| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/00425/И |
| Дугаар | 149/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 149/ШШ2024/00434
| 2024 оны *******0 сарын ******* өдөр | Дугаар *******49/ШШ2024/034 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* № ******* тоотод оршин суух, *******993 оны ************** дүгээр сарын *******2-ны өдөр төрсөн, 3******* настай, эмэгтэй, ******* овогт /РД:МБ93*********************220/ хүсэлттэй
Д. эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 20************** онд Д. танилцаж үерхэж байгаад 20*******3 онд гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан. 20*******4 оны дугаар сарын -ний өдөр охин И. төрсөн. Охиныг төрснөөс хойш 9 сарын дараа буюу 20*******5 оны 05 дугаар сард ээжийн бие муу гэж Төв аймгийн Борнуур сум руу яваад бид хоёр хэсэг хугацаанд холбоотой байж байгаад сүүлдээ бүүр холбоо тасарсан. Түүнээс хойш бид хоёр тусдаа амьдраад *******0 жил болж байна. Одоо гэрлэлтээ цуцлууж охиндоо тэтгэлэг тогтоолгох гэхээр Д.Ихболд хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Д. эрэн сурвалжилж өгнө үү
Хүсэлт гаргагч Н. нь шүүхэд хүсэлт гаргахдаа охин И.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Д.Ихболд, Н. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлсөн баримт, Д. ******* ширхэг гэрэл зураг зэргийг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н. нь овогт оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Ихболд /РД:НЙ92*******202*******5/ нь Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* № ******* тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Д. эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******, **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* № ******* тоотод оршин сууж байсан овогт /РД:НЙ92*******202*******5/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаарзүйлийн *******55.4 дэх хэсэгт зааснаар Д. эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг ******* сумын төрийн сангийн *******00**************40094******* тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүү хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-тзаасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.