Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2023/00411

 

2023 оны 11 сарын 13 өдөр 149/ШШ2023/00411 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, ******* банкны Зүүнхараа тооцооны төв /РД:*******, Утас:*******, *******/-ийн хүсэлттэй

 

Б.Бямбаноров, Д.*******нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтуяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн гудамжны №150 тоотод оршин сууж байсан иргэн Баярсайхан овогтой Бямбаноров /РД:ТЕ92110216/, иргэн Долгорцэнд овогтой *******/РД:МЗ93040101/ нар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1320022630 тоот зээлийн гэрээгээр 10,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 19.92% хүүтэйгээр авсан бөгөөд эхний саруудад зээлийг графикийн дагуу төлж байгаад 2023 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийг дутуу болон огт төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа. Одоогийн байдлаар ажлаасаа гарсан, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул Б.Бямбаноров, Д.*******нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.Отгонцэцэгийн утас 99777408,Б.Бямбаноров ээж 99397844. Иймд эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* банкны Зүүнхараа тооцооны төв нь Б.Бямбаноров, Д.*******нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Боржигин овогт Баярсайханы Бямбаноров /ТЕ92110216/, Боржигон овогт Долгорцэндийн *******/МЗ93040101/ нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №150 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №150 тоотод оршин сууж байсан, Боржигин овогт Баярсайханы Бямбаноров /ТЕ92110216/, Боржигон овогт Долгорцэндийн *******/МЗ93040101/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Бямбаноров, Д.*******нарыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТА