Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
Хэргийн индекс | 158/2024/0016/З/Т |
Дугаар | 158/ШШ2024/0015 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Газар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 158/ШШ2024/0015
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би А.*******гийн нэхэмжлэлтэй ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан ******* сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие ******* овогтой ******* нь *******, *******, *******, ...******* эдгээр хүмүүсийн хамтаар өргөдөл гаргасан боловч...маргаан үүсгэх шаардлагагүй болсон тул өргөдөл гомдлоо буцаах хүсэлтэй байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан ******* сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний өөрийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан.
Гэвч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй байх ба ийнхүү татгалзаж байгаа бол энэ талаарх тайлбараа бичгээр илэрхийлэх үүрэгтэй.
А.******* нь хуульд заасан дээрх шаардлагыг хангасан тайлбараа бичгээр ирүүлсэн байх тул түүний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 158/2024/0016/З/Т дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй байна.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч... нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу Д.*******гаас 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан А.*******гийн нэхэмжлэлтэй ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан ******* сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний өөрийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 158/2024/0016/З/Т дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ