийн төрийн албаны зарчмуудыг зөрчиж тодорхой бус үндэслэлээр чөлөөлж байна. Олон удаа санаатайгаар хууль зөрчиж хүний нэр хүнд, эрх чөлөөнд халдаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ 2016 оны 02 дугаар сарын 19-нд бичиж эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Аймгийн ******* даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлаар эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болон асуудалтай холбогдон гарсан унаа, байрны зардлуудыг гаргуулах, олон удаа хууль бус захирамж гарган санаатайгаар иргэн миний хуулиар олгогдсон эрх чөлөөг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын бүрэн дунд сургуулийн захирал Н.*******ийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилд нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилсон. Гэвч захирал Н.******* нь Авилгын эсрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т мэдүүлэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байх хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага албан тушаалтанд өгөх үүрэгтэй. Гэтэл хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй болохыг ******* сумын ******* даргын Тамгын газрын *******, эрх бүхий албан тушаалтан Ж.*******өөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/98 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, аймгийн ******* даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т Хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно гэж заажээ. Н.******* нь тухайн хугацаанд ажлаа хийж байсан бөгөөд мэдүүлгээ гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан. Өөрөөр хэлбэл мэдүүлэг гаргагч нь цаасаар болох цахимаар хугацаанд нь гаргаж өгөх боломжтой юм.Тодруулбал мэдүүлэг гаргагч нь www.meduuleg.iaac.mn цахим хаягаар өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах бөгөөд үүнийг хянаж баталгаажуулах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг юм. Авилгатай тэмцэх газраас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор гаргаж өгөхийг сануулсан мэдэгдэл, сурталчилгааг тогтмол явуулж байсан болно. Иймд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй гаргахаас татгалзсан бол албан тушаалаас огцруулах буюу ажлаас халах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан болно. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т сургуулийн захирлыг аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Н.*******ийн асуудлаар хэлэлцэж Боловсрол соёлын газрын саналыг авсан байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/15 тоот албан шаардлагаар Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг зөрчиж ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирал Н.*******ид хариуцлага тооцож цаашид энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Мөн олон удаа багш ажилчид эцэг эх, сурагчаас өргөдөл, гомдол ирж тэдгээр өргөдөл гомдлыг шийдэхгүй байгаа талаар аймгийн ******* ******* болон холбогдох албан тушаалтанд хандаж байдаг. Холбогдох өргөдөл гомдол хүсэлтийг хүргүүлсэн болно.

Ажилгүй байх хугацаанд цалинтай тэнцэх нөхөн олговор болон уг асуудалтай холбоотой гаргасан унаа байрны зардлуудыг гаргуулах шаардлага нь ойлгомжгүй бөгөөд тодорхой бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олон удаа хууль бус захирамж гарган санаатайгаар иргэн миний хуулиар олгогдсон эрх чөлөөг зөрчсөн болохыг тогтоох гэсэн шаардлага нь урьд энэ асуудлаар гарсан шүүхийн шийдвэр байгаа тул дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн ******* ******* Ж.******* шүүхийн шийдвэр хэрэгжүүлж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н.*******ийг захирлын ажилд томилсон болно. Н.*******ийг захирлаар томилсныг сургуулийн хамт олны ихэнх, сурагчид, эцэг эх олон нийт эсэргүүцэж хүсэлтээрээ Ц.*******ыг захирлаар ажиллуулахыг аймгийн ******* *******, Боловсрол соёлын газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд дамжуулан шаардсан болно.Н.******* нь Авлигын эсрэг хууль, Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтээр зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. ******* сумын сургуулийн эцэг эх, сурагчийн Боловсролын тухай хуулинд заасан эрх хэрэгжихгүй байгааг олон хүүхэд эцэг эхчүүд шаардаж байгаа нь хууль хэрэгжүүлдэггүй нэг илрэл гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад тус аймгийн ******* даргын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар дээрх албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн маргаан үүсгэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* ******* өмнө нь 2013 оны 01 сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Н.*******ийг дээрх албан тушаалд түр томилж, дараа нь 2014 оны 08 сарын 26-ны өдрийн Б/303 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгч шүүхэд удаа дараа маргаан үүсгэсэн байх ба Н.*******ийг түр томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай дээрх захирамжуудыг хууль бус болохыг тус шүүхээс тогтоож, 2014 оны 01 сарын 23-ны өдрийн 01 дүгээр, 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэрүүдээр тус тус хүчингүй болгож, түүнийг ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлаар эргүүлэн тогтоож шийдвэрлэж байсан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн ******* даргын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Н.*******ийг ******* сумын сургуулийн захирлаас чөлөөлсөн Завхан аймгийн ******* даргын Б/15 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 2/15 тоот албан шаардлагуудыг үндэслэсэн байна.

Гэвч Завхан аймгийн ******* ******* 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дугаар захирамжаараа дээрх Н.*******ийг Б/15 дугаар захирамж чөлөөлсөн Б/15 дугаар захирамж, Ц.*******ыг ******* сумын сургуулийн захирлаар томилсон Б/16 дугаар захирамжуудаа хүчингүй болгосноор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Б/15 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүх хуралдааны үед өөрчилсөн байна. Мөн шүүхэд ирсэн унаа, байрласан байрны зардал гаргуулах, олон удаа хууль бус захирамж гарган санаатайгаар иргэн миний /Н.*******ийн/ хуулиар олгогдсон эрх чөлөөг зөрчсөн болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар ******* даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн ******* даргын захирамжийг аймаг, нийслэлийн ******* *******, аймаг, нийслэлийн ******* даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн ******* ******* маргаан бүхий Б/15 дугаар захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул Б/15 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Харин нэхэмжлэгчийн ашиг сонирхол нь нэгэнт үйлчлээд хүчингүй болсон Б/15 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага байна. Завхан аймгийн ******* даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/41 дугаар захирамжаар Завхан аймгийн ******* даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул уг Б/15 дугаар захирамж нь хууль бус байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь аймгийн ******* даргын өмнөх ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамжийн улмаас 2015 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзэж, дээрх хугацааны цалин, хөдөө орон нутгийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал нийт 2.056.221 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үр дүнгийн урамшуулал нь үндэслэлгүй хэмээн хохирлын хэмжээний талаар маргаж байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хохирол гаргуулах, мөн хугацаанд үр дүнгийн урамшуулал авах ёстой гэж, хариуцагч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байгаа учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү маргаантай шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 -д зааснаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Завхан аймгийн ******* даргын хууль бус байсан захиргааны актын улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, 18 дугаар зүйлийн 18.4.15 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Ажилгүй байсан хугацааны цалин 2.056.221 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* *******ас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР