| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00326/И |
| Дугаар | 149/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 149/ШШ2024/00436
2024 оны 10 сарын 30-ны өдөр *******9/ШШ2024/00436 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч *******.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол ******* гудамжны *******-*******-******* тоотод үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас:*******/ ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын *******аянгол дүүргийн 26 дугаар хороо хороолол *******- тоотод оршин суух, /РД:, Утас:/ *******оржигон овогт холбогдох
19,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Үүрцайх /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Э.Алтан-Өлзий нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан манай компаниас N95 /FFP2/ амны хаалтыг /маск/ нэг бүрийг нь 2200 төгрөгөөр бодож, нийт 9000 ширхэг маскыг 19,800,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний төлбөрийг ажлын 5 хоногт буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлнө гэж менежер Г.Очгэрэл /880098879/-ээс маскыг хүлээн авч явсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөр болох 19,800,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд бид удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс 19,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Үүрцайх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Э.Алтан-Өлзийтэй гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж холбогдсон боловч төлбөрөө барагдуулаагүй. Дандаа шалтгаан хэлдэг байсан. Эхэндээ ар гэрийн боломжгүй байна гэхэд нь манай байгууллагын зүгээс харгалзан үзэж хүлээж үзсэн боловч одоог хүртэл 02 жил өнгөрлөө. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар төлбөр болох 19,800,000 төгрөгөө буцаан олгуулах арга хэмжээ авч шүүхэд хандсан. Иймд хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс гэрээний дагуу төлбөр болох 19,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Алтан-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь ******* ******* ХХК-тай төлбөрийн асуудалтай байгаа нь үнэн болно. Хэдийгээр ******* ******* ХХК-тай төлбөрийн асуудалтай байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжилсэн төлбөрийн дүнг нарийн нягтлан үзэх шаардлагатай байна. Гэвч миний охин Э.Тэргэл үе мөчний үрэвсэл оноштойгоор алхаж, явж чадахгүй эмчилгээ хийгдэн охиноо сахиж, хэвтрийн дэглэм сахих хугацаа нь сунгагдсаар байсан тул банкаар явж дансны хуулга авах болон ажил дээрээс очиж өөрт байгаа гэрээний хувийг харах боломжгүй байсан тул хариу тайлбар хүргүүлэх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал сунгаж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Э.Алтан-Өлзийгөөс маскны үнэ 19,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2022.09.01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/ байгуулж, гэрээний нөхцөлд ... төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээндээ тодорхой зааж гэрээг Нотариатчаар гэрчлүүлсэн байна. Худалдан авагч тал болох хариуцагч Э.Алтан-Өлзий нь Гэрээний үүргээ зөрчсөн тул худалдагч тал буюу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэг, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9000 ширхэг, нэг бүрийн үнэ 2200 төгрөг нийт 19,800,000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт /маск/-ыг хүлээлгэн өгсөн өгч Зарлагын баримт үйлджээ. /ХХ-ийн 11 хуудас/
Дээрх Зарлагын баримтад ******* ******* ХХК-ийг төлөөлж Г.Очгэрэл, хариуцагч Э.Алтан-Өлзий нар хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан гарын үсэг зурсан байна.
Уг Зарлагын баримтын хуулбарыг Нотариатчаар гэрчлүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Иймд хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс Амны хаалт /маск/ 9000 ширхэг, нэг бүрийн үнэ 2200 төгрөг нийт 19,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох, нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс Улсын тэмдэгтийн хураамж 256,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүх хариуцагч Э. нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн ба шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс амны хаалт /маск/-ны үнэ 19,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтан-Өлзийгөөс Улсын тэмдэгтийн хураамжид 256,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э. шүүхийн шийдвэрийг хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ *******.АЛТА