Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 149/ШШ2024/00441

 

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 149/ШШ2024/00441 Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо Зүүн баян *******ын 28-р гудамжны №09 тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Боржигин овогт ******* *******ын гаргасан

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Түнхэл тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сараас ******* оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим нэг тушаал олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчин, оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Д.******* нь Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчнаар ажиллаж байгаад ******* оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүртэл Хугацаат цэргийн алба хаасан. Улмаар Цэргийн албанаас халагдаж ирээд өмнөх ажиллаж байсан байгууллагадаа үргэлжлүүлэн оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар ажилласан. Иймд Д.*******ыг Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчин, оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.*******ын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Д.******* нь Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчин, оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсан нь БНМАУ-ын Ой, модны үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №67 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /ХХ-ийн 2 дугаар хуудас/, БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын ******* оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №151 дугаартай Хугацаат цэргийн албанд татагдсан ажилчдын гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай тушаал /ХХ-ийн 3 дугаар хуудас/, БНМАУ-ын Ой, модны үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №265 дугаартай Ажилд томилох тухай тушаал /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №312 дугаартай Цалинжуулах тухай тушаал /ХХ-ийн 5 дугаар хуудас/, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №126-А дугаартай Шагнах тухай тушаал /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/, Гэрч Б.Борчулуун, Д.Эрдэнэбилэг, Д.Мягмарсүрэн нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагч Д.*******ыг тухайн үеийн нэрээр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчин, оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт ******* ******* нь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Туслах ажилчин, оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ачигчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.